ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН
Мишээл экспо төвд нээгдсэн ЖДҮ-ийн үзэсгэлэнд Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнхан оролцож байна
iKon.MN
Эх сурвалж: ЖДҮ-ийн газар
“Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” олон улсын үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд нээгджээ.
Үзэсгэлэнд 90 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас ирж оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж байна.
Хүнс, шингэн хүнс, ноолуур, хөнгөн аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж, гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, гутал, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд дэлгэгджээ.
Үзэсгэлэн тавдугаар сарын 22-ныг дуустал үргэлжлэх юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



