Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Цоо шинэхэн “PC MALL ӨРГӨӨ” салбарын нээлтэд ямар гайхалтай зүйлс та биднийг хүлээж байгаа вэ? 

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 2 сарын 25
Сурталчилгаа

Дэлхийд тэргүүлэгч компаниудын технологийн хамгийн дэвшилтэд бүтээгдэхүүнийг цаг алдалгүй, хэрэглэгчдэдээ хамгийн ойр хүргэхээр 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй амжилттай явуулсаар ирсэн Цахим технологи, Цахилгаан барааны дэлгүүр PC Mall 36 дахь салбар болох цоо шинэхэн “Өргөө” салбар өнөөдөр буюу 2022.02.25-нд 10:00 цагаас албан ёсоор нээлтээ хийлээ.

 
Энэхүү нээлтийн өдөрлөгөөр санаанд оромгүй олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал, бэлэгтэй худалдаа өрнөх ба уг нээлтийн онцгой худалдаа 3-р сарын 3-ыг дуустал 7 хоногийн хугацаатай бүх салбаруудаар үргэлжлэх юм. 

Нээлтийн худалдааны 2-р сарын 25, 26, 27-ны өдөр бүр үнийн дүн хамаарахгүй эхний 100 худалдан авалт тутамд  бэлэгтэй. /Хамгийн бага үнийн дүнтэй бараа авсан ч та бэлэгтэй гэртээ харих болно/  Түүнчлэн худалдан авалт хийх тутамдаа сугалаанд оролцох боломжтой ба SHARP брэндийн ПЛЕТКА-ны 3 супер азтаны нэг болох боломжтой. Хүрэлцэн ирсэн хүн бүрд гарын бэлэг, сошиалд идэвхтэй дэмжигч болох топ фэнүүдэд тусгай бэлэгтэй.

 

Хэрэглэгч бүртээ хүрч ажиллах үүднээс тус салбарт “ХЭРЭГЛЭЭНИЙ ЛИЗИНГ” зээлийн байгууллагын 10 эдийн засагч, “ПИ СИ МОЛЛ”-ын 40 худалдааны зөвлөх таны худалдан авалтад оновчтой сонголт хийхэд зөвлөгөө өгч, лизингийн асуудлыг газар дээр нь 15 минутын дотор шийдэж өгнө.

 

3-р хорооллын Өргөө кино театрын баруун талд байрлах уг салбарын тухайд дөрвөн давхар, давхар бүр өөрсдийн өнгө төрхийг шингээсэн өвөрмөц зохион байгуулалттай, хэрэглэгч таны хүссэн дэлхийн алдарт брэндүүдийн цахилгаан  бараа, компьютер, гар утас болон дагалдах хэрэгслүүд өргөн сонголттойгоор албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж, хэрэглэгч танд хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах нөхцөл улам бүрдсээр байгааг байгууллагын бүрэлдэхүүн баяртайгаар онцолж байна.

Түүнчлэн урьдчилгаа 0₮, 3 сард хүүгүй 3 хувааж төлөх боломжтой төлбөрийн хамгийн таатай нөхцөл ПИ СИ МОЛЛ-ын бүх салбаруудад хэрэгжиж байгааг дуулгав.

Эрхэм хэрэглэгч та бүхэн “PC MALL”-ын ӨРГӨӨ салбараар өргөнөөр үйлчлүүлээрэй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.