ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одсүрэн: Нэг төвт хотоос олон төвт болгох, төвлөрлийг сааруулах дэд төвүүдийг байгуулах, уулзваруудыг хоёр түвшинд оруулах ажлуудыг хийж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Улаанбаатар хот 1.6 сая орчим иргэнтэй, 414 мянган өрхтэй. Хотын хүн амын тоо жилд дунджаар 80 мянгаар нэмэгдэж байна. Өдгөө 659 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Энэ чигээрээ хоёр жил болоход Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд хүрчээ.

Тэрбээр "Их тойруу, Бага тойрууд буюу хотын төвд аж ахуйн нэгж, байгууллага, их сургуулийн олонх нь үйл ажиллагаа явуулж байгаа нь нягтаршил үүсгэж, нэг төвт хот болгож буй. Мөн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нь түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тодруулбал, 100 мянга орчим хүүхэд сургууль, цэцэрлэгтээ хувийн тээврийн хэрэгслээр хүргүүлж байгаа юм. Иймээс сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлж, нэг төвт хотоос олон төвт хот болгох, төвлөрлийг сааруулах дэд төвүүдийг байгуулах, уулзваруудыг хоёр түвшинд оруулах гэх мэт ажлуудыг хийж байгаа" хэмээн онцоллоо.

Түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудын талаар Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм.

Тэрбээр “Улаанбаатар хотын сүүлийн 30 жилд төлөвлөлтийн алдаатай явж ирсэн. Энэ алдааг гурван сар, гурван жилийн хугацаанд шийднэ гэвэл эндүүрэл. Харин үе шаттай, судалгаа, төлөвлөгөөтэй ажлуудыг хийх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо байгуулагдлаа. Засгийн газар, УИХ-аас нийслэлийг маш сайн дэмжиж байгаа.

Түгжрэлийг бууруулахад зөвхөн зам, гүүр, зогсоол тавиад, дугаарын хязгаарлалт хийгээд шийдчихгүй. Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрог, төлөвлөлт, зөв зохицуулалт, нийтийн тээврийн шинэ соёлыг нэвтрүүлэх, парк шинэчлэх, явган болон дугуйн замын тохижилт зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай. Бүх зүйл цогцоороо явж байж, энэ түгжрэлийг шийднэ” хэмээлээ.

2022-2024 онд нийслэлд шинээр 41 км гол гудамж зам, 43.2 км туслах гудамж зам, уулзварын дахин инженерчлэл 30 байршилд, мөн 98 км явган, дугуйн зам хийхээр төлөвлөөд байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.3] 2022/3/17
Хотод амьдарч чадахгүй уугуул, суугуул ОРКууд хотоос зайлахад бэлдээрэй. Нутаг орон руугаа эртхэн замаа засаж байгаарай! Татвар нэмнэ, машины тоог хязгаарлана, хуучин машин хотод унаж халтур хийхгүй…
0 | 0 Хариулах
Зочин [192.82.76.6] 2022/3/17
Ger horoololoo nuhen jorlongoos ni salgachaad daguul hot mot gj hutsaarai
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2022/3/17
30 jiliin 26g n MAN barisan bdimaa
0 | 0 Хариулах
htht [202.9.40.52] 2022/3/17
2016 оноос хойш 6 жил өнгөрчилөө юу хийсэн бэ яриал байна яриал байна бүтэхгүй МАН. Яагаад ийм намыг сонгоод байдгийм болоо манай ард түмэн. Түгжирч байхдаа таарсан улсууд юмаа нээрээ.
0 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/3/17
Ene tugjrel yoronhiidoo gemt hergiin tuvshind ochij baina. Eniig yanzlah heregtei.
0 | 0 Хариулах
Irgen [59.153.115.203] 2022/3/17
Naadah jin hezee ch bvtehgvi. Iim vlger yrij songogdson jilee duusgah gj argazaadgaa bolimoor bn
0 | 0 Хариулах
иргэн [203.9.73.254, 165.225.226.109] 2022/3/17
Ядаж Олимпийн гүүрний дагуу явган хүний гүүр, замаа барьчих. Дахь эхийн замд огт хийлгүй хаясан явган хүний замаа хийчих.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.96] 2022/3/17
Neg l ih sudalgaa too barimt yrisan hudlaa pesdaanuud dundaas ni yaj idej uuhaa bodood ajil ni yvkuu gichiinuud
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.60] 2022/3/17
Хоосон тоо яриад хэдэн жил боллоо одоо ажлаа хий чадахгүй бол зайгаа тавь
1 | 0 Хариулах