• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярболд: Таргалалт Монголд тулгамдсан асуудал болж байна

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жил бүрийн өдийд томоохон тэмдэглэлт баярууд дуусахтай зэрэгцэн хүн бүр дор бүрнээ турж, эрүүл жиндээ хүрэх зорилго тавьдаг. Баяраар идсэн их хэмжээний хоол унд илүүдэл жин болж бидний биед “тухалдаг” тул арга ч үгүй юм. Сүүлийн жилүүдэд хүн амын дундах таргалалт нэмэгдэж, үүнтэй холбоотой өвчлөл хэвийн үзэгдэл болж буйг судалгаа, тоо баримтаас харж болно.

Монголчуудын жингийн илүүдэл нийгмийн эрүүл мэндийн хэмжээнд ямар сөрөг үр дагавартай буй талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдтой ярилцлаа.



-Манай улсын хүн амын хэчнээн хувь нь илүүдэл жинтэй байна вэ? 

-За үндэсний хэмжээнд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар 15-69 насны хүн амын 49 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, үүнээс 18.5 хувь нь таргалалттай байгааг тогтоосон. Насны бүлэг ахих тусам илүүдэл жин ба таргалалт нэмэгдэж байна. Тухайлбал 15-24 насны бүлэгтэй харьцуулахад 25-34 насанд таргалалт 2- 2.5 дахин нэмэгдэж байгаа нь өндөр хувь хэмжээ юм. Залуучууд 25 хүрээд эрчимтэй жин нэмж байна гэсэн үг шүү дээ. Харин 35-69 насны 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жин ба таргалалттай байгаа юм. Энэ бол маш өндөр тоо.

Бүсэлхийн тойргийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдийнх 87.3 сантиметр, эмэгтэйчүүдийнх 85.7 сантиметр байна. Эндээс харахад нийт хүн амын талаас илүү нь, эрэгтэйчүүдийн 41.9 хувь, эмэгтэйчүүдийн 64.2 хувь нь төвийн таргалалттай байна. Гэтэл бүсэлхийн таргалалт гэдэг бол эрүүл мэнд доройтох, олон төрлийн өвчин үүсэх томоохон шалтгаан.

За тэгээд нялхас, хүүхэд, өсвөр үеийнхний дунд таргалалтын тархалт нэмэгдэж, нэн даруй шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болж хувирч байна.

"6-11 насныхны таргалалт 10 дахин нэмэгдсэн"

-Хүүхдүүдийн таргалалтын хувь хэмжээ ямар байгаа бол?

-2017 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V дугаар судалгаагаар 6-11 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын хувь 28.6 болж, өмнөх судалгааны дүнгээс 10 дахин нэмэгдсэн тоо гарсан.

Хоёр хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхэд тутмын дөрөв нь чихэрлэг хүнс буюу зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэж байна. Ингээд харвал бид хүүхдийнхээ эрүүл хооллолт, жингийн асуудалд ямар хайнга хандаж буй нь ажиглагдана. Хүн амын эрүүл мэндийн статистик мэдээллээс харахад хоол боловсруулах тогтолцооны эмгэгээр өвчлөгсдийн 13.1 хувийг мөн л өсвөр үеийнхэн эзэлж байна. Таргалалт бол томчуудын өвчин биш, хүүхдүүд ч эрчимтэй өртөж байна.

-Таргалснаас үүдэж ямар өвчин тусах эрсдэл байна вэ?

-Бодисын солилцоо алдагдах хам шинжээс авхуулаад хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижин, цусны даралт болоод холестериний хэмжээ ихсэх, зүрх судасны эмгэг, багтраа, нойрон дунд амьсгал тасалдах зэрэг олон өвчний эрсдэл үүсгэдэг. Мөн зарим төрлийн хорт хавдар, булчин-араг ясны эмгэг зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар цаг бусаар нас барах, хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг чимээгүй аюул юм.

