ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН
ААН-үүд ойр орчмынхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлээгүйгээс халтирч унаж бэртсэн иргэн хохирлоо нэхэмжлэх эрхтэй
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Ойрын өдрүүдэд цас хялмаалж, халтиргаа гулгаа ихсэж байгаа тул иргэд, ААН-үүдэд дараах сэрэмжлүүлгийг нийслэлийн Онцгой байдлын газраас өглөө.
- Халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
- Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
Албан байгууллага:
- Ойр орчмынхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэн хохирлоо нэхэмжлэх эрхтэй/
2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” хэмээн заажээ.
Айл өрх:
- Ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
- Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байхыг санууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

