10:06 2022/11/24
Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан АНУ-ын эрдэмтэн судлаач, доктор профессор Жэк Уэтерфорд, академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Доржготов нарт "Чингис хаан" одон гардууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, мянганы суут хүн Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойг мэндийг дэвшүүлье.
Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний бус дэлхий ертөнцийн түүх юм. Эзэн хаан болон түүний залгамжлагчид олон үндэстний хоорондох дайн тулаан, тэмцэл зөрчилдөөнийг зогсоож, дэлхий ертөнцөд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.
Чингис хаан бол манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн эзэн хаан мөн. Монголчууд бид их хааныхаа билэг сургаалыг танин мэдэж, Их Монголын гал голомтыг өнө мөнхөд бадрааж явах журамт үүрэгтэй ард түмэн" гэв.
09:25 2022/11/24
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон гардуулах ёслолын ажиллагаа эхэллээ.
Ёслолын ажиллагаанд "Чингис хаан" одонт эрхмүүд болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, хүндэт зочид хүрэлцэн иржээ.
10:06 2022/11/24
Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан АНУ-ын эрдэмтэн судлаач, доктор профессор Жэк Уэтерфорд, академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Доржготов нарт "Чингис хаан" одон гардууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, мянганы суут хүн Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойг мэндийг дэвшүүлье.
Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний бус дэлхий ертөнцийн түүх юм. Эзэн хаан болон түүний залгамжлагчид олон үндэстний хоорондох дайн тулаан, тэмцэл зөрчилдөөнийг зогсоож, дэлхий ертөнцөд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.
Чингис хаан бол манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн эзэн хаан мөн. Монголчууд бид их хааныхаа билэг сургаалыг танин мэдэж, Их Монголын гал голомтыг өнө мөнхөд бадрааж явах журамт үүрэгтэй ард түмэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!