Харин нийгмийн үр дагаврын хувьд ялгаварлан гадуурхагдах, өөртөө итгэлгүй болох, сэтгэл гутралд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлнэ. 

Бид сүүлийн 30-аад жилд хүн амын дундах цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдрын шалтгаант нас баралтаар тогтмол эхний байранд бичигдэж байна. Эдгээрт ч мөн илүүдэл жин, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь дам байдлаар нөлөөлж буйг дурдах хэрэгтэй.

-Хүн амын дунд таргалалт их байна гэлээ. Гэтэл бид хүнсний шим тэжээлийн хомсдолтой гэж зарим судалгаанд дурджээ. Энэ юу гэсэн үг вэ?

Нэгт, хүүхэд эхийн хэвлийд байхдаа буюу ураг байхдаа, бага насандаа хоол тэжээлийн дуталд өртөж, өсөлтийн хоцролттой болох нь насанд хүрсэн хойноо илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хоёрт, манай улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд далд өлсгөлөн буюу аминдэм, эрдсийн дутал өндөр, нийгмийн эрүүл мэндийн тулгамдан асуудал хэвээр байна. Энэ нь хоногт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, хооллолтын чанар тааруу, тэжээллэг буюу аминдэм, эрдсээр баялаг хүнсний хэрэглээ хангалтгүй байгаатай холбоотой. Хоол хүнсээрээ авах аминдэм, эрдсийн хэрэглээ хангалтгүй атлаа илчлэг ихтэй, тэжээллэг чанар багатай, хэт боловсруулсан, тос, давс, чихрийн агууламж өндөртэй хоол, хүнс хэрэглэх нь хооллолтын зохистой харьцааг алдагдуулж, таргалалтад хүргэх шалтгаан болж байна.

Бичил тэжээлийн дутал нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болохын зэрэгцээ нийгэм, эдийн засаг, ядуурал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Тиймээс уялдаа холбоотой, олон талт цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

-Эрүүл бус жин гэдэгт зөвхөн таргалалт орохгүй байх. Хэт туранхай хүмүүс мөн л жингийн эрүүл байдалдаа анхаарах хэрэгтэй юу?

-Ер нь биеийн жингийн индексээ зөв тооцож сурах нь тун хэрэгтэй. Хүний биеийн жин индексээсээ бага байвал туранхай буюу дутуу жинтэй байна гэсэн үг шүү дээ. Хэвийн жингийн хязгаараас доош байх нь бас эрүүл мэндийн эрсдэлийг үүсгэж байдаг.

Мөн л бодисын солилцооны алдагдал, яс  тулгуур эрхтний эмгэг, эрдэс бодисын дутагдал үүсэж улмаар өвчин эмгэг үүсгэх нөхцөл болдог.  Тураалтай байх нь ямар нэгэн өвчний улмаас болон хоол хүнсээрээ шим тэжээлээ бүрэн авахгүй байгаатай холбоотой байж болно. 

