ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлж, 51 иргэнийг торгосон байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлжээ. Энэхүү хууль бус үйлдэлд холбогдсон 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Тодруулбал, Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авч Цагдаагийн ерөнхий газраас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах тохиолдол гарч байна. Иймээс бусдад түрээслүүлсэн орон сууц, объектуудад тогтмол хяналт тавих, мөн интернэт банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг анхаарууллаа.

зураг
 
зураг
 

Эх сурвалж: Эрүүгийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [119.40.98.177] 2022/3/11
Эрүүгийн хуулийн Мөрийтэй тоглоом Хувь хүний орлогын албан татварын Бооцоот тоглоом, сугалаа зурагтаар байнга явагддаг сугалаа эдэр яаг юугаар ялгаатайн бол
0 | 1 Хариулах
Зочин [59.153.113.32] 2022/3/11
Зүгээр мөрөөрөө байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн болгож хувиргадаг янз бүрийн хуулиудаа засмаар юм.
2 | 1 Хариулах
Зочин [122.201.21.222] 2022/3/11
МӨРИЙТЭЙ ТОГЛООМОО ГЭЖ МААНАГ ХҮҮХДИЙН ТОГЛООМ НЭГ БНАА
0 | 2 Хариулах