ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүргийн 15,18 дугаар хороонд 73 гараашийг буулгаж, газрыг нь чөлөөлөв

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 15,18 дугаар хороонд байрлах 73 гараашийг буулгаж газрыг чөлөөлжээ.

Тухайн байршил нь сургууль, цэцэрлэг орчмын бүс бөгөөд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Мөн зарим хэсэгт хогийн цэг хүртэл үүссэн байжээ.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр “Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөлт, орц гарц чөлөөлөх ажлууд энэ жил эрчимтэй хийгдэж цэгцэрнэ. Иргэдийн зүгээс маш их дэмжиж байгаа. Өөрийн гараашаа буулгуулж байгаа иргэд хүртэл нийтийн эрх ашгийг хангаж байгаа учраас заавал тохижилт хийж өгөхийг хүсэж байна. Дүүрэг орон нутгийн зүгээс чөлөөлсөн газарт элдэв барилга, байгууламж барихгүй. Шаардлагатай эмнэлэг, цэцэрлэг сургуулийн өргөтгөл хийхээс гадна тухайн орчмын иргэдийн санал хүсэлтэд үндэслэж ногоон байгууламж, авто зогсоолын тохижилт хийж өгнө” гэлээ.  

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 ондоо багтааж нийт 50 байршилд 1,300 орчим гараашийг буулгаж газрыг чөлөөлөх төлөвлөгөө гарсан. Буулгасан гараашуудын оронд ямар тохижилт хийх талаар хамгийн түрүүнд иргэдээс санал асуулга явуулна. Хийх тохижилтыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв, дүүргийн аж ахуй нэгжүүдтэй хамтран хийнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
131
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БУРУУ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
53 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.240] 2022/3/18
Улаанбаатар хот шороо бургиж хүн алхах зайгүй, эргэн тойрны орчин нэг л тийм гунигтай заваан санагддаг. Одоо хэдүүлээ стандартаа ахиулах цаг болсоон. Нэг олдох амьдралдаа сайхан амьдрах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
huuli bus ezdig ni torgo [202.21.107.94] 2022/3/17
buulgasan hun mashin tehnikt arsan zardliig huuli bus grashiin ezdeees garguulj hotiin tusviin aldagdliig arilguul.olon jil ashig hiisen bga.gazar ashiglasan jil bolgoniig ni bidoj torguuli nogduul.ulsiig hohirolgui bolgo
2 | 0 Хариулах
Лтммм [202.131.248.206] 2022/3/16
Ухаад доор нь хямдхан түрээсийн зогсоол хийгээч ээ. Дүүрэгт мөнгө нь хэрэгтэй, дээр нь хүүхдийн тоглоомын талбай хий! Бүх газруудад.
1 | 2 Хариулах
13iin irgen [202.126.90.73] 2022/3/16
Nuraah garaj ih bainaa. Bugdii ni nuraa
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.116] 2022/3/16
Оронд нь цэцэрлэг бариасай, ногоон байгууламж бариасай, хэд хэдэн давхар машины зогсоол бариасай билээ.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.33] 2022/3/17
Хаха хэдэн оны үлгэр вэ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.240] 2022/3/18
Төр дээр ачаалал үүрүүлэх л юм хүмүүс дандаа бодохын, альваа зүйл хэмжээ дамжаатай улсын төсөв ч гэсэн. Янз бүрийн цэцэрлэг гэх мэт төрийн ачааллаас хөнгөлөж болох хувийн бизнесүүдийг дэмжддэг уян хатан тогтолцоотой болох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.21] 2022/3/16
Замын хөдөлгөөн, хотын өнгө үзэмж зэрэгт нөлөөлж байгааг эзкэмшигч нартай нь зохицоод буулгаж болох юм. Тэгээд тэр машинуудыг нь гадаа задгай байрлуулах юм бол ямар юмны хотын өнгө үзэмж. замын хөдөлгөөний асуудал шийдэгдэх билээ. Битүү нар салхи, бороо,цаснаас хамгаалсан байсныг ил зогсоол энэ тэр гэсэн байдлаар БИТГИЙ АЖИЛ ХИЙСЭН дүр үзүүлээч. Иймд нэгдсэн гараж барих асуудлаа эхлээд шийдэх эсвэл боломжтой байгаа гаражуудын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавьж зохицуулах хэрэгтэй БАЙНА!!!!!!!!!!!!!!!!!!
