ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд 160,885 золбин нохой тоологджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ онд нийслэлд явуулсан золбин нохойн тооллогын дүнг Хотын ерөнхий менежер М.Баяраа танилцууллаа.

"Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүй нохойн тооллого хийгдлээ. Өмнө нь 2018 онд тооллого хийгдэж байсан.

Тооллогоор нийслэлийн суурьшлын бүсэд 327,279 га талбайд 160,885 эзэнгүй нохой байна. Нэг га газарт зургаан эзэнгүй нохой байна гэсэн үг.

Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэгт эзэнгүй нохой хамгийн их тоологдсон.

Тодруулбал, Баянгол дүүрэгт 1,415, Баянзүрх дүүрэгт 64,202, Сонгинохайрхан дүүрэгт 49,726, Хан-Уул дүүрэгт 32,840, Чингэлтэй дүүрэгт 3,809, Сүхбаатар дүүрэгт 8,889 эзэнгүй нохой.

Нийслэлийн статистикийн газраас ирүүлсэн мэдээгээр хотын хэмжээнд 48,128 нохой, 2139 муур тэжээвэр буюу эзэнтэй байна.

Он гарснаас хойш 29,679 золбин муур, нохойг устгасан. Тендер шалгаруулалт дуусахаар эхний ээлжид 3,000 гаруй эзэнтэй нохойн үржлийг зогсоох мэс ажилбарыг хийнэ" гэв.

Зоонозын өвчин судлалын төвийн амьтан судлаач н.Баяр "Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийт талбайд мэргэжилтнүүд золбин нохойн тооллогыг хийлээ.

Олон нийтийн талбайд хүний хараа хяналтаас гадуур чөлөөтэй явж байгаа нохойг золбин гэж нэрлэдэг.

Төвийн зургаан дүүргийн нийт талбайн 1/4-ийг санамсаргүй түүврийн аргаар сонгоод тооллогыг хийж, нийт талбайд харьцуулж дүнг гаргах аргаар тоолсон. Ингэхэд нэг га-д дунджаар зургаа орчим золбин нохой байна.

160,000 гаруй золбин нохой байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн их золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт золбин нохой хамгийн бага.

Нийт золбин нохойн 70 орчим хувь нь гэр хороололд, үйлдвэр орчмын газарт 25 орчим хувь, орон сууцны хороолол орчимд 5 орчим хувь нь байна.

Гэр хороолол буюу хашаандаа нохой тэжээдэг иргэд нохойдоо анхаарал халамжтай байвал золбин нохойн тоо буурах боломжтой" хэмээн танилцуулав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ytu [66.181.168.8] 2023/5/1
ТООЛООД ЯВЖ БАЙХААР ТААРАЛДАХААР НЬ АЛААД ЯВААЧ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.81] 2023/5/1
тоолж дуусаад галзуугийн шинжилгээнд хамруулах вий дээ ккк
0 | 0 Хариулах
Нохойжав [64.119.19.144] 2023/4/29
Золбин нохойг тоолоод яг яах гээд байгаам болдоо. Буудах сумны төсвөө гаргах гээд байна уу. Уг нь зүгээр л устгаад, огтолсон чихээр нь төлбөрөө авмаар юм. Нохой тоолоход Сумъяабазар дарга мөнгө гаргаагүй л гэж хэлэхгүй байх. Ёстой сонин сонин содон соргог сэтгэдэг бөх барилддаг хүн юмаа. ... аан ойлголоо, хилээр калибрын сум оруулах гээд байгаам байна гээч, энэ зунжингаа тарвагаа нядлах нь дээ. Бөх хүний биеийн булчин, тархины булчин хоёр нь тусдаа ажилладаггүй юм шигээ..хилээр сум оруулах нь байна ш дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.49] 2023/4/29
Яаж ийм их золбин нохой байдаг юм. Худлаа юм хийхгүй мөнгө олох арга. Бөөгнөрөөд яваа ноходыг араас нь хөөцөлдөхгүй наадуул чинь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.134] 2023/4/28
яаж ийм их байдын. Энэ нохой аллагынхан төсөвөө өндөр тавиулах гэж худлаа тоо өгч байгаан. Малчинтай харьцуулвал манай улсын зөвхөн нийслэл хотод 160 мянгат нохойчин байна гэхнээ хаха арай арай
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2023/4/28
Золбин нохойнууд үе үе хээлтэж зургаан гөлөг гаргаад байхаар золбин ноходын тоо ихэснэ шдээ.
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал гэдэг нь худлаа заль шүү дээ!! [79.116.65.16] 2023/4/28
Энэ худлаа тоо байлгүй дээ.тэгээд нохой муур устгасан гэж ирээд ллл бахархаад байхын 🤮😈Энэ дэлхий ганцхан хүнд зориулсан биш шүү дээ.муурыг яаж устгадаг юм бол тэр жоохон амьтныг 😈 хөхүүл эм нохой гөлөгнүүдийг устгаад яаж хоол хоолойгоор нь давдаг юм бол?!! Тамын ёроолд унаж шатах муу үйлийг бодохгүй хийж байгаа мулгуу муу ёрын үхэр монголчуудыг энэ яваа насанд нь шийтгэж хайрла Бурхан минь!!
2 | 3 Хариулах
Latin49 [64.119.17.10] 2023/4/28
ene delhiin ezen bol hun mun harin chi bol hun bish orosiin baas iddeg nohoi
0 | 2 Хариулах
Сумъяагүн [64.119.19.144] 2023/4/29
Нохойны тоо нь үнэн гэсэн, өөрсдөө паспорттой болох юм гэсэн шүү...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.91] 2023/4/28
энэ нохой бүр арай хэтэрлээ, манай лагерын хашааны ойролцоо унага бариад идчихсэн сэг нь байна билээ. зэрлэг амьтад бол дууссан. удахгүй хүн барьж идэх нь холгүй болсон сүрэг чоно шиг л байгаа. МАНингуудын хот удирдаж байгаа царай гэж псдаа.
4 | 1 Хариулах
Зочин [202.21.104.98] 2023/4/28
солонгос авий гээд байна цаана чинь
1 | 0 Хариулах
Bosoo huh [103.14.36.18] 2023/4/28
za nohoi 10kg mahtai gvel 1,608,850 kg mah bolhiin bnda
0 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/4/28
Хүмүүнлэг аргаар хандах хэрэгтэй!
0 | 0 Хариулах
yadarsan amitdiig yund [192.82.71.192] 2023/4/28
tsolloj doromjlono? ardchilliin gaigaar ch yos surtahuun humuujil gej alga bolj dee.
0 | 3 Хариулах
Зочин [202.9.46.88] 2023/4/28
885 гээд бас л айхтар нарийн тоолсон байна шүү. Үүнээс эрэгтэй төд, эмэгтэй төд, айлын хашаанд байгаа төд, паартай бааранд тарвалзаж байгаа төд гээд тоолсон бол бүр төгс болох байж.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.139] 2023/4/28
Күүвэ мөн айхтар тоолж..
0 | 0 Хариулах