Францын ажил олгогч эздийн холбоо буюу аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн байгууллага болон Иль де Франс мужийн Гадаад худалдааны хороо хамтран Төв Ази, Кавказын орнуудтай бизнесийн харилцаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллах боломж сэдэвтэй цахим уулзалт 2022 оны нэгдүгээр сарын 25-26-нд болно.
Уулзалтад Монгол, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистан улсын төлөөлөл багтах юм.
Цахим уулзалтад дээрх орнуудаас Франц Улсад суугаа Элчин сайд нар болон бизнесийн төлөөлөгчид өөр өөрийн орны хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бизнесийн хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл хийнэ.
Мөн Францын аж ахуйн нэгжүүд олон улсад үйл ажиллагаагаа тэлэхэд төрөөс үзүүлж буй дэмжлэг, туслалцааны талаар холбогдох байгууллагуудаас танилцуулах юм.
Цахим уулзалтад оролцох, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Эх сурвалж: Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!