ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнх-Эрдэнэ: Хүүхдийн паркийн талбай дээр театр, галерей, музей зэрэг үйлчилгээний барилгыг шинээр барихгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 3 сарын 21
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн /ҮСАХ/ хашааг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр буулгасан.  Үүнтэй холбоотойгоор паркийн 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей барина гэх мэдээлэл бий. Хүүхдийн паркийн үйл ажиллагааг чухам ямар зориулалтаар явуулах, цаашид ногоон байгууламж хэлбэрээр тохижилт үйлчилгээ хийх эсэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Хүүхдийн паркийн хашааг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нурааж, буулгасан. Улмаар энэхүү нийтийн эзэмшлийн талбайд барилга байгууламж барина гэх мэдээлэл байна. Тэгвэл цаашид ҮСАХ-гийн үйл ажиллагааг ногоон байгууламж хэлбэрээр ашиглах уу, эсвэл бүтээн байгуулалт хийх юм уу?

-Хүүхдийн паркийн 31.4 га газар дээр оффис, орон сууц, зочид буудал гэх мэтчилэн барилга байгууламж бариулахгүй. Харин талбай дээр нь байрлах хуучны модон барилгыг засаж шинэчлэх ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа.

Өөрөөр хэлбэл, цоо шинэ барилга барих бус, одоо байгаа барилгыг шинэчилнэ хэмээн ойлгох нь зүйтэй. Хамгийн гол нь нийслэлийн иргэд тоглодог, цугладаг, амардаг, тухалдаг газар болгон тохижуулахыг зорьж байгаа. Дээр дурдсан 31.4 га газрын 5.8 орчим га газар нь тоглоомын бүс юм. Түүнчлэн нуур болон тоглоомын бүсийг оруулж тооцвол нийт 14.9 орчим га газар тохижилттой байгаа гэсэн үг. Харин үлдсэн хэсэг нь ямар нэгэн тохижилт байхгүй.

-Тэгэхээр кино театр, галерей, музей гэх мэтчилэн үзвэр үйлчилгээний газрыг шинээр барихгүй хэмээн ойлгож болох уу?

-Тийм ээ. Одоо байгаа барилга дотроо л үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн 1,000 автомашины газар доорх зогсоолыг шийдэх тухай яригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар паркийн 2.2 га газар дээр автомашины ил зогсоол бий. Энэ ил зогсоолыг далд зогсоол хэлбэр рүү шилжүүлбэл тухайн газар нь чөлөөлөгдөх боломжтой. Тиймээс тэр хавийн газарт ногоон байгууламж, тохижилт хийх хувилбарыг ярьсан. Гэхдээ тус бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн санал асуулгыг авч шийдвэрлэнэ хэмээн хотын захирагч хэлсэн. Хэрэв шаардлагагүй гэж үзвэл заавал автомашины далд зогсоол барихгүй.

Дэлхийн жишиг паркууд жилийн дөрвөн улиралд нээлттэй ашиглагддаг. Тиймээс иргэд нь хэзээ ч ороод амрах бүрэн боломжтой байдаг. Ийм орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Хотын даргын зүгээс 20 гаруй га газрыг тохижуулж, жилийн дөрвөн улиралд хүүхэд залуус нь ирж амардаг тоглодог газар болгохоор шийдвэрлэж, хашааг нь буулгасан.

- Тохижилтын ажлын хүрээнд 2022 онд нийслэлээс 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ гэх мэдээлэл бий. Үүнийг тодруулбал?

-Мэдээж ногоон байгууламжийн ажлыг зүй ёсоор хийнэ. Мөн явган хүний зам, дугуйн зам, спортын талбай бий болгоно.

Өнөөдөр /2022.3.21/ Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 20 гаруй га газарт төлөвлөлт хийнэ. Мөн төсөв боловсруулна.