Ийм учраас хүн эрүүл, урт наслахын тулд эрүүл, хэвийн жингээ л барих ёстой. Таргалж, турвал өвчин үүснэ, цаг бусаар нас барах шалтгаан ч болж болно. Хэвийн жин гэдэг бол зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн. Үүнийг л хэвшүүлчихвэл монголчууд эрүүл мэндийн олон төрлийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадах юм шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ser [103.212.116.40] 2023/3/2
Targalt chin yaduusiin uvchin bolson sh dee
0 | 0 Хариулах
tt [66.181.168.8] 2023/3/1
Манай эмэгтэйчүүд ихэнх нь заваан бүдүүн, тэгсэнээ худлаа арчаагүйдээ гахайлсандаа таргалчаад хүүхэд гаргаснаараа түрий барина яахав дээ тэгээд заваан гахай царайлаад явж байвал явж байна л биз арчаатай нь сайхнаараа байдаг хорвоо юм даа
1 | 1 Хариулах
хүннү [103.161.242.186] 2023/3/1
Чи ч гэсэн тийм ээжээс гарсан шүү дээ. Төрлөө мэдэж донгос.
0 | 0 Хариулах
хүннү [103.161.242.186] 2023/3/1
Бүгдээрээ машинаа унахаа болиод алхая. 2 сарын дараа хорчийсон хөх юмнууд болцгооно. Хөгшин залуугүй эрүүлжих биз.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.123.15] 2023/3/1
Биднийг (70 орчим насныхан) залуу байхад тарган залуу хүн гэдэг өдрийн од шиг ховор байлаа. Учир нь: бидэнд хувийн машин гэж огт байгаагүй, автобусанд чихээд багтвал сууна, багтахгүй бол явган алхана. Хоол унд тарчигхан боловч эрүүл хүнстэй байжээ. Гэтэл одоо 35-50 насны залуу эрэгтэй хүмүүс жирэмсэн эмэгтэй шиг цүдгэр гэдэстэй, аахилж уухилсан түнтийсэн юмнууд байдаг болжээ!!
4 | 0 Хариулах
hha [103.14.36.18] 2023/3/1
SHAAGAADEIII SHAAGAADEI
0 | 1 Хариулах
Зочин [140.115.51.229] 2023/3/1
Хүнсний аюулгүй байдлаа шийдсэнийхээ дараа иргэдийнхээ хоол руу хуруугаа дүрнэ үү. Баярлалаа
0 | 1 Хариулах
Зочин [66.181.185.107] 2023/3/1
Бас харьцангуй зүйл байгааг анзаарах чухал. Төрөлхийн буюу удмын өргөн цээжтэй өргөн ястай хүмүүс байдаг, тэдгээр хүмүүсийг шууд харангуутаа хэт таргалалттай гэж үзээд турах хэрэгтэй гээд байж болохгүй байх. Нас хөгшрөөд ирэхээр хүн тураад байвал тарган байснаасаа илүү муу өвчинтэй болсон бдаг юм байсаан.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.19.149] 2023/3/1
Кола үйлдвэрийг хааа
1 | 0 Хариулах
чихэрлэг ундаа масло тос бүү хэрэглэ [66.181.188.237] 2023/3/1
бас КFC iig bas xaa
0 | 0 Хариулах
💩 [66.181.183.100] 2023/3/1
hujaanuud targalaad mongoluud ulburch uhej baihad
0 | 1 Хариулах
Зочин [202.55.180.58] 2023/3/1
Гучхан жилийн өмнө бараг бүх нийтээрээ гоолиг байлаа гэж,бүр зарим нь тураалтай гээч
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.229] 2023/3/1
Монгол хүний бүдүүлэг тэнэг байдал гамшгийн түвшинд хүрсэн юун таргалалт
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.176] 2023/3/1
Ялангуяа цэрэг, цагдаагийн дарга нарыг тураамаар бна. Бөөн өвчний үүр.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.75.110] 2023/3/1
Хааяа халь ТВ мэдээ хархаар төрийн албаныхан бүгд бүдүүн тээ.
5 | 0 Хариулах
Зочин [192.82.74.85] 2023/3/1
