Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Бусдын толгой дээр халуун кофе асгасан хэргийг шалгаж байна. Хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоор мөрдөгч томилсон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Кофе шопд бусдын дээрээс халуун кофе асгасан хэрэг гарчээ.

Болсон явдлын тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад "Өчигдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр 15:16 минутад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангри Ла молл төвийн нэг давхрын кофе шопд “Танихгүй хүн манай найзын толгой дээр халуун кофе асгачихлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Энэ дуудлагын дагуу кофе асгасан гээд байгаа 22 настай "А" гэх эмэгтэйг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс дээр мэдүүлэг авахаар хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид хүргэсэн.

Мэдүүлэг авахаар хүргэж очсоны дараа тус эмэгтэй СБД-ийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөгчтэй үл ойлголцсон, маргалдсан асуудал гарсан. Уг асуудалд СБД дэх цагдаагийн газраас дотоод албаны шалгалтыг хийж байгаа бөгөөд одоогоор албаны шалгалтын дүн эцэслэн гараагүй байна.

Харин хүний толгой дээр халуун кофе асгасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Яагаад маргалдсан асуудал нь зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно.

Хохирогч 18 настай М-д гэмтлийн зэргийг тогтоохоор мөрдөгч томилсон” гэсэн мэдээлэл өглөө.