Хэний ч өмнө нь нүүр улайхгүй, эрүүл аюулгүй тохилог орчныг бий болгож тохижуулах нь бидний зорилго.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
55
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Selbe [202.9.40.225] 2022/3/24
Naad avilgalchin baagii odoo bodlogo yaridag bolson uu baga hulgai hii zuv amidar
0 | 0 Хариулах
Д.Халзан [202.179.27.39] 2022/3/22
паркд байсан цэнгэлдэх хүрээлэнг хэн буулгасан бэ Оронд ньсагс,волейболын олон талбай байгуулж сургалт, уралдаан тэмцээн явуулвал илүү оновчтой болно Паркад хотын хөдөлмөрчид эрүүл агаарт спортоор хичээллэх, төлбартөй сургалт явуулах хамгийн ашигтай газар болно Гадны паркуудаас туршлага авч хэрэгжүүлвэл сайн байна.ганц талбай өнөөгийн шаардлага хангахгүй шүү
2 | 0 Хариулах
Bold [64.119.31.152] 2022/3/22
одоо төрийн ордны хашааг буулга, их тэнгэрт байгалийн музье байгуулаад бас хашааг нь буулга ер нь энд хашаа барижихаад хувийн өмч гэдэг хашааа хайсыг буулга буулга
2 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.130] 2022/3/22
Байшин барилга, цементен тоглоомын талбай хэрэггүй. Зурган дээрээ тийм байсан. Зүгээр л мод, бут, зүлэгтэй, шувууны жиргээ сонсогдож, байгалийг мэдэрч болохуйц ногоон байгууламж болгоод өгөө. Ард түмэн тийм л юмыг хүсч байна.
0 | 0 Хариулах
хүннү [202.179.24.6] 2022/3/22
Одоо ҮЦХүрээлэнгийн хашааг буулга. Дараа нь ЗГ-ын ордоны хашааг буулга. Хүмүүс ордоны хажуугаар алхаж болдоггүй юм? арын саданд нь сууж, дасгал хөдөлгөөн хийж болдоггүй юм? Нөгөө үзэж чаддаггүй социализмын үед чинь ийм хашаа байгаагүй харинч хүмүүс хажуугаар нь чөлөөтэй алхацгаадаг байсан. Тэр ч бүү хэл Моломжамц, Алтангэрэл гуай нар өдөр цайны цагаараа хүмүүстэй юм яриад зогсож байхыг харж л байсан. Тайван цаг байж дээ.
3 | 0 Хариулах
Зочин [80.98.108.135] 2022/3/21
Зүгээр ганц удаа ч гэсэн баярлалаа л гэедаа
0 | 0 Хариулах
asdfasf [66.7.92.200] 2022/3/21
Харин талбай дээр нь байрлах хуучны модон барилгыг засаж шинэчлэх ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа. хаана ямар учиртай модон байшин байгаа юм бол модон байшин засаад юу хийх гэж байгаа юм бол хүүхэд хуурдаг шиг юм ярих юм аа ккк
0 | 0 Хариулах
Zochin [192.82.78.131] 2022/3/21
Дарга нь барина гээд доодуул нь барихгүй гээд
0 | 0 Хариулах
huuhed [202.9.46.11] 2022/3/21
tuv zamaas park ruu yvgan ochih uneheer hetsuu, shangrilagih ymu mashinii zogsooltoi :'(((
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.73] 2022/3/21
Өөрсдийхөө ашиг орлогийг нэмэгдүүлэхл юм хийх юмдаа ,үнэхээр хүүхэд залуусийн төлөөл юм бол орчин үеийн тоглоом , солонгос японийх шиг парк байгуулах хэрэгтээшдээ баар ресторан чинь баячуудийн шоуний газар, тэдний орлого нэмэгдүүлэхл безнэс шүү , тэрний оронд хэвээр нь байлага шуналийн типнүүдээ кк
0 | 0 Хариулах
дэмбээ [124.158.64.143] 2022/3/21
тэр наранхүүгийн газрыг яах юм??? аваачээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.34] 2022/3/21
20 га газар нь алтан гарт Сумкагийх болж таарлаа. Элдэв янзын юм бариулчихгүй шиг нүдээ бүлтийтэл харж байгаад ногоон байгууламжаа хийлгэчих юмсан. Яахав ээ!!!!!!
1 | 0 Хариулах
дэмбээ [124.158.64.143] 2022/3/21
дандаа хуцахаа боль.
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.14] 2022/3/21
