Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Зуны амралтаараа хүүхэд бүр эрсдэлийн сургуульд ҮНЭГҮЙ сурч болно

ikon.mn
2022 оны 6 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

“Мандал”-ын Гүйцэтгэх захирал Т.Батзултай эрсдэлийн боловсролын талаар ярилцлаа.  

- Таны энэ өдрийн амгаланг эрье, Мандал Даатгал үүссэн цагаасаа иргэдийн эрсдэлийн боловсролд анхаарч ирсэн. Бидэнд хэрэгжүүлж буй ажлуудаасаа хуваалцаач...

Танд болон эрхэм уншигч нарынхаа энэ өдрийн амгаланг эрье. Мандал Даатгалын зүгээс иргэдийн эрсдэлийн боловсролд зориулан хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд Мандал Эрсдэлийн сургуулийн талаараа түлхүү мэдээлэл өгье.

Мандал Эрсдэлийн сургууль үйл ажиллагаа явуулаад 2 жилийн нүүрийг үзэж байна. Монгол улсын хэмжээнд 3-18 насны хүүхдэд эрсдэлийн боловсрол олгох зорилготой. Одоогийн байдлаар 20 000 хүүхэд Мандал Эрсдэлийн сургуулийг суралцаж төгссөн. Миний хувьд энэ тоо хангалтгүй байгаа ба Мандал Эрсдэлийн сургуулийн тухай эцэг эхчүүд маань мэдээлэл авч чадаагүй байгаатай холбоотой гэж бодож байна.

Энэ боломжийг ашиглан Мандал Эрсдэлийн сургуулиа дахин танилцуулъя. Мандал Эрсдэлийн сургууль нь 3-18 насны хүүхдэд тань эрсдэлийн боловсролыг олгодог онлайн сургууль юм. Жил бүр 40 000 гаруй хүүхэд гэнэтийн ослын улмаас бэртэж гэмтэх, амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл үүсэж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд дан ганц эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах, хүрээлэн буй орчныг аюулгүй болгох нь хангалтгүй л дээ. Хүүхдүүд өөрсдөө эрсдэлийн талаар мэдлэгтэй, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж чаддаг байх нь чухал гэж бид үзэж байгаа.

Онлайн сургуульд бүртгүүлэхэд хялбархан, ердөө https://www.mandalschool.mn/ холбоос руу нэвтрэхэд л болно. Түүнчлэн, Mandal Risk School фэйсбүүк пэйжээс эрсдэлийн хичээлүүдийн талаарх мэдээлэлтэй танилцах боломжтой. Мэдээж та болон таны хүүхэд гар утас, таблет, суурин компьютер зэрэг дурын төхөөрөмжөөр ашиглан хичээлдээ оролцох боломжтой, үнэ төлбөргүй цуврал эрсдэлийн хичээлүүд бий.

- Таны ярианаас Эрсдэлийн боловсролыг гар утас ашиглаад хялбархан авчихна гэж ойлголоо. Ингэхэд Мандал даатгал яагаад эрсдэлийн боловсролд  анхаарах болсон, мөн онлайн сургуулийн санаагаа хэрхэн олсон бэ?

Онлайн сургууль бол бидний бодож олсон санаа биш Ковидын халдвар гарснаар дэлхий даяараа танхимаар суралцах боломжгүй болсноос үүссэн. 2019 оноос өмнө онлайн буюу зайны сургалтыг төдий л таашаадаггүй байсан бол одоо хүн бүрийн далд ухамсарт хэвийн нөхцөл байдлаар хэдийн байршсан байна. Та өөрийн завтай цагаараа  хүүхэдтэйгээ онлайнаар юуг ч сурах боломжтой болжээ.

Эрсдэлийн боловсролын хувьд манай бага дунд сургуульд эрсдэлийн талаар хичээл ордоггүй. Бидний багад ч сургуульд эрсдэлийн талаар хичээл ордоггүй байсан. Миний санахын багад эмээ, өвөө ингэвэл аюултай, тэгвэл гэмтэнэ шүү гэсэн сануулгаар л эрсдэлийг таниулахыг оролдож байсан. Гэхдээ энэ нь миний хувьд сануулах мессэж төдий байсан болохоос ирээдүйд ашиглах мэдлэг, боловсролын хэмжээнд байж чадаагүй. Мандал Даатгалын хувьд энэхүү нөхцөл байдлыг судалж илрүүлээд, шийдвэрлэх арга зам нь Эрсдэлийн сургууль байгуулж үйл ажиллагааг нь өргөжүүлэх юм гэдгийг ойлгосон.

- Бизнесийн байгууллага сургууль байгуулан хүүхдэд эрсдэлийн боловсрол олгоно гэдэг миний хувьд бахархал төрж байна. Та бүхний зүгээс өөр ямар сонирхолтой ажлууд хэрэгжүүлж байгаа вэ?

Мандал Даатгалын зүгээс нийгэмд чиглэсэн олон ажил санаачлан хэрэгжүүлдэг. Миний зүгээс эрхэм уншигчдад илүү ойр тусах, биечлэн хамрагдах боломжтой ажлуудыг дурдъя гэж бодсон юм. Тэрний нэг нь Дэлхийн санхүүгийн музей. Мандал Даатгал Дэлхийн санхүүгийн музейг 2015 онд анх байгуулсан. Музей маань өнгөрсөн долоо хоногт шинэ байрандаа нүүж орсон баяртай мэдээтэй байна. Ковидоос шалтгаалж музей үзье гэсэн олон иргэдийн хүсэлтийг биелүүлж чадахгүй байсан, тун удахгүй олон нийтэд үзүүлэх хөтөлбөрөө нээж захиалга авч эхэлнэ. Энэ удаагийн ярилцлагаа өндөрлөхөд, Мандал Даатгалын зүгээс иргэдийн боловсролд чиглэсэн олон ажлууд төлөвлөж байгаа, миний зүгээс тухай бүрд нь уншигч та бүхэнд мэдээллийг хүргэж байх болно.

- Иргэдэд хэрэгтэй маш сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Танд болон танай сайтын хамт олон амжилт хүсье. Мөн нийт уншигчдадаа удахгүй болох Ардын хувьсгалын ойн баяраараа эрсдэлгүй сайхан наадахыг хүсэн ерөөе!

зураг
 

Мандал Эрсдэлийн сургуульд хамрагдан, амжилттай суралцсан хүүхэд бүрд СЕРТИФИКАТ олгож байгаа. Та энэхүү сургуульд хүүхдээ хамруулахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.