Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

“АНД Глобал” компанийн ахин нэг том амжилт

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 4 сарын 6
Сурталчилгаа

Лондон хотод төвтэй Standard Chartered банк Монгол улсын АНД Глобал групптэй хамтран өнөөдөр Сингапур улсад FintechBridge 3.0 платформыг албан ёсоор танилцууллаа.

зураг
 

Уг платформ нь Монгол болон олон улсын бүх технологийн компаниудад Standard Chartered банктай хамтран аливаа шинэ санаа, шийдлийг боловсруулах, хамтран хэрэгжүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм. FintechBridge 3.0-ийн суурь технологи нь АНД Глобал группийн сүүлийн 1 жилийн хугацаанд олон улсын тэргүүлэх хөрөнгө оруулалтын сан болон судалгааны агентуудтай хамтран боловсруулсан нээлттэй инновацын Oasis платформ ба тус бүтээгдэхүүний тусламжтайгаар Монгол болон дэлхийн бүх корпорацууд дотоод болон гадаадаас шинэ санаа, шийдлийг татан боловсруулж, хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн АНД Глобал групп нь үндэстэн дамнасан корпорацуудад энэхүү платформыг түгээх замаар Монгол болон олон улсын стартап компаниудад тив дамнасан корпорацуудтай хамтрах, хөрөнгө оруулалт татах боломжийг олгохоор ажиллаж байна. Энэ нь цаашлаад Монголын стартапуудад дэлхийн зах зээлд гарах нэгэн сувгийг нээж өгч байгаа хэлбэр юм.

FintechBridge 3.0 платформын нээлтэд Их Британи улсын бизнес, худалдааны сайд Lord Dominic Johnson болон Standard Chartered Группийн Гүйцэтгэх захирал Bill Winters нар ирж танилцсан ба АНД Глобал компанийн удирдлагууд мөн уригдан оролцож цаашдын улам гүн хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээрүүдийг хийжээ.

зураг
 

Standard Chartered банк нь 85,000 ажилтантайгаар 59 улсад үйл ажиллагаа явуулдаг ба санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгах зорилгоор уг нээлттэй инновацын платформыг дэлхий даяар байгаа бүтээлч сэтгэлгээтэй хүн бүрд зориулан АНД Глобал компанитай хамтран нээжээ.

Эргэн сануулахад Анд Глобал компани нь Marubeni корпорац болон SBI Holdings (хуучнаар Softbank investment)-ээс Series A шатны хөрөнгө оруулалтыг нийт 15.3 сая ам.доллароор татан төвлөрүүлсэн ба энэ нь Азидаа томоохондоо орох Series A шатны хөрөнгө оруулалт болсон юм.

Та бүхэн оюуны салбарт Монгол улсынхаа нэрийг гаргаж буй АНД Глобал компанийн залууст баяр хүргэхийн сацуу дэлхийд тэргүүлэх Standard Chartered банканд өөрийн шинэлэг санаагаа scventures.io/fintechbridge платформоор дамжуулан найраа хийгээд үзэхээ мартуузай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.