ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Далан давхар"-ын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлнө

ikon.mn
2022 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлын нэг нь Самбалхүндэв буюу Далан давхарын оршуулгын газар байсаар ирсэн.

Тус оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатын хурлын тогтоолоор хаагдсан ч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл оршуулга хийсээр ирсэн байна. Нийт 73,9 га талбайг эзэлдэг бөгөөд Чингэлтэй дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрийг дамнан оршдог.

Монгол Улсын Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага батлах тухай” бодлогын баримт бичигт тус оршуулгын газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгагдсан хэдий ч хэрэгжээгүй өнөөг хүрсэн.  

Тэгвэл иргэдийн дунд удтал хүлээлт үүсгээд байсан Далан давхарын оршуулгын газрын асуудал бодитой ажил хэрэг болох нь.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 11-р сарын 06-ны өдрийн хуралдаанаар Далан давхарын оршуулгын газарт Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцэж 109 дүгээр тогтоол гарч, төсөл хэрэгжих талбайн солбицлын цэгийг баталсан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар уг төслийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгожээ.

Энэхүү хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 10 га талбайд хэрэгжих бөгөөд төсөл хэрэгжих талбайн байршлыг танилцуулж байна.

Төслийн хүрээнд шарил нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг 2022 оны 4 сард эхлүүлэхээр төлөвлөж байгаатай тул тухайн байршилд талийгаач нь байгаа иргэд 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн бүртгэл, мэдээллийн ажилтантай холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг:

  • Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсэг;
  • “Улаанбаатар буян” ХХК-ийн төв байр;
  • Цахим мэдээллийн сан бүхий www.sambalkhundev.mn вэб сайт;
  • 72100101 дугаараас;

авах боломжтой юм байна.

 
 
 
 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дүүрэнгэрэл [202.126.88.165] 2022/5/10
Би бурхан болоочоо авах гэсэн юмаа сайт чин буруу ажилаад бна ямар шугамаар яаж авах талаар мэдээлэл өгөх боломж бну 99490428
0 | 0 Хариулах
Бат Эрдэнэ [202.126.89.138] 2022/4/15
Аав маань 1969 онд нас барсан Шарил нь олдохгүй бна Байрлал нь баруун талын цахилгаан станцад бсан Хот ын захирагчийн алба аас хэд хэд лавлаад мэдэх хүн бхгүй одоо яах вэ....
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.253] 2022/4/16
Өөрсдөө ар гэрээрээ очоод тавьсан зүгээсээ л хайж олохгүй бол олдохгүй байхдаа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.69] 2022/4/14
Аавынхаа газрыг олохгүй байгаа юмаа. 1971 оны. Ийм тохиолдолд яах вэ
1 | 0 Хариулах
тЗочин [192.82.75.133] 2022/2/21
Хүчит шонхор зах талаас нь эхлэж цэгцлэхгүй бол энэ ажлыг эсэргүүцэнэ шүү Газрыг нь сорчилж ашиглах гэж байгааг эсэргүүцэнэ шүү олон түмэн дэмжинэ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.77.18] 2022/1/24
хэдэн он хүртэл энд оршуулдаг байсын бол?
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.36] 2022/1/24
ulger
0 | 0 Хариулах
ЗОРИГ [66.181.191.216] 2022/1/24
ГАЗАРТ ШУНАСАН УЛААН ЛУЫВАРЧИД БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ.ТА НАРААР ИНГЭЖ ТОГОЛУУЛАХГҮЙ ШҮҮ.ТА НАР БАЙШИН БАРЬЖ БАЯЖИХААСАА ӨМНӨ БААСАА ГООЖУУЛААД НААД ДУНДАА ХЭВТЭХ БОЛНО ШҮҮ.
1 | 3 Хариулах
Юмжирмаа [192.82.71.13] 2022/1/25
Зориг та ямар цаг үед ямар орчин нөхцөлд хаана амьдарч байгаагаа бодоорой бид суурин соёл иргэншилд шилжээд удаж байгаа шүү.
0 | 0 Хариулах
Irgen [202.126.89.191] 2022/1/24
owoo doo. ene ajilaa hurdhan shig ajil hereg bolgoj neg tsetserlegt hureelen baiguulaadah. nom gurem u shuulj naad gazaraa sain ariulaarai. sun suuder, tsogtsos bulagdaad udsan gazar shu.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.190] 2022/1/24
Энэ сайт нь буруу ажиллаад байна. Эмээгийнхээ мэдээллийг оруулаад хайсан чинь "Та зөвхөн өөрийн төрөгсөдөөс төргөс хайх боломжтой" гэх юм. Эмээг нь төрөл садангийн хүн биш болгочихож байгаа юм уу? Төргөс гэдэг үг анх удаа л харж байна. Энэ янзаараа бол бантан хутгаж, хэний ч хамаагүй шарилд мөргүүлэх нь ээ.
2 | 1 Хариулах
Зочин [192.82.71.13] 2022/1/24
Бурхан болоочийн мэдээлэл нь гарч ирэхгүй байгаа бол тухайн төслийн талбайд багтаагүй гэсэн үг юм билээ. 72100101 дугаараас лавлаарай
3 | 0 Хариулах
Зочин [122.201.21.31] 2022/1/24
Удахгүй 70н Давхар garden city бүх юм төвлөрсөн хотхонд захиалга авна гэх байхдаа эхний 100н захиалагчийн оршуулах газар нь үнэгүй хотхон дотроо гээл Бархүү реклам ш@@ндаа
7 | 0 Хариулах
Юмжирмаа [192.82.71.13] 2022/1/25
Тэнэг мал вэ? Чи өөрөө энэ улс эх орны төлөө юу хийж бүтээсэн бэ?
1 | 0 Хариулах
Зочин [112.50.30.4] 2022/1/24
сүнс шарилаа дагаад энд ирдэг болуу гэртээ үр хүүхдээ дагадаг болуу, ихэнх нь тэнгэр лүү ч юмуу явдаг байх, цөөхөн нь ч болохнээ энд байгаа л байхдаа хэхэ
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.190] 2022/1/24
Үйлийн үрээр холбоотой юм бүхэн дээр очно. Зөвхөн нэг л газар байгаад байхгүй. Үр хүүхэд, өстөн дайсан, булш бунхан гээд очихгүй газар байхгүй.
4 | 0 Хариулах
зочин [66.181.161.69] 2022/1/24
аая яа яа хатуухан газар даа
1 | 0 Хариулах
Зочин [180.171.24.210] 2022/1/24
цэцэрлэгт хүрээлэн болсон хойно оройхон найз бүсгүйтэйгээ зугаалж байтал иййй
3 | 1 Хариулах
Юмжирмаа [192.82.71.13] 2022/1/25
Чамайг зугаалахад зориулсан газар биш бурхан бологсдод хүндэтгэл үзүүлэх Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн гэж байгаа биз дээ
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/1/24
70 давхарт сүнс судлахаар дэлхийн бүх өнцөг булан бүрээс ирж бодитоор уулзах байхаа.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.69.193] 2022/1/24
desole omri omri
0 | 0 Хариулах