Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа гадаадад буй Монголчууд үнэт цаасны зах зээлд шууд оролцох боломжтой боллоо

ikon.mn
2022 оны 1 сарын 20
Сурталчилгаа

1-р сарын 19-ний өдөр.

Гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч буй Монголчууд анх удаа хамгийн хялбар аргаар үнэт цаасны данс нээх, түүгээрээ дамжуулан 1072 хувьцааны ногдол ашгаа шууд дансандаа авах, цаашлаад ажиллаж, амьдарч буй улс үл хамааран арилжаанд оролцох боломжтой боллоо.

Энэ талаар үнэт цаас, арилжааны зэх зээлд шинэ салхи нэвтрүүлээд буй Стоклаб секьюритиз ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбат мэдээлэл өглөө.

 

-Компанийнхаа тухай болон саяхан нэвтрүүлээд буй үйлчилгээнийхээ тухай танилцуулна уу?

Манай компани нь 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрлийн дагуу дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг билээ.

Харин энэ оноос цахим мөнгөний тусгай зөвшөөрөл эзэмшигч “Хай Пэймэнт Солюшнс ХХК”-тай хамтран HiPay аппликэйшнийг ашиглан гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудад цахим мөнгөний болон үнэт цаасны данс нээх, цахим мөнгө ашиглан хөрөнгийн зах зээлд арилжаанд оролцох үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2,512,768 иргэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өөрт ногдох нэгж хувьцаандаа 90₮-ийн ногдол ашгийг авах боломжтой болсон.

Гэтэл өнөөдрийн байдлаар хувьцаагаа авч чадаагүй 300 мянга гаруй иргэн байгаагаас ихэнх хувийг нь гадаадад байгаа Монголчууд эзэлж байна. Тус иргэд нь үнэт цаасны данс нээх боломжгүйгээс үүдэж Монголын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох боломжгүй болоод байсан юм.

 
Хөрөнгийн зах зээл сонирхогч болон оролцогчдод данс нээх болон арилжааны шимтгэл, хураамжийг хамгийн бага байхаар зорин ажиллаж байна.

-Бусад 54 үнэт цаасны компаниудаас ялгарах гол давуу тал нь юу вэ?

Сүүлийн үед цахим мөнгөний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор бид ч бас HiPay аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчдэдээ цахим мөнгөөр арилжаанд орох боломжийг олгож байна.

Хамтын ажиллагааны хүрээнд HiPay апп-ын хэрэглэгчид болон бусад харилцагчдадаа цахим мөнгөө ашиглан онлайн худалдаа хийх, онлайнаар харах, удирдах боломжгүй байгаа үнэт цаасаа шилжүүлэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцон хувьцаа, бонд худалдан авах, үнэт цаасны багц үүсгэн арилжаа хийх, үнэт цаасаа үнэлүүлэн зээл авах, дэмо аккаунтын үйлчилгээ үзүүлэх зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой болно.

Мөн бидний зүгээс Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа хувьцаат компаниудын хувьцаа, санхүүгийн тайлан мэдээ, нээлттэй ХК-ийн хувьцаа, бонд зэрэг санхүүгийн үйлчилгээний өдөр тутмын ханш, авсан, зарсан хувьцааны үнийн дүнгийн арилжааны мэдээ, авах, зарах үнэт цаасны захиалгын сангийн мэдээ, мэдээллийг боловсруулан BI түүлийн тусламжтайгаар /MS Business Intelligence/ дата анализыг харилцагчдад цаг алдалгүй тухай бүр өөрийн вэб сайт болон сошиал сувгуудаар хүргэж байна.

 

-Үнэт цаасны данс нээлгэхэд ямар төлбөрийн нөхцөлтэй байдаг вэ?

Үнэт цаасны хадгаламжийн төвд данс нээх хураамж 5,000 төгрөг, онлайн үйлчилгээний жилийн хураамж 10,000 төгрөг.

Манай зүгээс харилцагчдадаа одоо төлөх боломжгүй бол дараа нь төлөх нөхцөлтэйгөөр дансыг нээж өгч, онлайн үйлчилгээ ашиглах уян хатан нөхцөлийг санал болгож байгаа.

-Брокерын компаниудын арилжааны шимтгэл хэд байдаг вэ?

