Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргын орлогч болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:49 2022/01/17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамж гарчээ. 

Тодруулбал НЗД-ын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хариуцлага тооцох захирамжийг боловсруулж буйг өнөөдөр мэдээлж байсан юм.

15:18 2022/01/17

"Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор боллоо"

"Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор боллоо. Засаг даргын захирамжийн төсөл боловсруулагдаж байна" хэмээн Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг хотын даргад өгсөн юм.