"Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах, суурилуулах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнтэй холбоотой санхүүжилтийн задаргааг батлуулах ажлыг хийж байна.
2023 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд RFID чипийг тээврийн хэрэгсэлд наана" хэмээн ЗТХЯ-ны хэлтсийн дарга мэдээллээ.
Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг RFID технологи нь Улаанбаатарын зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоог бий болгох ажил юм. АНУ, БНСУ, Сингапур технологийн дэвшлийг ашиглан тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хянаж, иргэддээ мэдээлэл өгдөг.
Иргэддээ түгжрэлийн болон зам тээвэртэй холбоотой мэдээллийг өгдөг болно. Тухайлбал, та энэ сард оношилгоонд орох нь байна, таны явдаг зам дээр өнөөдөр засвар хийж байна зэрэг мэдээллийг иргэнд өгдөг болно. Ингэснээр түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн гарна.
Товчоодоор ороход хүлээх шаардлагагүй болсныг та бүхэн мэдэж байгаа. Цаашид авто зогсоол, авто тээвэртэй холбоотой үйлчилгээг авахад иргэдэд хялбар болгох юм" хэмээн ярилаа.
Мэдээллийн дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!