ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн удирдлагууд иргэдийг хүлээн авч уулзах ХУВААРЬ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн удирдлагуудын иргэдтэй уулзах хуваарийг танилцуулав.

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва нар сар бүрийн эхний долоо хоногт иргэдтэй уулзана.

Харин Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар нар сар бүрийн хоёр дахь долоо хоногт иргэдтэй уулзах юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр нар сар бүрийн гурав дахь долоо хоногт, Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нар сар бүрийн дөрөв дэх долоо хоногт иргэдтэй уулзахаар хуваарь гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зүгээр л [103.229.123.122] 2022/3/13
ГДЕ сумка ?
0 | 0 Хариулах
... [202.21.114.170] 2022/3/11
мэдээлэл юму? таавар юму?.... хаана? хэд дэх өдөр? хэдэн цагаас? ямар байдлаар уулзалт хийх юм?....
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.236] 2022/3/11
1. Уг нь сар өдөр цагаа байршилтайгаа бичдэг. Хуудсан дээрээ холбоо барих хэсэгт байнга байршуулбал болно. 2. цахимаар авч хуваарилбал илүү их цэгцтэй. Зайлшгүй биеэр очиж уулзах хүсэлтэйнүүд нь хуваариа харж очоод бусад нь цахимддаг бол. Ялангуяа олих мэдээлэл дээр нэр ус асуухгүй шууд мэдээллээ дамжуулдаг бол зүгээр. Мэдээлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс. Ийм мэдээлэл авахдаа хэрэглэгч үйлчлүүлэгч иргэний зүгээс харж мэдээллээ ангилах. Ажиглаад байхад албан газрууд өөрсдийнхөө дотоод бүтцээр ангилаад байхаар дотоод бүтэц мэдэхгүй хөндлөнгийн хүнд төвөгтэй байдаг. Тиймээс иргэний зүгээс харж мэдээлэл юуны тухайгаар ангилагдаад автоматаар тэр хэсгийг хариуцсан ажилтан руу хуваарилалт хуулийн дагуу бол тухайн өдрөө хийгдэх ёстой байдаг. Цахимдвал хэн юуг хэдэн цагт аваад хэдэн цагт хэзээ яаж шийдсэн бүх баримт даргад нь харагдана. Ажилтанд ч өөрт нь ажлаа хийсэн баримт болж үлдэх давуу талтай. ХЯналт тогтоож болно.
0 | 0 Хариулах
Марко Поло [59.153.114.195] 2022/3/11
Хулгайч нартай яах гэж уулзахын
1 | 0 Хариулах
Гомдол [202.21.101.179] 2022/3/11
СБД-н 15 хорооны дахин төлөвлөлтийн луйвар, иргэдийг 3 жил хохироож байгаа асуудлыг үзээд, шийдээд өгөөч нийслэлийн удирдлагуудаа
1 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2022/3/11
1.иргэд автобусны картаа цахимаар, мобайлаар цэнэглэдэг болгох 2. өглөөд автобусуудыг зөвхөн эцсийн буудлаас нь бус 4-5 буудлын зайтаагаар нэгэн зэрэг явуулж дундын буудлуудаас нь хүмүүсээ авах . одоо бол эцсээсээ дүүрч ирээд дундын буудалуудад зогсдоггүй
4 | 0 Хариулах