цэцэрлэгт хүрээлэн бас нээх сонин яваад ороход л нарантуул зах шиг . заавал нэг идэх уух тоглох юм зармаар санагдаад бдын бхдаааа. зүгээр тайван алхуулахгүй гүйлгэхгүй дугуй унуулахгүй замд нь мөнгө олчих гээд л. хуушуур ундаа шорлог зарчих гд л. тэгсэн хэрнээ эрүүл болцгооё гн. бодлого нь авцалдаа бхгүй.
8 | 0 Хариулах
Зочин [139.5.216.223] 2022/3/22
Зэрлэг нохдоо устгадаггүй. Мод гэхээсээ илүүтэй баахан хөшөөтэй. Жорлон нь өглөө орой ажилладаггүй. Өвс ногоогоо байнга усалвал ургаж амжаагүй модноосоо илүү таашаал уур амьсгал бүрдүүлнэ дээ.
1 | 0 Хариулах
зочин [66.181.161.14] 2022/3/21
амаар биш зургаар ярья. төлөвлөсөн зургаа оруулчих.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.19.89] 2022/3/21
Ёстой ёстой
1 | 0 Хариулах
зочин [202.55.184.18] 2022/3/21
Хотын даргаа, цэцэрлэгт хүрээлэнд аль ч талаас орж болдог явган хүний хаалганууд гаргаж өгөөч ээ
0 | 0 Хариулах
Зочин [103.206.195.194] 2022/3/21
Болтугай.
0 | 0 Хариулах
Нийслэлийн уугуул [119.40.98.114] 2022/3/21
Хуучин байсан жижиг цэнгэлдэх хүрээлэнгий нь сэргээж өгөөрэй. Өвөл нь өглөөнөөс орой болтол гулгадаг катоктой, хавар намар зун нь роликоор гулгадаг асфальт эсвэл бетон зам хийж өгөөрэй. Том жижиггүй хөдөлгөөний дутагдалд орж утас маажиж байхын оронд , аав ээжттэйгээ хүүхдүүд очиж гулгаж тоглог л дээ. Ангиараа очиж гулгацгааг. Төв цэнгэлдэх хүрээлэнг ч мөн адил ажиллагаанд оруулмаар байнаа!!!!!1960-1990 онуудад байсан сайхан зүйлсээ сэргээе!!!!!
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.110] 2022/3/21
Say hashaa buulgahdaa l 800 ternumaar theater uzwer uilchilgeenii gazar barina geed bsan shuu dee.
1 | 0 Хариулах
Жагаа [192.82.70.115] 2022/3/21
ХОТЫН ДАРГА ТА 2 ЫН АМ ЗӨРӨӨД БАЙНА. ДАРГА ЧИНЬ БААХАН ЮМ БАРИНА ГЭЭД САЯХАН ЯРЬСАН. НО БАЙНА ДА. АРД ОЛНЫГ ТӨӨРӨГДҮҮЛЭХ ЗОРИЛГО ЧИНЬ ЮУ ВЭ
7 | 0 Хариулах
Зочин [203.23.49.153] 2022/3/21
дугуйн зам, спортын талбай gedgee bolioochee. Undesnii tsetsrlegt hureelen chin tiim bolchihson bzdee. Zgeer l chiv chimeegui green park bj bolohgui yumuu ????????????????????????????????????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
3 | 0 Хариулах
Хар цогоо [202.21.99.42] 2022/3/21
Shaaagaal bainadaa
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.61] 2022/3/21
Төлөвлөлтөө хийж, төсвөө батлаагүй байж хашаагий нь буулгаад хаячихдаг…… Нураах буулгахаас цаашгүй махан толгойт юмаа, энэ Сумтайбазар!
8 | 0 Хариулах
Зочин [103.212.118.61] 2022/3/21
Одоо хашаа хамгаалалтгүй болсон учир гарууд хаа сайгүй туучаад хаврын шороо тэнгэр бүрхэнэ биз.
4 | 0 Хариулах
[66.181.161.124] 2022/3/21
Baigaa barilgiig yanzalj yaah geed bgaan? Hurdan toirch guih shoroon zam toirch huuhduud dugui unah cement zam , 4 tald ni mashin zogsool hiihed hangalttai. Medeej bainga tseverlegeegee hiih heregtei.
1 | 3 Хариулах
зочин [202.9.46.230] 2022/3/21
Хөдөө аялал зугаалгаар явахдаа байгаль орчноо хогоор булж хаа сайгүй шээж бааж нус цэр шүлсээ хаяж шаардлага тавихаар өөдөөс бүдүүлэг соёлгүй харьцдаг засрашгүй орк монголчууд наад паркийг чинь жорлон хогийн цэг болгоно доо.
3 | 0 Хариулах
asdfasf [66.7.92.200] 2022/3/21
нийтийн жорлонтой бол юм гэж тийм байх юм бэ эхлээд нөхцөлийг бүрдүүлээд дараа нь шаардлагаа тавь
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.109] 2022/3/21