Эрүүл мэндийн яам бага насны хүүхэд, болон том хүн өндөрийн жинтэй харьцуулсан талаар ярих хэрэгтэй юм бишүү ойлгомжгүй юм яриад байх юмаа. Тэрнээс гадна эмчид үзүүлэхэд таны бөөр, цөс өтгөн байна, үрэвсэлтэй гээд эм бичиж өгөөд явуулдаг өвчтөн нөгөө эмээ уугаад эдгэсэн гээд боддог, гэтэл нөгөө хүний өвчин бүр хүндэрсэн байдаг. Барууны оронд үрэвсэлтэй л бол эмээ уугаад ирж үзүүлэх хугацаа хэлээд бага дээр нь төгс эмчилдэг юм билээ. Манай эмч нар болохоор өвчтнөө буруутгаж зэмэлдэг, өвтөн болохоор эмч зүгээр гэсэн гээд тайвширдаг. Шинжилгээ өгөөд онош тодорхгүй бас байна, хувийн эмнэлэг, улсын эмнэлгийн шинжилгээ зөрөөтэй гардаг нь сонин байна.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.78.155] 2023/3/1
Манай элдэв дарга нар бололцоотой юм чинь эрүүл зөв хооллож зохистой жингээ хадгалж бусдад жишээ, үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй. Зарим нь залуугаараа хэт таргалсан, "пивоны" гүзээ суусан харагддаг шүү.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.78.155] 2023/3/1
Чихэр, элдэв гурилан бүтээгдэхүүн, газтай ундаа зэрэг нь таргалалтын үндэс. Эрүүл хүнс болох мах, өндөг, төрөл бүрийн ногоо /төмснөөс бусад/, ялангуяа байцаа, нарийн ногоо манайд ямар үнэтэй билээ? Мөн цэвэр агаарт гарч дасгал хөдөлгөөн хийх чухал. Манайх цаг агаар хүйтэнээс гадна хотын агаар ямар билээ? Элдэв фитнес, йог, усан бассейн зэрэг нь ярилтгүй, мөнгөтэй, овоо цалинтай хүмүүст л хүртээлтэй.
4 | 0 Хариулах
Зочин [68.148.28.104] 2023/3/1
Тарган хүн 100 аас дээш наслаад явж л байна. Тарган мал зуд болоход хамгийн сайн байна.
0 | 4 Хариулах
Зочин [122.201.23.75] 2023/3/1
Mongol hvvhenvvd neeh muuhai bietei bolchidog 2 taldaa bugstei um shig
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.221] 2023/3/1
Ногоо, жимс, сүүн бүтээгдэхүүний үнэ буувал дээрдэнэ. Буухгүй.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.193] 2023/3/1
Тарган хүн таргалалт муухай гээд ярьсан бол их гоё болох байлаа гэж.
0 | 0 Хариулах
Зочин [51.15.37.232] 2023/3/1
АН-н дарга нар нийлээд ярилцлага өгөхөөр муухай харагддсаг.Үүргэвчтэй аялалын Ганхүү Ган өлзий нар бас адилхан гахайнууд.
1 | 1 Хариулах
Энэ захууд [66.181.179.180] 2023/3/1
Ямааны 3 эрүүл гэсэн үг үү
0 | 3 Хариулах
Хариулт [203.91.115.251] 2023/3/1
Таргалдаггүй яс арьс бол тархины тураал, биеийн тураал мөн дээр нь гэдэсний эмгэгтэй хижигтэй л гэсэн үг дээ
0 | 4 Хариулах
Зочин [202.179.21.221] 2023/3/1
Заавал гэдсэндээ хорхойтой байх албагүй, бас хүний өөрийнх нь онцлог байж болно. Ген.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.158] 2023/3/1
Сүүлийн хэдэн мөрийг уншчихаач
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.0] 2023/3/1
Таргалалт хөгшрөлтийг түргэсгэнэ, цусыг өтгөрүүлнэ, сахар, зүрхний шигдээс, бүх эрхтнийг хорт хавдраар өвчлүүлнэ, яс сийрэгжүүлнэ, хөдөлгөөний дутагдалд оруулна, амьсгалын замын өвчин тусна, эрт нас барна гээд таргалалтанд сайн зүйл нэг ч байхгүй.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.221] 2023/3/1
Сайн зүйл байхгүй ч урт насалж буй хүмүүс байж л байна. Бүр ногоо иддэггүй, тамираар хичээллэдэггүй хүн.
0 | 2 Хариулах
Зочид [192.82.65.9] 2023/3/1
Бага зэргийн таргалалттай хүнээр таргалалтын талаар яриулав.
1 | 2 Хариулах