3 | 2 Хариулах
Зочин [202.126.93.254] 2022/3/16
agree, 20 гаруй жил гаражаа ашиглаад болоод байсан. Нэг өдөр ухаан орсон юм шиг нураана, өөрсдөө учраа ол гэдэг бол ямар ч бодлогогүй шийдэл. Аль хэдийн дүүрсэн байгаа байрны гадаах машинууд нь улам чихэлдээд л, машин байнгын гадаа байсаар байгаад маралын эдэгдэл болж дуусна шд. Хүний хөлд саад болоогүй, гарц гарам хаагаагүй гаражуудынхаа өнгө үзэмжийг нь сэргээж сайжруулах, өөр зогсоолын газруудыг санал болгох зэргээр дэс дараатай хүн шиг юм хийнэ гэж байхгүй хогийн юм аа.
5 | 2 Хариулах
Zochin [64.119.21.57] 2022/3/16
Han uul duurgiin udirdlagin akademiin urd talin zam yavgan hunii zamgui 2 mashin zurj bagtahgui aimaar yumaa. 2 talin hausnuudin hashaag tatuulaachee huuhduud ih alhdag zam
1 | 0 Хариулах
Зочин [203.169.49.121] 2022/3/16
Хээл хахуулиар хүүхдийн тоглох тоглоомын талбай, оршин суугчдын салхилах газрыг булааж баахан байшин шавааралдуулж барьснаа гаражнуудаас болоод зай талбайгүй боллоо гээд буулгаж байна гэж ойлгож байгаа.
6 | 1 Хариулах
Зочин [103.57.95.168] 2022/3/15
Зөв! Гэхдээ газар чөлөөлж байгаа юм бол яагаад хотын төвд энэ их шавсан барилгуудыг бариулаад байгаа юм бэ? Туул голын эргээр Зайсанд том том газрыг хашаалчихсан бна.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.73.204] 2022/3/15
Engineering shugam suljee dooguur ni yavdag, xuuliaraa ogt baishin barij boxgui gazrig uls turchdiin exner avchixsan baix yumaa. Xuuli bus gants baishin barisnaar barag xoroollooroo usgui, xalaaltgui, boxirin shugamgui bolox geed baina. Iim gazriig xuvi xyn, companiudad ugux xereggui. Ene olon bair xymyysiig xalaalt, xaluun usgui, boxirin shugamgui yaj amidruulax geed baigaa yum be. Amidrax orching doroituulsan ene zavaan shiidveree xuchingui bolgooch ee. Xuuliin ded said baisan, undsen xuuliin tsetsiin gishuun gej iim xogiin yum xiideg uls turch baix yumaa. Iim xymyysee xurdan ogtsruulaachee. Xyyxdin togloom, Niitiin ezemshliin talbaig xuvid ugdug uu boli. Xuuliar ingej boloxgui shuu dee. Denduu yumaa. Olon xyniig doromjilj zovoo good baina
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.33] 2022/3/17
Хэн тэгээд байгаа юм нэр устай нь бич
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.96] 2022/3/15
Маш зөв ажил Сумьяагийн зөвөө дэмжинэ
1 | 2 Хариулах
Ganaa [66.181.161.92] 2022/3/15
Graashiin haalganuudaa yaj bga bol hdn skhan xaalga awmaar bna
0 | 0 Хариулах
иргэн [202.9.41.19] 2022/3/16
Хэрэгтэй бол буулгахаас нь өмнө очоод авч болно ш дээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.59] 2022/3/15
Хотын бүх газруудыг тэр байтугай цэцэрлэг сургуулийн хашаа, байрны дундах хүүхдийн тоглоомын талбай дээр хүртэл өндөр өндөр байшин барьчаад, хаа сайгүй түгжрэл үүсгэх шалтгааныг мөнгө угаагч нар бий болгосон. Тэгээд одоо нөгөө барьсан байшингууд нь түгжрэл үүсгэх нь байтугай хүн ч завсраар нь явах боломжгүй болгосон байгаа нь өөр чөлөөтэй газаргүй болоод ирхэрэ 20 гаран жилийн өмнөөс Захирамжийн дагуу баригдсан гарашуудаа Зөвшөөрөлгүй ч гэх шиг, зам дээр тээр болж бөглөрөл үүсгэж байна ч гэх шиг. Ер нь авто машинтай иргэдийнхээ төлөө юу хийсийн бэ? Энэ төр засгийн тэргүүнүүд минь! Өөрсдөө доороо гараштай орон сууцанд орцгоочоод хуучны, доороо гарашгүй байранд амьдардаг иргэд чинь бол; харин жинхэнэ УБ-чууд байгаа шүү! Хотынхоо уугуул иргэдийн төлөө, ая тухтай амьдрахад нь юу хийсийн бэ? Ядаж орчин үеийн шаардлага хангасан, зай талбай бага эзэлдэг, олон иргэд авто машинаа тавьж болхоор, дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай нэгдсэн гарааш хийж өгч иргэдээ баярлуулж хохиролгүй болгооч!