СУМТАЙБУЗАР дуутэйгээ нийлж циркийг луйвардаж авсан шиг бас паркын газрыг луйвардан авч еерийнхее бизнесийг барих гэж байна уу?
4 | 1 Хариулах
Зочин [37.120.192.99] 2022/3/21
Тэгээд ч парк дотор алхаж яваа хүн хэзээ ч үйлчилгээ авах бэлтгэлтэй явдаггүй. Гүйж байгаа хүн юун түрийвч өвөртөлж гүйх. Ямар ч ашиггүй. Өөр нэг шалтгаан нь үнэтэй байдаг. Бизнесээ гадаа өөр газар хийсэн нь дээр. хүн цугладаг гүүглээр үйлчилгээгээ оруулаад цагийн хуваариа үнэнээр бичээд байвал одооны хүмүүс онлаин хайж хаачихаа шийддэг болсон үе. Гүүглэ дээр онгорхой гэчихээд очихоор хаалттай бол тэр хүн дахин танайхыг сонгохгүйгээр барахгүй сөрөг сурталчилгаа хийнэ. Тиймээс хэрэглэгчээ хуурахгүй үнэн мэдээллээр хангах сэтгэл гаргаж хүндлэх чухал. Юүтүүбээр та нарын дурта В.Б. чинь зарим хүмүүс бизнесээрээ яагаад зах зээл эзэлсэн том компаниуд байсан ч дампуурахгүй өрсөлдөж баяжиж чадсан тухай ярьсан. Гол нь үйлчилгээ харилцааны соёл. Эзэд нь дээд боловсролгүй хүмүүс. гэхдээ тэд сайхан харилцаж үйлчлүүлэгчээ хүндэлж тэдэнд саад төвөг учруулахгүй ажилласнаар дараагийн удаад нэг шаардлага гарвал хүн сайхан харилцаатай газраа түрүүлж санаж бусдад зөвлөдөг эсвэл өөрөө эргэж холбогддог ирд
7 | 1 Хариулах
Зочин [66.181.161.118] 2022/3/21
Зөв, зөв.
1 | 0 Хариулах
Zochin [64.119.18.33] 2022/3/21
Мундаг залуу шүү дандаа хийсэн бүхэн нь иргэдийн төлөө байдаг хамтран ажиллаж байгаа нөхөддөө чин сэтгээсээ зөвлөдөг хүн чанар сайтай залуу.Ийм сайн залуучууд төрд ажилбал ард иргэдэд нийгэмд ашигтай.ХОТЫН ДАРГА СУМЪЯАБАЗАРТАА ТАЛАРХАЖ БАЙНА ИЙМ ХҮМҮҮСИЙГ СОНГОЖ БАГ БОЛЖ БАЙНАА ГЭДЭГЧИНЬ МУНДАГ ШҮҮ.
2 | 8 Хариулах
Зочин [103.212.118.61] 2022/3/21
Наад нөхөр чинь яг юуг сайн хийснийг хэлж өгнө үү. Баахан том том юм л ярьсан байх даа.
0 | 1 Хариулах
Зочин [37.120.192.99] 2022/3/21
Хашаан дээр нь төмрөөр хийсэн шиг ногоон том саглагар мод харагддаггүй. Бүдүүн саглагар мод байхаар хугацаа өнгөрсөн.
0 | 0 Хариулах
зочин [202.9.46.230] 2022/3/21
Наад барк чинь задгай болвол соёлгүй бүдүүлэг оркууд доторхийг нь завааруулж өгнө дөө.
2 | 6 Хариулах
[103.80.210.183] 2022/3/21
нохойны жорлон болсон баайх дааааа
0 | 0 Хариулах
зочин+ [124.158.67.247] 2022/3/21
хашаатай байсан ч шээнэ .Цэвэр цэмцгэр тохижуулсан газар хүн шээхгүй байхгүй мэдээж камертай
0 | 2 Хариулах
Guest [192.82.69.213] 2022/3/21
Another park where you can't walk on the grass.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.26.152] 2022/3/21
ХУДЛАА ДАА. ТА НАРТ ХҮН БҮРТ ГЭЖ ШААЖ БАЙГААД ГАЗРЫГ НЬ АВАХ БИЗ. 1000 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ХООЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, ТОГЛООМЫН ТӨВ ХЭНИЙ БИЗНЕС ВЭ.
5 | 1 Хариулах
Зочин [202.126.90.124] 2022/3/21
Ene piisda 2 uzuurtei l yum yariad bgaa yumda novsh chin
7 | 1 Хариулах
Зочин [103.206.195.54] 2022/3/21
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмыг тохижуулмаар байна.
9 | 1 Хариулах
Зочин [192.82.86.92] 2022/3/21
Ali deer huvi ezemshliih bolson hezee ch ter haviig zasaj sergeehgui
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2022/3/22
Sumyabazar dargiig bagiin hamt New York hotod ireech gj urij bna. Ireed central park bolon busad jijig parkuudiig sudlaad, uuruu alhaj uzeed, hotiin zahirgaatai n uulzaad yavarai. Tegehdee manaid amidarch bnoshu bas unegui helmerch hiigeed ugye.
0 | 0 Хариулах