ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Алтанзул: Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт салхитай байсан учраас агаарын чанар сайн байлаа

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт агаарын чанар сайн байсан. Энэ нь 4 м/сек хүртэл салхитай байсантай холбоотой бөгөөд агаар дахь бохирдуулагч бодисуудын хэмжээ сийрэг байлаа. Харин амралтын өдрүүдэд агаар жаахан бохирдолтой байсан" хэмээн ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул хэлэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын ихэнх цэгт агаар бага бохирдолтой хэмжээнд байна" хэмээн ярилаа.

Улаанбаатар хотод 2021 оны тооллогоор 195 мянган айл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 182 яндан, миддлинг түлж буй 62 ААН, 652 мянган тээврийн хэрэгсэл болон цахилгаан дулааны станцууд жилд дунджаар 5.6 сая тонн түүхий нүүрс, 727 мянган тонн сайжруулсан шахмал түлш, мөн хүхэр өндөртэй Евро-2 стандартын шатахуун хэрэглэж байгаа нь агаарын бохирдолд нөлөө үзүүлж байгаа. Үүн дээр байгаль цаг уурын буюу инверс агаарын бохирдол нөлөөлж байдаг. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар ОББҮХ-ны мэргэжилтэн н.Одонтунгалаг "Өвлийн улиралд Улаанбаатар хотын газрын гадаргад инверсийн үзэгдэл үүсдэг. Инверсийн доод хэсэгт салхигүй, агаарын хэвтээ чиглэлийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, үүний нөлөөгөөр дээр дурдсан эх үүсвэрүүдээс гарч буй утаа хуримтлагдаад агаарын бохирдол үүсэх нөхцөл бүрддэг юм. Өнгөрсөн долоо хоногт инверсийн зузаан дунджаар 420 метр, 6.1 градус цельсийн эрчимтэй байсан. Үүний нөлөөгөөр агаарын бохирдол ихээхэн нэмэгдсэн.

Зөвхөн өнөө өглөөний байдлыг харвал инверсийн зузаан дунджаар 330 метр, температурын инверс 11 градус цельс байгаа нь маш хүчтэй инверс юм" гэдгийг танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.205] 2022/1/17
gunig ym daa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.87] 2022/1/17
Инверснээс болоод байгаамуу, агаарын урсгал бүтэцийг буруутгаад байхаар наад түлш мүлшээ л гуцалдаа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.86.238] 2022/1/17
утаа гаргахгүй шийдлийг иргэдэд өгөөч. айлууд мөнгөө хэмнээд хамгийн багаар галаа түлж байгаа шүү дээ ойлгооч. дулааны шугам татаад өгчихөөч!!! иргэд бид ч гэсэн хашаандаа мод тарьцгаая. ядаж хашаагаа өөрсдөө тохижуулаад авъя иргэдээ. шороон царайлаад байхаар хүнд нь тааруулж харьцаад байна
2 | 0 Хариулах
Зочин [112.169.127.58] 2022/1/17
Одоо утаатай тэмцээд өөрсдөө барахгүй гэдгээ мэдээд авсан юм чинь зүгээр салхи гаргадаг Хурмаст тэнгэрийг сайн тахия. Харин хулхины лам нараар биш бөө нараар тахиулвал үр дүнтэй болно.
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/1/17
утаанд мөнгө зарахгүй салхи үүсгэх хэдэн сэнс тавиад л болох байсан юман дээр хөрөнгө хий үрсэн хүмүүсийгээ төлбөр төлүүл.
0 | 0 Хариулах
Иргэн [64.119.26.220] 2022/1/17
Төрийн албанд утаа хариуцсан мэргэжилтэн 6айгаа бол гандангаас салхи гаргадаг сайн лам зал.
0 | 0 Хариулах
Ядуурал [59.153.112.11] 2022/1/17
Энэ чинь шууд ядуурал. Өөр юу ч биш.
0 | 0 Хариулах
ДАЯАР МОНГОЛ ХӨДӨЛГӨӨН [103.14.36.18] 2022/1/17
Утаа гаргаж байгаа айлуудыг хайж олж өндөр торгууль оноож ял өгөх хэрэгтэй муусайн зохион байгуулалттай ЗАСГИЙН ажлыг харлуулах гэсэн хужаагууд.
0 | 1 Хариулах
. [64.119.24.37] 2022/1/18
Хуцаач
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.123] 2022/1/17
Төрийн албанд иймэрхүү маанагууд байхаар улс хөгжих үү. Утаатай тэмцэнэ гэхээр тэнгэр хангай салхилах ёстой гэнээ. Мөн ч эргүү еэ.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.117.122] 2022/1/17
За за төр буруугүй, тэнгэр хангай буруутай, олигтойхон салхилаад өгөхөд яах вэ дээ
2 | 0 Хариулах
иргэн [202.21.126.195] 2022/1/17
Энэ Алтанзул зайлдаа.Юу хийсэн юм.Сайд дэд сайд төрийн нарийн нь халагдаад байх чинь энэ одоо юу бэ.Их мөнгө идсэн дээ агаарын бхирдлоор АТГ шалга том дүнтэй гүйлгээ их хийдэг газар даа сайжирсан юу байгаа.БОАЖЯ-ны энэ газрыг сайн шалга.Аудит бол худлаа шалгадаа найрдаг худлаа дүгнэлт гаргадаг,ҮАГ-н шалгасан шалгалтыг шалга их юм гаргана.БОАЯ дандаа худлаа шалгаж зөрчилгүй дүгнэлт өгдөг аудит.ҮАГазрыг сайн шалга агаарын бохирдлоор.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2022/1/17
Айн???
1 | 0 Хариулах
Mgl [64.119.27.15] 2022/1/17
Mongoliin turd baigaa huwalz hulgaichuudiig bugdiin buudaj alah heregtei
1 | 1 Хариулах
зочин [66.181.161.69] 2022/1/17
ямар тэнэг мулгуу мэдэг дүү эл хийнэ вэ ичиж сураасай ичих булчирхай нь ажиллагаанд ороосой
4 | 0 Хариулах
Зочин [103.229.123.126] 2022/1/17
Салхи л ажлаа сайн хийх юм даа.
14 | 0 Хариулах
зочин [66.181.161.69] 2022/1/17
харин тхх
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.55] 2022/1/17
Ард түмнээ доромжилж дууслаа
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.83] 2022/1/17
Ингэж ярихаасаа ичдэг ч болоосой доо.
5 | 0 Хариулах