ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сугар: Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно. Барилга барихгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын зарим байршлын гараашийг буулгаж буй. Уг ажлын талаар Хотын ерөнхий менежер мэдээлэл өглөө.

Ерөнхий менежер М.Баяраа "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 132 байршлын 2,355 гараашийг буулгаж, 46,418 га талбайг чөлөөллөө. Гарааш буулгах ажил нийслэлийн зургаан дүүрэгт явагдсан.

  1. Баянгол дүүрэгт 33 байршлын 782
  2. Баянзүрх дүүрэгт 21 байршлын 273
  3. Чингэлтэй 5 байршлын 29
  4. Сүхбаатар 30 байршлын 715
  5. Хан-Уул дүүрэгт 21 байршлын 155
  6. Сонгинохайрхан дүүрэгт 22 байршлын 401 гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө.

Тухайн чөлөөлсөн газарт оршин суугчдын хүсэлтийг харгалзан авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын , спортын талбай байгуулах эсэхийг шийдэх юм.

Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн" хэмээн танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Сугар "Гарааш буулгах ажил нь түгжрэлтэй холбоотой. Учир нь алхах орчин, амарч суух талбай тухтай болсноор иргэдийн алхах сонирхол нэмэгддэг. Тэгснээр ойрхон газарт тээврийн хэрэгслийг сонгохоос татгалздаг болох нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа.

Гарааш чөлөөлсөн талбай дээр оффис, барилга байгууламж, орон сууц барихгүйг эхнээсээ хэлж байсан.

Хувь хүн эзэмшлийн газар дээрээ гарааш барьчихсан байж байгаад өөрийн газраа чөлөөлөөд объект барих цөөн тохиолдол бий.

Зарим байршилд тухайн ойр орчмын иргэд хорооны байр, өрхийн эмнэлэг барьж өгөх хүсэлтийн дагуу хийгдэж байгааг хэлье. Гэхдээ энэ нь маш цөөхөн.

Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байгаа юм" хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.20.160] 2023/4/30
их зүйл хийж байна сайн байна, дахиад олон асуудлууд байна сунгалт хийгээд явган хүний зам руу орчихсон барилгууд зөндөө байна
0 | 0 Хариулах
Зочин [185.114.33.7] 2023/4/29
Одоо орон сууцанд нааж барьсан амбаар шиг юмнуудыг буулгамаар байна. Зарим нь бүр давхарлаад, орон сууцныхаа даацын ханыг нь цөмлөөд хаясан байх юм. БГД-ын 18-р хороонд Энержи Лоунж гээд хачин нэртэй ресторан гээд орон сууцанд тулгаж барьсан амбаар явган хүний замыг тэр чигт хаагаад, бүр нүх ухаж газар доорх гарааш хийсэн байх юм. Золтой л нүх рүү нь уначихсангүй. Хотын дарга нар газрын зөвшөөрөл өгөөгүй л юм бол тэр амбаарыг буулгаарай.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.65] 2023/4/28
Худлаа гараш нурааж буулгаж цэвэрлэж цэгцлэх нэрийдлээр барилга барих гэж байгаа бол гаражаараа байсан нь дээр биз
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.31] 2023/4/28
Chingeltei duurgiin 5 r horoond naad exc ee a avaad ochood hooson hashaanuud zuvshuurulgui orgotgoluudiig buulgaadahaach
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.160] 2023/4/28
БАРИЛГА БАРИВАЛ ИРГЭД АЙМАР УУРЛАНА
1 | 0 Хариулах
Иргэг [64.119.23.37] 2023/4/28
СБД ийн 8-р хороо 11 хороололын гаражуудыг яагаад буулгадаггүй юм бэ? 2-р сургуулийн эргэн тойронд зөндөө гараж байна Зам талбай хаасан баахан балгасаа буулгаж давхар гараж олон нийтийн амралтын газар бариач!!!!!!!!
4 | 0 Хариулах
irgen [192.82.65.120] 2023/5/1
яг зөв шүү
0 | 0 Хариулах
Зочин [192.82.78.197] 2023/4/28
Хороололд 88-р цэцэрлэгийн баруун талд гарааш буулгасан талбай дээр хашаалаад барилга барих гэж байна лээ
3 | 0 Хариулах
Зочин [202.131.232.252] 2023/4/28
ЧД 4-р хороонд ингэж буулгаад тэр газарт нь одоо нүх ухаад эхлүүлээд хаясан нэг хашаалсан заваан юм байж л байна.
0 | 2 Хариулах
зайл өмхий МАНин газрын наймаачид [66.181.160.91] 2023/4/28
шаадаг хулгайчууд зарах газаргүй болчоод иргэдийн хөрөнгийг дээрэмдээд байгаа, нөгөө нураасан гаражны газрууд дээр нь том барилгын хашаа барьчихсан энэ хавар барилгын ажлууд нь эхэлж байх шиг байна, хүн явах ч зайгүй барилга боллоо псдаа
3 | 2 Хариулах