ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хакер гэж хэн бэ? Кибер аюулгүй байдал гэж юу вэ?

ikon.mn
2022 оны 9 сарын 30
Сурталчилгаа

MNSEC 2022” цахим аюулгүй байдлын конференс 2022 оны 10-р сарын 06-07-ны өдрүүдэд 9 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Өдөрлөгийн эхний хэсэг 10-р сарын 6-ны Пүрэв гарагт Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд явагдах ба өдөрлөгт хамрагдсанаар та Цахим аюулгүй байдлын чиг хандлагатай холбоотой судалгаа, Монгол руу чиглэсэн цахим халдлага, цахим аюул заналын шинэлэг мэдээлэлтэй танилцахаас гадна цахим халдлага, аюул заналын талаарх мэдээлэл солилцох, шинэ арга туршлагад суралцах, Мэдээллийн Технологийн салбарт түгээмэл тулгардаг эрсдэлүүд, Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын төвийн үйл ажиллагааны туршлага, Андройд аппликэйшний аюулгүй байдал, Ёс зүйтэй халдлага, нэвтрэх шалгалт гүйцэтгэхэд анхаарах зүйлс  зэрэг сэдвүүдийн хүрээнд Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн экспертүүдэд тулгарсан кэйс, туршлагад суурилсан илтгэлүүдийг сонсож, тэдгээрээс суралцах, туршлага судлах боломжийг олгох юм. 

зураг
 

Мөн түүнчлэн өдөрлөгийн хажуугаар Ёс зүйт хакерын “Харуул Занги 2022” тэмцээний финалын шат зохион байгуулагдах ба тэмцээнийг үзэж сонирхох, оролцогчидтой санал солилцох боломжтой.

зураг
 

Өдөрлөгийн хоёр дахь хэсэг болох 10-р сарын 7-ны Баасан гарагийн танилцах өдөрлөг нь Тэрэлж орчмын бүсэд чөлөөт уулзалт хэлбэрээр явагдах ба бүртгүүлсэн оролцогчдоо Мэдээллийн аюулгүй байдлын салбарт хамтран зүтгэгч мэргэжил нэгт нөхөдтэй танилцаж, Мэдээллийн технологийн тулгамдсан асуудлаа хэрхэн шийдэх талаар экспертүүдтэй зөвлөлдөж, бусдын сайн туршлагаас суралцах, чөлөөт ярилцлага хийх зэргээр мэдлэг, арга туршлагаасаа хуваалцах боломжийг олгож байна.

Конференсийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэхийг хүсвэл доорх линкээр хандаарай.

mnsec.mncert.org/event/

www.facebook.com/mncert

www.facebook.com/haruulzangiCTF

Кибер аюулгүй байдлын MNSEC конференсийн спонсор байгууллагууд:

Алтан спонсор:

зураг
 

Мөнгөн спонсор:

зураг
 

 Хүрэл спонсор:

зураг
 

Харуул Занги ёс зүйтэй хакерын тэмцээнийг дэмжин ажиллаж байгаа байгууллагууд:

зураг
 

Зохион байгуулагч:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.