ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30%-аар нэмэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө Монгол Улсын цементийн жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тоннд хүрээд байгаа ч нөгөө талд цар тахлын хүндрэлээс болоод дотоодын үйлдвэрлэл буурах болжээ. Тухайлбал, 2019 онд 1.4 сая гаруй тонн цемент үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1.2 сая тонн болж буурсан бөгөөд 1 тонн нь 141,600 төгрөг байсан цементийн үнэ 2020 оны 12 дугаар сараас хойш 7 удаа нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 256 мянган төгрөг болоод байна.

Иймд Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтээ ирэх Баасан гарагт Шадар сайдад танилцуулахыг даалгажээ.

Тэрбээр “Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж үнээ зайлшгүй нэмэх шаардлага үүслээ гэхэд бүх компани нэг зэрэг шахуу 30 хувиар үнээ нэмж байгаа нь үгсэн хуйвалдсан хэрэг мөн эсэхийг нэн даруй шалгах хэрэгтэй. Шалгахдаа бүх талын оролцоог ханган ажиллах нь чухал. Зайлшгүй үнэ нэмэхээс өөр гарцгүй байсан бол үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих ямар гарц, боломжууд байгааг эрэлхийлэх учиртай.

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан иргэд, аж ахуйн нэгжүүд цементийг их хэмжээгээр авч нөөцлөх зэргээр зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж ажиллах шаардлагатай байна. 2022 онд барилгын салбарт хийгдэх 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үнийн хөөрөгдлөөс болж хойшлуулах, гацаахгүй байх бүх талын арга хэмжээг авч ажиллах ёстой” хэмээв.

Импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж, бүтээн байгуулалт хийхийн тулд Хөгжлийн банкнаас зээл аваад, Ковидын хүндрэлтэй цаг үед хүүгийн болон ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээж буй үйлдвэрлэгчид болон төрийн өмчийг луйвардаж аваад, үйлдвэрлэл явуулах нэрийдлээр их хэмжээний зээл аваад тэр чигтээ алга болсон Хөтөлийн цементийн үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэж, хянаж шалгах ёстойг сануулав гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Кса [66.181.190.145] 2022/3/14
Жунга цементийн татварыг нь тэглэчих. Бааснуудын яахыг нь харая. Нэг хэсэг сошиалаар тролдох л биз.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.85] 2022/3/14
Энэ үйлдвэрлэлээ явуулахад нь хэрэгтэй бүх юм нь үнэ нь зөндөө нэмэгдчихээд байхад яаж үнээ хэвээр нь байлгах юм? Бензин шатахуун, тог, ус, бүгд нэмэгдсэн шүү дээ. ьсан зээлийнх нь долларын ханш нь хүртэл хэд дахин нэмэгдсэн. Гаднаас авснаас л хямд л байгаа ш д.
1 | 2 Хариулах
Иргэн [202.9.46.233] 2022/3/14
Улс нь татвараа тэглэх нь зөв шүү
0 | 0 Хариулах
.zochin [202.9.46.233] 2022/3/14
Tatbaraa tegle
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.108] 2022/3/14
Хятадаас л цементээ ав хямд найдвартай
2 | 3 Хариулах
Иргэн [66.181.191.240] 2022/3/14
Тэг тэг. Чи очоод хил нээлгээд цемент оруулаад ир.
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.191.240] 2022/3/14
Энэ хэдэн цементийн уйлдвэрээ байнга мэрж дарамталж бгаад буур хаалгыг нь бариулж санаа амрах бх даа. Тэр нь Заригын сэтгуулч балай авгайгаас эхлээд.
4 | 4 Хариулах
Зочин [202.21.108.133] 2022/3/14
Ханшийн зөрүүн дахь алдагдал гэдэг зүйл шүүхээр явбал засгийн газар буруутаж таарах учраас анхнаасаа хэвлэл мэдээллээр сүрдүүлээд байхгүй хоорондоо тохиролцоод явах байсан юм шүү дээ, бензин үнэ тогтворжуулах гэж яаж бөөн гуйлга болдог билээ гэтэл монгол компани гэхээр дээрэлхээд байж болохгүй. Том хэмжээний үндэсний компаниудтай хэн хэндээ ашигтай байхаар ярилцаад явж байж л эдийн засаг тэлнэ тэрнээс сүрдүүлээд алалцаад гудамжны байдлаар энэ улс чинь хөгжихгүй
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.95] 2022/3/14
Мак ба Монполимет зээлээ доллараар аваад буцан төлөхөд ханшийн зөрүүгээс нэлээд алдагдал хүлээж байгаа, иймээс эдгээр компаниуд цементийн үнэ-ээ нэмэхээс аргагүй байдалд орсон байгаа, уг нь өглөгийнхөө хэмжээгээр хувьцаа гаргаад арилжсан бол өглөгөө хурдхан төлчих бололцоо бий. Үүнийг ашиглаасай.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.183.194] 2022/3/14
холион бантан улс
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.72] 2022/3/14
Цементийн импортоо сэргээе.Шинэ орон сууц,бетон эдлэлүүд үнэ талийлаа
5 | 1 Хариулах