Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх О.Одбаяр, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг, Токио дахь Элчин сайдын яамны Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ө.Мөнхбат, “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар Япон Улсын “Japan Airlines" ХХК-ийн борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Накано Хошико тэргүүтэй холбогдох албаны төлөөлөлтэй өнөөдөр Токио хотод уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр хатагтай Накано Хошико хэлэхдээ Япон улсын "Japan Airlines" компани Монгол Улс руу зуны улиралд чартер нислэг үйлдэх, Монгол-Японы аялал жуулчлалын бизнес форумыг 4-5 дугаар сард хийж агаарын тээврийн салбарын бизнесийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох талаар дурдсан байна.
Japan Airlines манай улс руу нислэг үйлдсэнээр Японы жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа тэлэх ач холбогдолтой хэмээн БОАЖЯ-наас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!