ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эрсдэлийн БААТРУУД ба 50 хүний амь аврах төсөл

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөө үед гэнэтийн осол, гэнэтийн зүйлд өөрийн амь насаа үл хайрлан хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг аварсан БААТАРЛАГ хүмүүсийн тухай түүх, тохиолдлуудыг бид бүгд сошиал орчинд цөөнгүй хардаг билээ. Тэдгээр тохиолдлуудыг сошиалаар сайшааж магтаад өнгөрдөг байсан үеэс нэг шат ахин, олон мянган баатарлаг үйлс хийсэн хүмүүс, байгууллагаас онцлон шалгаруулж, ЭРСДЭЛИЙН БААТАР хэмээн алдаршуулж буй нэгэн үйл явдал “Мандал Эрсдэлийн Форум-2022” дээр боллоо.

Тухайлбал, Монгол Улсын үндэсний эрсдэлүүдийг судалж, нийгмийн болон эдийн засгийн эрсдэлүүдийг шийдэх арга замыг эрэлхийлж, хамтдаа даван туулахын тулд Мандал Даатгал ХК 2009 оноос хойш санаачлан Монголын хамгийн том эрсдэлийн форумыг жил бүр хийх болсон юм. “Мандал Эрсдэлийн Форум” нь улс орны эдийн засаг, нийгэм, бизнесийн салбарт тулгараад буй эрсдэлүүдийг судалж илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулдаг.

Ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд ирэх жилийн эдийн засгийн цаг агаарын таамгийг мэргэжилтнүүдээс сонсон түүнд үндэслэн бизнесээ төлөвлөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зэрэгт бодит хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Тэгвэл 13 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү форумын энэ жилийн онцлог нь дараах эрсдэлийн баатруудыг онцлон шалгаруулж, урамшуулсан үйл явдал байв.

зураг
 

Эрсдэлийн баатар ИРГЭН-ээр Монгол Улсын анхны доноруудын нэг ТОП донор Д.Бум-Эрдэнэ шалгарлаа. Тэрбээр 2001 оны 4 сард ихэр охидтой болж, тухайн үед ихэр охид дутуу төрсний улмаас цус сэлбэх эмчилгээ яаралтай хийлгэх хэрэгтэй болж, охидод ээжийнх нь цусны бүлэг таараагүй, аавынх нь цусны бүлэг таарснаар анх удаа цусны донор болж байжээ.

Үүнээс хойш 21 жилийн хугацаанд нийтдээ 250 удаа цусаа өгч, 750 гаруй хүний алтан амийг аварсан хүмүүнлэг энэрэнгүй гавьяаг нь Мандал Эрсдэлийн Форумаас үнэлэн 2022 оны “ЭРСДЭЛИЙН БААТАР ИРГЭН”-ээр тодруулан шагналаа.

зураг
 

Эрсдэлийн баатар МЭРГЭЖИЛТЭН-ээр Онцгой байдлын ерөнхий газрын Чингэлтэй дүүрэг дэх Гал түймэр унтраах 10-р ангийн тасгийн дарга Баярсайханы Хосбаяр шалгарлаа.

Б.Хосбаяр нь ОБЕГ 19  жил ажиллах хугацаандаа 2875 удаагийн аврах ажиллагаанд гар бие оролцож, 437 хүнийг голомтоос болон аюулын бүсээс аварч, нийтдээ 86 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг амжилттай хамгаалсан мэргэжлийн байдал, ажил үүрэгтээ тууштай, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэснийг нь Мандал Эрсдэлийн Форумаас үнэлэн 2022 оны “ЭРСДЭЛИЙН БААТАР МЭРГЭЖИЛТЭН”-ээр шалгарууллаа.

зураг
 

Эрсдэлийн баатар БАЙГУУЛЛАГА-аар Оюу Толгой ХХК шалгарлаа. Оюу толгой нь аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавин ажилладаг бөгөөд 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах 3,600 гаран цагийн сургалтыг зохион байгуулан ажилласан байна.

Мөн тус компани нь нийт ажилтнуудынхаа эрүүл мэндийг чухалчлан үзэж, 2015 оноос эхлэн бүх ажилтнуудаа хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулж эхэлсэн билээ. Түүгээр ч зогсохгүй ажилтнуудаа жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон халдварт өвчний эсрэг вакцинжуулалтын аянд хамруулдаг байна.

Оюу Толгой компани нь ажилтнуудаа зөвхөн гэнэтийн осол төдийгүй эрүүл мэндийн эрсдэлээс давхар хамгаалахад анхаардаг аюулгүй ажиллагаа, эрсдэлийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэгч түүчээ компани юм. Ажилтан бүрийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашгийг тэргүүнд тавьж, гэр бүл хайртай дотны хүмүүстээ энх очих нөхцөлийг хангаж буйг үнэлэн Мандал Эрсдэлийн Форумаас 2022 оны “ЭРСДЭЛИЙН БААТАР БАЙГУУЛЛАГААР” Оюу Толгой компанийг шалгарууллаа.

Мөн тус арга хэмжээний бас нэгэн тодотгомоор зүйл нь Мандал Даатгал ХК-аас 2022 онд санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлээд байгаа “50 ХҮНИЙ АМЬ АВРАХ ТӨСӨЛ” юм.

