ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Сүрэн, талийгаач Г.Алтан нарыг цагаатгаж, Ш.Батхүүд есөн жилийн хорих ял оноожээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх "Жаст Групп"-ийн захирал Ш.Батхүү болон Э.Сүрэн, талийгаач Г.Алтан нарт холбогдох хэргийг 2023 оны гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд хянан хэлэлцсэн байна.

Энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ тойм мэдээлэл хүргэв.


Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь "Жаст Групп" ХХК-аас Английн Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр ХХК-г Батлан даалтын эрх шилжүүлэх гэрээ хийхэд Эрдэнэт үйлдвэр ХХК нь хариуцлага хүлээхгүй, батлан даалт гаргахыг зөвшөөрөхгүй талаар санал гаргаж байсан нь бичгийн баримтаар нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Мөн Ш.Батхүү нь Хадгаламж банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монголбанкнаас төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ хийх тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхдаа хадгаламж эзэмшигч Э.Сүрэнгээс мөнгө зээлэхдээ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан хууль бус төлөөлөн удирдан зөвлөлийн тэмдэглэл, тогтоол гарган, тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлуудаар төлбөрийн баталгаа, банкны батлан даалтын гэрээ хийлгэсэн нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн архивын баримтад үзлэг хийсэн баримтаар тогтоогджээ. 

Өөрөөр хэлбэл Ш.Батхүүгийн хууль бус төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг Г.Алтан, Э.Сүрэн нар нь "Хадгаламж банк" ХХК-ийг Монголбанкнаас тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг төлбөрийн баталгаа, банкны баталгаа гаргах эрхгүй гэдгийг болон Банкны тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчөөс гаргасан журмыг зөрчсөн үйлдлээ нууж албан бичгийн бүртгэлд бүртгээгүй зэрэг үйлдлийг мэдэхгүй боломжгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.   

Иймд Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Ш.Батхүүг Г.Алтан Э.Сүрэн нартай бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг 9 жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хэргийн тухайд, Нийслэлийн Прокурорын газраас Жаст групп ХХК-ийн захирал шүүгдэгч Ш.Батхүү нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ны ерөнхий захирал Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн захирал Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга Г.Амарбат нартай үгсэн тохиролцон бүлэглэн Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг үйлдэн Эрдэнэт үйлдвэр ХХК-д их хэмжээний хохирол учруулсан, эрх олгосон баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан бусдын хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, 

Ш.Батхүү нь Хадгаламж банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амараа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн банкны хууль тогтоомж зөрчин хуурамч бичиг баримт үйлдсэн, 

Э.Сүрэнгээс 4 удаагийн гэрээгээр 23,6 сая ам доллар буюу 34,1 тэрбум төгрөг авсан зээлж авсан атлаа Г.Алтантай 39,6 тэрбум төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээ байгуулж Хадгаламж банк ХХК-аас төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, 

улмаар тооцоо нийлсэн актаар Э.Сүрэнгээс зээлсэн мөнгөн дүнг 56.5 тэрбум төгрөгөөр тооцож Олон овоот гоулд ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан атлаа шүүхээр Төрийн банк ХХК-аар төлүүлэхээр шийдвэр гаргуулсан, 

"Төрийн банк" ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

Шунхлай групп ХХК-д 1,500,000 ам долларын хохирол учруулсан зэрэг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, аливаа этгээдэд шилжүүлж мөнгө угаасан гэмт хэрэгт, 

Шүүгдэгч Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нар нь Ш.Батхүүтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хуулийн этгээдийн удирдах удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт үйлдвэр ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 

Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нь Ш.Батхүүтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хуурч, хуурамч бичиг баримт ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулсан, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүд холбогдох хэргээс “Төрийн банк” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, 

Г.Амарбатад холбогдох хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, 

Ш.Батхүүд холбогдох  хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэрээ болгосон гэснийг хуурч, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг албан тушаалын байдлаа ашиглах, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж өөрчлөн, 

Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нарыг Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Ш.Батхүүг Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,

Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан, 

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн

Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, 

Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож, 

Г.Алтанд холбогдох хэргүүдийг түүнийг нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 

