Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Хаалгыг нь тогшиж чихэр гуйсан есөн настай охиныг өшиглөсөн 56 настай эрэгтэйг шалгаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Зургийг фэйсбүүк хуудсаас авав.

Сүнсний баяр болж байгаатай холбоотойгоор бага насны хүүхэд чихэр цуглуулах зорилгоор айлын хаалга тогшиход биед нь халдсан бичлэг цахим сүлжээнд тараад байна.

Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнгөрсөн Бямба гараг буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 16:48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага бүртгэгдсэн.

Энэ дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс есөн настай охин "Halloween"-ий баяр гэж чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" хэмээн мэдээллээ.