“50 хүний амь аврах төсөл - АЛТЕПЛАЗА”

Мандал Даатгал ХК 2022 онд “50 хүний амь аврах төсөл”-ийнхээ хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллаж, тус эмнэлэгт “50 тун алтеплаза”-гийн хөрөнгө оруулалтыг хийжээ. 2022 оны 10-р сарын байдлаар алтеплазагийн ачаар зүрхний хурц шигдээс, тархины харвалт өгсөн 11 хүний амь аврагдсан байна.

Яагаад алтеплаза гэж?

Алтеплаза эм нь тархины судас, зүрхний титэм судсан доторх бүлэнг хайлуулах өндөр үйлчилгээтэй, онцгой заалтаар хийгддэг эм юм. Энгийн үед цус шингэлэх зорилгоор хэрэглэдэггүй. Зөвхөн тархины цус харвалт, зүрхний хурц шигдээсийн үед тархины судас, зүрхний титэм судасны цусны бөглөрлийг гаргах, бүлэн арилгах, хайлуулах зорилгоор эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналт дор багаар ажиллаж хийгддэг эмчилгээ юм.

Энгийнээр хэлбэл, хурц шигдээс, харвалтын үед анхны шинж тэмдэг гарснаас хойш алтан цаг буюу 2-4 цагийн дотор өндөр түвшний эмчилгээ буюу алтеплазаг хийхэд маш богино хугацаанд хүний амь нас авардаг байна. Шигдээс болсноос хойш хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж авснаас хамааран эмчилгээний үр дүн өөр өөр байдаг хэдий ч хугацаа алдалгүй протокол, удирдамжийн дагуу хийхэд амь нас 100% аврагдаж, харвалтаас үүдэх хөдөлмөрийн чадвар алдалт, саа саажилт багасдаг юм.

Хэдий хүний амь насыг богино хугацаанд аврах шидтэй тун ч гэлээ, нэг алтеплаза тунгийн үнэ өртөг нь өндөр учраас улсын хэмжээнд хүртээмж нөөц хангалтгүй байдаг байна. Нэг тун алтеплазагийн үнэ 1200 доллар тул төсвийн байдлаас шалтгаалан олон тоогоор авах боломжгүй аж. Иймд Мандал Даатгал ХК-аас хүртээмжийг нь нэмэх, нэн яаралтай тулгамдсан үед хүний амь аврах боломжтой энэхүү эмээс 50 тунг захиалан Улсын гуравдугаар эмнэлэгт хүлээлгэн өгсөн нь одоогийн байдлаар 11 хүнд бүлэн хайлуулах эмчилгээ хийн амь насыг нь аварчээ. Тиймээс эдгээр тун бүрийн цаана айл өрхийн нэгэн эрхэм хүний аминаас гадна харвалтаас үүдэн гарах сөрөг үр дагаврыг бууруулдгаараа сэтгэлзүйн болон эдийн засгийн хувьд ч том тусламж, хөрөнгө оруулалт болж буй юм.

“50 хүний амь аврах төсөл-Голын камер”

Мөн түүнчлэн “50 хүний амь нас аврах” төслийнхөө хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газартай хамтран үер усны ослыг бууруулах зорилгоор Туул голын эрэг дагуух хамгийн их хүн цуглардаг хоёр байршлыг сонгон үер усны аюулыг мэдээлэх, 2 цамхгийг байгуулжээ. Тус хоёр цамхагт 200 метрийн радиуст татаж хардаг хяналтын камерыг байршуулж, тухайн цамхгаас гол дагуух иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлэх мэдээллийг дуут дохио ашиглан хүргэж ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.

Улаанбаатар хотын хувьд Туул голыг дагасан үер усны эрсдэлтэй бүсэд оршдог тул нийслэлийн ОБЕГ-аас “завьт эргүүл” ажиллуулах, “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг тус 2 цамхаг ажиллуулах ажилтай хамтатган хийснээр 2022 онд үер усны ослоос үүдэн амь эрстэх тохиолдол өмнөх оны мөн үеэс 3.5 дахин буурч, хоёр цамхаг байршсан цэгт ослын тохиолдол бүртгэгдээгүй зэрэг үр дүн гарсан байна. Энэхүү цамхаг нь Олон Улсын жишигт нийцсэн иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэж буйгаараа онцлогтой.

зураг
 

Эрсдэлийн баатар БАЙГУУЛЛАГААР “50 хүний амь аврах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийгмийн эрсдэлийг бууруулахад түүчээлж ажилласан Мандал Даатгал ХК болон Улсын гуравдугаар төв эмнэлгийг тус тус шалгарууллаа.

Монголын хамгийн том даатгалын компани болох Мандал Даатгал нийгмийн эрсдэлийг бууруулах зорилгынхоо хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын хамгийн том эрсдэлийн форум 2022 оны хувьд эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсан эрсдэлийн баатруудыг шалгаруулж, “50 хүний амь аврах” нийгмийн хариуцлагын жишиг төслийг хэрэгжүүлсэн зэрэг онцлог үйл явдал дүүрэн арга хэмжээ болж өндөрлөлөө.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.