ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ёндон: Цемент манай улсад хангалттай байна. Арматур болон ган бүтээгдэхүүн хэрэгтэй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл технологийн парк, Оюутолгойн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хар төмөрлөгийн үйлдвэрийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт хөгжүүлнэ. 150 мянган айлын орон сууцны талаар гэж ярьж байгаа. Цемент манай улсад хангалттай байна. Арматур болон ган бүтээгдэхүүн хэрэгтэй.

Манай улс 2019 онд 8.4 сая тонн төмрийн хүдэр болон баяжмалыг экспортод гаргасан. Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулуу байх шаардлагатай. Энэ бүх зүйл байхад гаднаас гангаа авдаг. Хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүй байгаагийн горыг амсаж байна. 

Эхний шатны боловсруулалтыг хийх тусам дараагийн шатны үйлдвэр хөгжөөд эхэлдэг. Үүний тулд үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар төлөвлөөд байна. Оюутолгойн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мөн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулах юм.

Хүнд үйлдвэрийн салбарыг тоо гэвэл ган бүтээгдэхүүнийг 57.2 мянган тонныг үйлдвэрлэсэн байна. Ихэнх нь Дарханы төмөрлөг байгаа. Найман сая гаруй тонн төмрийн хүдрийн баяжмалыг экспортод гаргаж байгаа. Аж үйлдвэржиж байж улс орны хөгжил эхэлдэг. Гэтэл энэ нь хангалтгүй байгаа учраас ойлгомжтой" гэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.108] 2022/3/14
Цементгүй монгол
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.161.22] 2022/3/14
Тэгээд яагаад цементниы үнэ нэмэгдээд өндөр үнэ зараад баыгаа юм бэ сайданцараа
2 | 0 Хариулах
Zochin [202.9.46.186] 2022/3/14
ЯПОНЧУУДААР ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАРИУЛЪЯ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.194] 2022/3/14
юун солиороод байгаан Арматур,гантай болох гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Японы дэмжлэгээр байгуулсан шүү Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хулгайчууд олон жил идлээ дээр нь үйлдвэрт Монросцветмет оросуудыг оруулсан сурагтай байсан оросуудыг хөөж явуул Хийж чаддаг хувь хүнд эсвэл хувийн компанид хувьчлах хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2022/3/14
Ёооё сд а. Энэ томчуудыг хараад байхад улс ямар үйлдвэр байгуулав сүүлийн 10 жилд? юу ч байхгүй. худлаа ярисан бүлт гарууд энэ хэдээс юу ч горьдо хэрэггүй.
3 | 0 Хариулах
Zochin [202.126.89.249] 2022/3/14
Ардчилал чинь 30 жилд ийм болгосон новшооо
0 | 2 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/3/14
Uhsen yarij l baidiin. ugultsuj avaltsahaa tohirch chaddaguim doo ene hed. nadad yamar ashigtai yum be gej asuuh bol ednii amnii unshlaga. ternees japan, korea, solongosuud bidnii orond baisan bol ali hediin 100% uursdiiguu hangaad exportlood suuj baigaa
0 | 0 Хариулах
Зочин [37.120.192.83] 2022/3/14
Dарханых хийдэг л байсан. Хувьчлагдаад яасан ? Хийхээ больсон уу?
0 | 0 Хариулах