Бусад үнэт цаасны компаниудын арилжааны шимтгэл 1-2.5% байдаг бол манай хувьцааны арилжааны шимтгэл 1%-с эхэлдэг. Мөн арилжааны идэвхээс хамааран, шимтгэл нь хамгийн багадаа 0.68% хүртэл буурч болдог.

Бид зах зээл дээрх хамгийн бага шимтгэлийг санал болгож байгаа гэдгээ ам бардам хэлнэ.

-Иргэд хөрөнгийн зах зээлийн арилжаанд хэрхэн оролцох талаар мэдээлэл өгөхгүй юу?

Данс нээлгэхийн тулд иргэний цахим үнэмлэх (насанд хүрээгүй бол эцэг, эхийн аль нэгний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ шаардлагатай) заавал шаардлагатай.

Монголын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцохын тулд үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл хийгдэх зориулалт бүхий дансыг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвд сонгосон үнэт цаасны компаниараа дамжуулан нээлгэснээр арилжаанд оролцох эрх нээгдэх буюу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цааснуудад хөрөнгө оруулах боломжтой болно.

-Иргэд хэрхэн танай компанид данс нээлгэж, арилжаанд оролцох вэ?

Стоклаб секьюритиз ҮЦК-д онлайн данс нээхдээ HiPay аппликэйшний үнэт цаасны үйлчилгээ хэсгээр дамжуулан нээнэ.

  1. HiPay апп татна.
  2. Бүртгэлээ баталгаажуулна.
  3. Үнэт цаас цэс руу орно.
  4. Үнэт цаасны данс нээхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг бөглөн данс нээх хүсэлтийг илгээнэ.
  5. Данс ҮЦТХТөвд ажлын 2-3 хоногт нээгдэнэ.

Ингээд харилцагчийн данс нь нээгдсэнээр Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломж нээгдэнэ.

Мөн ирэх гуравдугаар сард багтан хэрэглэгчид “www.stocklab.mn” вэб сайтаар дамжуулан данс нээх, арилжаанд оролцох бүрэн бололцоотой болох ба харилцагчид маань цаг алдалгүй түргэн шуурхай мэдээ мэдээлэл, судалгааны тоо баримтууд мөн бусад холбогдолтой зөвлөгөөг авах боломжтой болно.

 

-Хувьцаа, бонд хэрхэн, яаж худалдаж авах вэ?

HiPay аппликэйшний үнэт цаас хэсгээр дамжуулан өөрөө арилжаанд шууд оролцож хувьцаа, бонд авах боломжтой. Эсвэл харилцагч брокертой холбогдож захиалга өгөх байдлаар арилжаанд оролцоно.

-Иргэд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ногдол ашгаа аваагүй гэдгээ яаж мэдэх вэ?

Эхлээд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн https://net.schcd.mn/registration/ сайт, эсвэл “Эрдэнэс тавантолгой” ХК  https://1072.ett.mn/mn/check линкээр хандан өөрийн регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхээ мэднэ.

Хувьцааны дансаа нээлгээгүй бол HiPay аппликэйшнээр дамжуулан дансаа нээлгэснээр, өөрийн эзэмшиж хувьцаагаа удирдах, ногдол ашгаа авах боломжтой.

-Өөр брокерын компанид данстай хэдий ч хувьцааны үлдэгдэл, ханш зэргээ харж, удирдаж чадахгүй байгаа хүмүүс яах вэ?

Зөвхөн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцаа гэлтгүй цэнхэр, ягаан тасалбарын үед ногдсон хувьцааны үлдэгдэл, үнэ ханшийг харах, өөрт байгаа хувьцаагаа зарах, нэмж худалдан авах зэргээр өөрөө удирдаж чадахгүй хүмүүс их байгаа.

Үүнийг манай компани HiPay аппликэйшний “Үнэт цаас” цэсээр дамжуулан данс нээн, онлайнаар хувьцаагаа шилжүүлэн удирдах боломжийг нээж өгөх байдлаар шийдсэн.


Та арилжааны үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор хандана уу.

Холбоо барих: 7777-5155

Вэбсайт: www.stocklab.mn

И-мэйл: contact@stocklab.mn

Хаяг: “Стоклаб секьюритиз ҮЦК” ХХК, 3-р давхар, Арт хаус төв, Жуулчны гудамж, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.