ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"270 тэрбум төгрөгөөр дэд бүтэц байгуулбал гэр хорооллын 128 мянган өрхийг орон сууцанд оруулах боломжтой"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл 2010 оноос хэрэгжиж эхэлсэн.

Өдгөө гэр хорооллын нийт 28 байршилд 43 төсөл хэрэгжүүлэгч шалгаран ажиллаж, энэ хугацаанд 2,519 нэгж талбарт газар чөлөөлөн, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн анхны хаалтын ажиллагаа болж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлсэн “Монтед констракшн” ХХК-ийн ажлыг дүгнэж, төслийн үр дүнг хүлээн авлаа.

зураг
 
Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь Сүхбаатар дүүргийн долдугаар хороолол орчимд газар чөлөөлснөөр анх эхэлж байсан. 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Монтед констракшн” ХХК өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байна. Компаниуд маань эхнээсээ ийн ажлаа хүлээлгэж өгч байгаатай зэрэгцээд олон талбарт гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлж байна. Инженерийн шугам сүлжээ татах, түүний төсөвт өртгийг нийслэлээс үе шаттай шийдэж байгаа” хэмээлээ.

“Монтед констракшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Ү” хэсэгчилсэн талбайн нийт 4.8 га, 79 нэгж талбар бүхий газарт үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 36 айлын газар чөлөөлж, нийт 875 айлын 11 блок орон сууц барьж, ашиглалтад оруулжээ. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц татах нь л хамгийн хүндрэлтэй байсан гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал, төслийн удирдагч Г.Энхболд хэлж байлаа.

зураг
 
Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Нийслэлийн иргэдийн 50 хувь нь орон сууц, 50 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд дэд бүтэц хүрэх боломжтой 128 мянган өрхийг хамруулах боломж бий. Үүнд 270 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Инженерийн шугам сүлжээ хүрэх боломжгүй үлдсэн талбарт гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт төслийг хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.165.44] 2022/5/4
Гэр хорооллын нүхэн жорлонтой, пийшин зуухаар халдаг айлуудаас газар бохирдуулсны агаар бохирдуулсны өндөр төлбөр авах хэрэгтэй. Албатай юм шиг төр засаг гэж хуцна. Ажил хийхгүй архичин залхуу хулгайчууд газар агаар бохирдуулаад хир буртагаараа энэ хотыг бохирдуулж дууслаа. Хотод амьдармаар байвал гал түлэхгүй нүхэн жорлон ашиглах ёсгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.98] 2022/5/4
Нээрээ хүн амынх нь тоогоор 10 сая төгрөг өгөөд хөдөө очиж бизнес эрхэл гэсэн шийд гарвал ёстой шуурна даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.33] 2022/5/3
1 айлын газар үсрээд л 10 сая хүрэх ёстой. 10 саяыг өгөөд бүгдийг нь хөдөө рүү нь хөөж явуул.
0 | 2 Хариулах
[хориотой үг] [202.21.96.171] 2022/5/4
zail ooro
0 | 0 Хариулах
РАВДАН [64.119.16.107] 2022/5/4
ЭРЭЭНРҮҮГЭЭ ТОНИЛ ПЗД МИНЬ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.144] 2022/5/3
Шинэ орон сууцнуудын доор үсчин банк дэлгүүрийн үйлчилгээнүүд байх ёстой.
0 | 0 Хариулах
Уншигч [46.62.175.120] 2022/5/3
Орон сууцжуулах төсөв гээд л ,энэ дотор чинь сургууль, цэцэрлэгийн -төсөв нь хамт ороод яван биз дээ.ирээдүйн хүүхэд, багачуудаа бодоо ч дээ. Дандаа л барилга-2 гээд л
0 | 0 Хариулах
Зочин [54.36.116.199] 2022/5/3
орон сууцжуулах төсөлд дэд бүтэц хүрэх боломжтой 128 мянган өрхийг хамруулах боломж нь яг аль аль дүүрэг хороо нь хамрагдах юм? Тодорхой мэдээлэл өгнүү БЗ дүүрэг 20 хороо гачуурт хамрагдах уу?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.145] 2022/5/3
100хан сая доллар юм бншд, тэгтэл 3 тэрбумаар хөнгөн галт тэрэгний зам хийнэ гээд байгаа шүүдээ
0 | 1 Хариулах
Зочин [192.82.88.252] 2022/5/3
shine hot bariachee
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.144] 2022/5/3
Шинэ хот бариад яах юм оркууд бохирдуулж хаяна. Орк монголчууд нийтийн бие засах газар цэвэрхэн бие засаад сурчих, хогоо хогийн саванд хийгээд сурчих, хүнтэй соёлтой харьцаад сурчих, хүний төлөө зүтгээд сурчих, хүнийг хүндэлж сурчих, нэгдээд сурчих, тэмцээд сурчих, бэртэгчин үзэлгүй болохыг сурчих, юм үзэж нүд тайлсан хүн шиг байхыг сурчих, эх оронч байгаад сурчих, шуналгүй байгаад сурчих, тэгчихээд дараа нь хөгжил дэвшил гэж хуцах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.86.40] 2022/5/3
орон сууцанд орохгүй шүү оркуудтай цуг. Хогоо ч асгаж сураагүй юмнууд байранд орохоор орц өмхийртөл хогоо овоолдог, тамхи татдаг. Газраа бөгс эргэх зайгүй, оготны нүх шиг юмаар солихгүй!!!
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.144] 2022/5/3
Соёл иргэншлээс хоцрогдсон оркууд.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/5/4
Газараа солихгүй байж болно. шахмал түлш түлж ирээдүй хойчоо хорлохгүй баас шээсээрээ хөрсний ус бохирдуулахгүй бол хамаа алга.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.238] 2022/5/3
Ус, цахилгаан дулаанаар хангаж чадахгүй байж… Аймгуудаа хөгжүүлсэн нь дээр байх өө
0 | 0 Хариулах
Зочин [112.72.15.42] 2022/5/3
Гэр хорооллын дахин төлөвлөлтөө зогсоо. 100 айл гэж ширэнгэн бетон болсон байналээ... гэр хорооллынхоныг зүгээр орхи. цэвэр ус, цахилгаан байхад болнодоо.. ХАШААНДАА САЙХАН АМЬДАРМААР БАЙНА.
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.144] 2022/5/3
Орк монголчууд саарал усны үйлдвэргүй байж яасан их орон сууц барьдаг юм. Оркууд гэдэг нь үнэн юм даа.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.160.79] 2022/5/3
Орк гэж чиний янхaн ээжийг чинь хэлдэг юм зулбасга минь.
0 | 8 Хариулах
Зочин [202.9.46.144] 2022/5/3
Орк гэж чиний [хориотой үг] эхийг чинь хэлдэг юм нохойн гөлгөө.
1 | 2 Хариулах
Y [202.126.88.139] 2022/5/3
Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдээ хөгжүүлбэл Нийслэлийн бөөгнөрөл, түгжрэл буурна аа. Улсаараа жигд хөгжөе!
1 | 0 Хариулах