ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бохир усны шугам хоолойд гэмтэл гарсны улмаас халилт үүсэж, Сэлбэ голд нийлж байсныг засварлуулж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Туул голын сав газрын захиргаа

Шугам хоолойд гэмтэл гарснаас Сэлбэ голд бохир ус нийлүүлж байсныг засварлуулж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, "Сэлбэ голд бохир ус нийлүүлж байна" гэсэн мэдээллийг иргэд Туул голын сав газрын захиргаанд цахимаар дамжуулжээ.

Мэдээллийн дагуу шалгахад Ус суваг удирдах газрын хамаарал бүхий бохир усны шугам хоолойд гэмтэл гарсны улмаас халилт үүсэж бохир ус нийлж байсныг шуурхай удирдлагын төвд нь мэдээлэл өгч засварлах ажлыг хийлгэж байгаа аж.

зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: Туул голын сав газрын захиргаа

“Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг хангасан ус нийлүүлэх ёстой.

Стандартаас давсан агууламжтай хаягдал усанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцдог гэж Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.

Түүнчлэн иргэд Нээлттэй туул нэртэй фэйсбүүк хуудсаар иргэний хяналтаа хэрэгжүүлэх боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.19.175] 2022/5/1
АЖЛА ХИХГУИ МЭДЭХГУИ ЛАЛРУД
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.153] 2022/5/1
Хөөрхий сэлбэ гол маань энэ байдлаараа удахгүй ширгэх нь дээ!!! Ухамсаргүй хүмүүс гол руу угаадасаа асгаад л машинаа угаагаад л... эх дээр нь байшин далан бариад л ... Байгаль эх биднийгээ өршөөнө биздээ...
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.151] 2022/5/1
өршөөж яадын :(
1 | 0 Хариулах
РАВДАН [64.119.16.107] 2022/5/1
МАШИН УГААХААР ГОЛ ШИРГЭДЭГ ЮМУУ МАШИНААР ГРЛ ГАТАЛСНААС Ч БАГА БАЙГАЛИЙН ӨӨРИЙНХ НЬ ШОРОО Л УГААГДАЖ ОРДОГ БИЗДЭЭ ХХАХА
0 | 2 Хариулах