9 | 0 Хариулах
Тоосгон гаражтай иргэн [202.131.245.162] 2022/3/16
Дэмжиж байна хуучны байранд амьдардаг иргэдийг ийм буруу зүйл хийж хохироож болохгүй ээ. Бид ямар Улсын мөнгөөр гараж бариулсан биш өөрсдийн хувийн зардлаар гараж бариулж автомашинаа байршуулж байна. Хэрэд гаражгүй байсан бол авто машины эд ангиуд хулгайд алдах өндөр эрсдэлтэй тулгарч байна. Ийм энгийн зүйлийг яаагаад дүүргийн удирдлагууд ойлгохгүй байгаад үнэхээр гайхаж байна. БзД-т бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд юу ч хийгдсэнгүй. Жил болгон замын голд байрлах ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж 1 сар айлуудын халуун усыг таслахаас өөр юу хийж байгаа бэ.
1 | 0 Хариулах
иргэн [202.9.41.19] 2022/3/16
маш зөв энэ бол зүгээр л луйвар
0 | 0 Хариулах
mgl [192.82.78.140] 2022/3/15
энэ бол маш зөв, одоо хашаануудыг буулгах хэрэгтэй. хотод амьдарч сурах хэрэгтэй. мал хашиж байгаа мэт 1 байшинг тойроод 1 хашаа байх юм.
14 | 0 Хариулах
Зочин [66.181.183.158] 2022/3/15
Орцноосоо гүйж гарсан хүүхэд нэг л өдөр нэг сагсуу орк пүрүүстэй малд дайруулж үхсэний дараа чи хашаагаа сананаа
2 | 5 Хариулах
Зочин [164.92.128.179] 2022/3/16
ДАЙРУУЛАХДАА ХҮРВЭЛ ХАШААТАЙ ХАШААГҮЙ ДАЙРУУЛНА. ТЭНЭГ МИНЬ.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.26.156] 2022/3/15
Байран дундах том том хашаанууда буулгачивал янзын сайхан болнодо
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.96] 2022/3/15
За ашгүй дээ, дандаа түгжрэл зүсгэдэг маш муухай газар байсан юм. Ашгүй дээ, үнэхээр баяртай байна
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.139] 2022/3/15
Баянзүрх дүүргийн 5р хороо улаанбаатар сургуулийн хойд талын хашаа болон хувийн грашуудийг чөлөөлнө үү маш их тойрч гэртээ харьдаг.49 а б в байрнууд болон ойр хавийн байрнууд маш их тойрч бж гэрийн бараа хардаг
2 | 1 Хариулах
Зочин [202.179.24.63] 2022/3/15
hotyn dargyg 200 huvi demjij baina
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.45] 2022/3/15
Баянзүрх 5 хорооны Тарвалин хотхоны урд талын хуучин гаражуудыг буулгаж өгнө үү. Мөн Улаанбаатар их сургуулийн хашаанд наалдуулж явган хүний зам дээр барьсан дэлгүүрүүдийг буулгаж өгөөрэй.
5 | 0 Хариулах
Зочин [150.129.143.121] 2022/3/15
БЗД 18 хороо 111 сургуулийн араар болон 147-р цэцэрлэгийн баруун талын грашуудыг буулгаж өгөөч
5 | 0 Хариулах
Зочин [103.57.94.143] 2022/3/15
yasan saihan medee ve, hot shig hot bolohson
5 | 0 Хариулах
zochin [124.158.120.114] 2022/3/15
1-r horoolliin ariin grajuudiig bas nuraah l bhda
5 | 0 Хариулах
Тийм [103.10.20.118] 2022/3/15
энэ жил нураана гэсэн
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.77] 2022/3/15
Зөвөө
2 | 0 Хариулах
Зочин Оху [213.234.251.196] 2022/3/15
Зов зов. Улаанбаатар хот хот шиг байх етой доо. Монголын нийслэл шиг замбараагуй нийслэл хаан ч бхгуй.
