Мандал Лайф компани нь Монгол Улсад амь даатгалыг хөгжүүлэхээр ажиллаж буй, Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй компани юм. Тус компанид олон улсын болон Монголын нэр хүндтэй томоохон групп компаниуд хөрөнгө оруулж хамтран ажиллаж буй нь урт хугацаанд компанийн тогтвортой сайн засаглалыг хангах чухал хүчин зүйл болж байна.
Мандал Лайф компани нь олон улсын жишигт нийцсэн амь даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхээр мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор Мандал Лайф компанийн Гүйцэтгэх захирлаар ноён Айван Чак томилогдож, 2023 оны 03 сараас албан үүргээ гүйцэтгэж эхэллээ. Ноён Айван Чак өмнө нь дэлхийд тэргүүлэгч AIA болон Prudential компаниудад бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан. Мөн тэрбээр сүүлийн 30 жилийн хугацаанд Өмнөд Солонгос, Энэтхэг, Индонез, Макао зэрэг Азийн орнуудад амь даатгалын салбарыг хөгжүүлэх, ард иргэдэд нэн шаардлагатай амь даатгалын үйлчилгээг хүргэхэд гар бие оролцож иржээ.
Ноён Айван Чак нь Олон улсын мэргэшсэн Актуарч юм.
Мандал Лайф нь иргэд болон байгууллагуудад дараах даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Та Мандал Лайф компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7277-3000, mandallife.mn болон info@mandallife.mn и-мэйл хаягаар холбогдоно уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!