Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Отгонтамир: Урсгал сөрөн хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн архи болон мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй байсан

А.Намуун, iKon.mn
2022 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аравдугаар сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан. Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/675291913827727

Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир "Уг ослын дуудлага аравдугаар сарын 10-ны 18:53 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд Toyota Landcruiser-200 маркийн машины жолооч эсрэг урсгал руу орж, долоон суудлын машиныг мөргөн, явган зорчигч 12 настай хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн. Цагдаагийн байгууллага хэрэг ослын дагуу үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гомдол мэдээллийг шалгах хугацаа тав хоног байдаг.

Осолд өртсөн хоёр хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна. Ийм байгаа учраас шалгах процессын ажиллагааны дагуу 14 хоногийн хугацааг нэмэлтээр өгсөн. Гомдол мэдээллийг тухайн тасгийн дарга 14 хоног сунгадаг, нийт 19 хоногийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдана.

Урьдчилсан байдлаар хэргийн газрын үзлэгээр тухайн осол гаргасан иргэн архи, согтууруулах ундаа болон, мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй байсан бөгөөд жолооч биш болох нь тогтоогдсон. Бусад зүйл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоно" гэв.