2 | 0 Хариулах
Зочин [162.23.30.11] 2022/3/15
Ашгүй дээ, муухай үзэмжгүй, пиг чигжсэн шээс баас болсон гараашуудыг нурааж байна. Хотын даргын ганц гялайх ажил нь ч байж магадгүй. Ядаж хүүхэд чөлөөтэй гүйх газартай, бага ч гэсэн цэлгэр хараатай болох юм даа
13 | 0 Хариулах
Зочин [122.201.21.33] 2022/3/17
Хаха хэдэн оны үлгэр вэ
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.102] 2022/3/15
Manai garajiig buulgana geed zar naaj margaash ni deever haalgiig chini hyamd avya geed zar naaj. Boliyoo gazriin albiinhan. Ta nar alga daram gazar buriig zarsaar hotiig iim bolgoson shu. Odoo ch zarsaar bgaa. 2 jiliin umnu 9 sayad hudaldaj avaad, neree shiljuuleed , gazar ashiglaltiin zardlaa togtmol tulj bsn. Gazriin albanii avilgachdaa
2 | 11 Хариулах
Gohino [66.181.161.19] 2022/3/15
Hohino geydaa nowshoo hiij bichig barimtgui yum awdiin
3 | 2 Хариулах
иргэн [202.9.41.19] 2022/3/16
нөхөн төлбөрөө авцгааяа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.102] 2022/3/15
Heden jiiliin umnubudur uneer hudaldaj avsn humuus yahuu. Gol ni kadastartaigaa,gazar ashiglaltiim zardliig ni tulj bsn.
2 | 1 Хариулах
Зочин [64.119.27.80] 2022/3/15
СБД 8-р хороо 2-р сургуулийн арын гаражуудыг буулгая!!!!!!
8 | 0 Хариулах
Зочин [43.228.129.236] 2022/3/15
ezemshigch nart mungu tugrug ugch baigaa yu? ugch baigaa, buulgaj baigaa nereer bas huurhun mungu hiij baigaa l baih daa
2 | 3 Хариулах
LOL [203.91.118.53] 2022/3/15
davartsan ymbe mongo avna chihshig
0 | 2 Хариулах
Зочин [223.33.181.135] 2022/3/15
Анх эзэмшиж байсан хүмүүсээс нь 2, 3 жилийн өмнө худалдаж авсан хүмүүс яах вэ...юу нь даварчихсан байх вэ дээ...мэдэхгүй худалдаад авчихсан хүмүүс олон шүү дээ. Буулгаж байвал хохирлыг нь барагдуулах нь зөв шүү дээ. Миний хувьд хотын газрыг чөлөөлж байгаа асуудал нь зөв гэж бодож байна. Гэхдээ иргэдийг хохиролгүй байлгах нь төрийн гүйцэтгэх ёстой үүрэг нь гарцаагүй мөн. Тийм учраас нөхөн төлбөр зайлшгүй өгөх хэрэгтэй
8 | 1 Хариулах
FT [66.181.168.8] 2022/3/15
наадах чинь сүүлийн жил хураамжаа аваагүй учир зөвшөөрөлгүй гарааш болсон
0 | 2
иргэн [202.9.41.19] 2022/3/16
тэмцэж байгаад нөхөн төлбөр авья
0 | 0
Зочин [202.55.188.94] 2022/3/15
Uls gazraa avch baina. Uuriinhuu yumiig avch baihad yahaaraa tulbur uguh yostoi yum, bitgii davar!
2 | 0 Хариулах
Зочин [192.82.69.147] 2022/3/15
Хуучин ДСНК одоогийн РЦНК РоялКастл хоёрын дундах жаахан газрыг тохижуулж иргэд амарч зугаалдаг газар болгоно гэсэн яасан бэ эсвэл заочихсан уу
5 | 0 Хариулах
зочин+ [124.158.66.1] 2022/3/15
22а зүүн талын 2 гараашийг нураагаач
5 | 0 Хариулах
Зочин [66.181.191.245] 2022/3/15
margaash nuraaya : )
3 | 2 Хариулах
hehe [124.158.91.93] 2022/3/15
Bi nuraachiyaa
0 | 2 Хариулах
SUMIYABAZAR [202.21.118.198] 2022/3/15
BI NURAACHIHYA TA NAR BITGII SANAA ZOV
0 | 2
FT [66.181.168.8] 2022/3/15
нураана шдээ тэвчээргүй юм бэ
0 | 2 Хариулах