Монгол Улсын Ууган үйлдвэр “Сүү” ХК нь 5 аймгийн газар нутгийн 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд тэдэнд зориулсан урамшуулалт хөтөлбөрийг тогтмол зохион явуулдаг билээ.
Энэ жилийн хувьд “Өнөтэй өвөл” урамшуулалт аяныг амжилттай хэрэгжүүлж, хоёр удаагийн тохирлоор нийт 73 азтан тодрууллаа. Азтанууд iPhone 13 гар утас, хөргөгч, хивс, цахилгаан саалтуур, бидон, гольштейн үүлдрийн эр тугал авах эрхийн бичгийн эзэд болжээ.
Урамшуулалт аяны хоёр дахь тохирлын супер шагнал болох “Toyota Probox” автомашины эзнээр “Нарийн хөдөө” чиглэлийн “Шархад бидний нутаг” хоршооны бэлтгэн нийлүүлэгч С.Цогтбаярын гэр бүл тодорлоо.
Сүү ХК-д олон жил тасралтгүй сүүгээ нийлүүлж, ийнхүү супер шагналын эзнээр тодорсон түүнийг компанийн удирдлагууд хүлээн авч автомашины түлхүүрийг нь гардуулан өгсөн юм.
Монгол хүний сүүний дундаж хэрэглээ НҮБ-ын зөвлөмжөөс 3.4 дахин бага буй энэ үед сүүний гарц, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймдээ ч Сүү ХК нь бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээ дэмжих зорилгоор олон ажлыг санаачлан хэрэгжүүлсээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!