Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХСангаас зээл авсан ААН-үүдийн 85% нь төлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 2009-2023 он хүртэлх хугацаанд нийт 8,403 төсөлд, 1,011 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс энэ сарын 23-ны байдлаар нийт зээлдэгч ААН-үүдийн 85% нь 735.3 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.

Тус сангаас шууд зээл авсан 912, банкаар дамжуулан зээл авсан 346 зээлдэгчийн 210.2 тэрбум төгрөгийн 1,258 нь идэвхтэй зээлдэгч.

Эдгээр 1,258 идэвхтэй зээлдэгчийн 438 буюу 34.8 нь  муу зээлдэгчийн ангилалд байна.  Тодруулбал, сангаас шууд зээл авсан 374 төслийн 107 тэрбум төгрөг, банкаар дамжуулсан 64 төслийн 43.4 тэрбум төгрөгийн зээл уг ангилалд байна. Үүнийг оноор харьцуулбал:

  • 2020 оноос өмнө 317 ААН-ийн 145.7 тэрбум төгрөг
  • 2020 оноос хойш 57 ААН-ийн 4.7 тэрбум төгрөг.

Муу зээлдэгчийн ангилалд байгаа төслүүдийг ЖДҮ-ийн газрын Хууль тусгай активын хэлтсээс шүүхэд өгчээ. 

  • Шүүхийн шатанд – 33 зээлдэгчийн 25.6 тэрбум
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд – 78 зээлдэгчийн 36.3 тэрбум
  • Прокурорт шилжүүлсэн – 3  зээлдэгчийн 2.3 тэрбум
  • Эрүүгийн цагдаагийн газарт – 1 зээлдэгчийн 1.2 тэрбум
  • Зээлдэгч нас нөгчсөн – 3 зээлдэгч 163.4 сая төгрөг
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлж буй – 5 зээлдэгчийн 612.8 сая
  • Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт явуулсан 31 зээлдэгчийн 13.4 тэрбум
  • Шүүх рүү шилжүүлэх -136 зээлдэгчийн 34.5 тэрбум
  • Ажиллагаанд байгаа – 113 зээлдэгчийн 8.6 тэрбум
  • Эрэн сурвалжилж буй – 9 зээлдэгчийн 4.4 тэрбум төгрөг.

2023 оны эхний дөрвөн сарын байдлаар ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаагаас 6 тэрбум төгрөгийг муу ангиллын зээлдэгч төлжээ.