Шүүгдэгч Л.Батхүүг 10 жилийн хорих ялаар, шүүгдэгч Ч.Ганзоригийг 14,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Мөнхжаргалыг 14,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Сүрэнг 35,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Irgen [103.229.120.25] 2023/3/18
Гэмт хэрэг үйлдсэн байна цагаатгасан гэмт хэрэг хийгээгүй байна гэж гуцаад байсан новш алтангийн юун вэ
0 | 0 Хариулах
Ard [139.5.216.252] 2023/3/17
Erdenetiin udirdlaguud yahaaraa shorond suudagguiin 14saya tugruguur torgoloo ch gehshig 160 saya dollariig tuluuleech bidnii tatvaraar tuluud ungurch bgaamuu
0 | 0 Хариулах
МОНГОЛ [202.9.46.158] 2023/3/17
10 жилээс удаан явлааш дэ шүүхээр одоо тэгээд тэр жилийг нь хасаад чөлөөтэй болох уу
1 | 0 Хариулах
Huz [203.98.76.242] 2023/3/17
Horih ni baga.hohirliig ni yaj baragduulahiin bol?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.80] 2023/3/17
Ганзориг, Мөнхжаргал хоёрт хариуцлага хүлээлгэж шоронд хорьж хөрөнгийг нь хураах ёстой.
1 | 0 Хариулах
Зочин [203.169.50.233] 2023/3/16
Одоо ялаа эдэлчихжээ гээд шууд чөлөөндөө
1 | 0 Хариулах
Зочин [192.82.69.229] 2023/3/16
Нарийндаа хэлэхэд энэ хүн энэ ялыг үүрэх ёстой хүн биш л дээ. Энэ хэрэгт ерөнхий сайд асан С. Баяр, тухайн үеийн Төмөр замын дарга Очирхүү нар хамаатайгийн эхээр хамаатай, энэ хүн хэний ч гарын үсгийг дууриалгаж хуурамчаар зураагүй. Бүгд өөрсдөө гарын үсгээ зурсан.
0 | 0 Хариулах
Зочин [35.76.115.70] 2023/3/16
Энэ лаларыг шоронд цааш нь харуулчихаасай. алкаш баярын тэмбүүтэй боовны шивтэртэй үсэнд шигдсэн хувалз
0 | 0 Хариулах
Улсаа барьцаанд тавьсан хүн [192.82.69.120] 2023/3/16
Энэ бол улс орноо барьцаанд тавьж олон улсад залилан, луйвар хийсэн хүн шүү дээ
5 | 1 Хариулах
Зочин [64.119.19.192] 2023/3/16
teed 9jil shorond, tegsen bid nar narand bgaad ch iim ikh ter bumiig awch olj zalilaj chadahgv shaaasan
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.65] 2023/3/16
Сүрэнгийн мөнгө гэж юу байдгийн [хориотой үг].., энэ хууль шүүхийг үндсээр нь устгаад өнөө амиа хорлодог Илжигдоржийн авилгач гавьяат хуульч шиг юм болгооч гоё шдээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.178.185] 2023/3/16
Ганзориг, Мөнхжаргал, Сүрэн нарыг шагнаад, Батхүүд ял оноосон болжээ, хөөрхий минь. Монголын шүүхээ гэж.....
4 | 1 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/3/16
Bugdiig ni shorondon hii. Buh iumiig ni huraaj av.
2 | 0 Хариулах
mal [124.158.64.208] 2023/3/16
shalgaad barag ihen hugtsaan ungursun xaxa usreel jil hagas suugaad boloo xaxa goy yum oo
1 | 1 Хариулах
Зочин [202.21.108.51] 2023/3/16
Алтан үхэхээсээ өмнө аймар хөгширсөн байсандаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.65] 2023/3/16
Залуу байсан бол яахнав шаах нуу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.186] 2023/3/16
Батхүү 2018 оны 3 сард баривчлагдсан юм байна. 5 жилийн хасаад 4 жил суухаар байна.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.30] 2023/3/16
Тэгээд Батхүү өрөө төлөхгүй юму
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.205] 2023/3/16
Altan avgai olon hunii mungiig idsen uhsen geed ter olon hun hohirch bna sh dee,hunii haramsal duusahgui shuu,tegeed ch uhsen ni unen yumuu
1 | 2 Хариулах
Huz [203.98.76.242] 2023/3/17
Hudalaa gadaadad yavj bna lee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.196] 2023/3/16
Батхүү Монгол газрын авлагандаа Олон Овоотод ороод дампуурсан.Уурхай болгон ашигтай байдаггүй.Тэр тусмаа далд уурхай.Гаднаас мөнгө оруулж ирж Монгол газар,монгол шуудан банкийг авч олон монгол ААН, хувь хүний өрийг барагдуулсан хүн дээ.Хүүк тэргүүтэй казиночид улсын мөнгөө гадагш нь зөөсөний эсрэг гавьяатай хүн.
6 | 1 Хариулах
Зочин [202.21.112.2] 2023/3/16
Тиймээ шүү та зөв үнэнг бичжээ. Миний мэдэх Батхүү захирал сайн ажил олгогч, хариуцлагатай удирдагч олон хүнд сайн сайхан амьдрал боломж олгосон.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.170.82] 2023/3/16
Ulsaas terbumaar avsan nuxur tsagaadaad baina uu
0 | 1 Хариулах
Бодол [64.119.21.98] 2023/3/16
Энэ шар нөхрийг монголын хууль дийлэхгүй бгаамдаа ямар их арга чаргатай нохой вэ эсвэл алтан шигээ чад хийх гээд бгаа юмуу
2 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/3/16
Чааваас Алтан нь олон жил гүтгэлэх доромжлолд байж байгаад нас барсан биздээ....
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.193] 2023/3/16
Хөөрхий Алтан авгай элдвээр гүтгүүлсээр байгаад өнгөрсөн. Хэн амь насыг нь төлөх вэ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.165.234] 2023/3/16
Бараг 8 жил суусан байхаодоо жил суугаал гарна
0 | 0 Хариулах
Уншигч [192.82.78.96] 2023/3/16
Хүн амь насаа алдсаны дараа л цагаатгах юм аа гэж.
2 | 0 Хариулах