Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилийн эхний байдлаар 1,453 цэцэрлэг, 848 ерөнхий боловсролын сургууль (ЕБС), 76 техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, 88 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2021-2022 оны хичээлийн жилд:
Хүснэгт. Бүх шатны боловсролын сургалтын байгууллага, сургалтын байгууллагын төрлөөр, хичээлийн жилийн эхний байдлаар
Сургалтын байгууллагын төрөл | Хичээлийн жилээр | |||
2018/2019 | 2019/2020 | 2020/2021 | 2021/2022 | |
Цэцэрлэг | 1,435 | 1,439 | 1,454 | 1,453 |
Төрийн | 889 | 910 | 948 | 972 |
Хувийн | 546 | 529 | 506 | 481 |
Ерөнхий боловсролын сургууль | 803 | 820 | 839 | 848 |
Төрийн | 656 | 662 | 672 | 682 |
Хувийн | 147 | 158 | 167 | 166 |
Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага | 86 | 80 | 75 | 76 |
Төрийн | 51 | 50 | 46 | 43 |
Хувийн | 35 | 30 | 29 | 33 |
Их, дээд сургууль, коллеж | 94 | 95 | 88 | 88 |
Төрийн | 18 | 21 | 20 | 20 |
Хувийн | 76 | 74 | 68 | 68 |
ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл “Энэ хичээлийн жилд СӨБ-д хамрагдсан хүүхдийн тоо 191 мянга болж өмнөх хичээлийн жилээс 56 мянгаар буурсан нь КОВИД-19 цар тахлын улмаас 4-5 настай хүүхдийг үндсэн сургалтад хамруулж, гурван настай хүүхдийн хөгжлийг гэр бүлд түшиглэсэн зайны хэлбэрээр дэмжин ажиллаж байгаатай холбоотой.
Энэ хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 75.5 мянган сурагч шинээр элссэний 88.5 хувь нь СӨБ-д хамрагдсан. Цэцэрлэгийн бүлэг дүүргэлт энэ хичээлийн жилд 24 болж өмнөх хичээлийн жилээс 5-аар буурахад КОВИД-19 цар тахлын улмаас бүлэг дүүргэлтийг 20-25 байхаар зааж, 3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулаагүйтэй холбоотой.
2021-2022 оны хичээлийн жилийн эхэнд ЕБС-ийн бага ангийн бүлэг дүүргэлт нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур, Баянгол, Налайх дүүрэгт 36-38 байгаа нь стандартад анги дүүргэлтийг бага ангид 30-35 хүүхэдтэй байхаар тогтоосноос давсан үзүүлэлттэй гарсан” гэв.
График. Анги дүүргэлт, дүүргээр
Хүснэгт. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад суралцагчид, хичээлийн жилийн эхний байдлаар
Сургалтын байгууллагын төрөл | Хичээлийн жилээр | |||
2018/2019 | 2019/2020 | 2020/2021 | 2021/2022 | |
Сургуулийн өмнөх боловсролд | 261 | 263.3 | 247 | 191 |
Эрэгтэй | 133 | 134.4 | 126 | 97.6 |
Эмэгтэй | 128 | 128.9 | 121 | 93.4 |
Ерөнхий боловсролын сургуульд | 593 | 640.4 | 680.8 | 712.4 |
Эрэгтэй | 298 | 320.5 | 341.1 | 357.2 |
Эмэгтэй | 296 | 319.9 | 339.7 | 355.2 |
Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад | 37 | 37.8 | 40.2 | 42.6 |
Эрэгтэй | 22.4 | 22.3 | 24.2 | 25.5 |
Эмэгтэй | 14.6 | 15.5 | 16 | 17.1 |
Их, дээд сургууль, коллежид | 158 | 148.4 | 147.3 | 149 |
Эрэгтэй | 64 | 57.8 | 57.8 | 58 |
Эмэгтэй | 93.6 | 90.6 | 89.5 | 91 |
Болвсролын сургалтын байгууллагад суралцагсдын хүйсийн харьцааг харахад СӨБ болон ЕБС-ийн хувьд 1-1.04-тэй харьцангуй ойролцоо түвшинд гарчээ.
Харин техникийн болон мэргэжлийн сургалтын байгууллагад суралцагчдын хүйсийн харьцаа 1.49 буюу 100 эмэгтэй суралцагсдад ногдох эрэгтэй нь 149 байсан байна.
Энэхүү үзүүлэлт их, дээд сургууль, коллежийн хувьд эсрэгээрээ буюу 100 эмэгтэй суралцагсдад ногдох эрэгтэй 64 байгааг С.Тодгэрэл нэмж онцоллоо.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!