ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Төрийн өмчийн 107 байгууллага төрийн мэдлийн 104.2 га газар дээр нийтийн орон сууц барьж, зарсан байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлыг шийдэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ тэрбээр төрийн өмчит байгууллагууд газар дээрээ орон сууц барьж, зарсан талаарх судалгаагаа танилцуулав. 

2020 онд улсын хэмжээнд хийсэн уг судалгаагаар Улаанбаатар хотод л гэхэд төрийн өмчийн 107 байгууллага төрийн мэдлийн буюу 104.2 га газар дээр нийтийн орон сууц барьж зарсан гэсэн дүгнэлт гарчээ. 

Тэрбээр “Өнгөрсөн 20, 30 жилд сургуулиудын хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай байхгүй болсон. Эмнэлгүүдийн газар байхгүй болсон. Төрийн гэж байж болох бүх газар байхгүй болсон. Хүүхдийн урлан бүтээх төв орон сууцны хороолол болсон. Ийм жишээ үй түм. “Найрамдал” зуслангийн газарт сайд байсан Эрдэнэ гэж хүн хувийн хашаа барьсан. Тэр хавь хувийн орон сууц болсон. Бүх эмнэлгийн газраас хулгайлаад зарж, орон сууцны хороолол болж хувирсан. 

Тэдгээр газрыг Засгийн газрын тогтоолоор гаргасан суурь үнэлгээгээр тооцохоор 99 тэрбум төгрөгийн үнэтэй газрыг ингэж зарсан байна” гэв. 

Үүнээс гадна орон сууцнуудын өмчлөлийн асуудал, СӨХ, дуусаагүй барилгад үл хөдлөхийн гэрчилгээ гарч байгаа зэрэг асуудлуудыг цэгцлэхээр хуулийн төсөлд тусгасан байгааг тэрбээр тайлбарлалаа.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Нэг чухал мэдээ [212.102.37.137] 2022/1/30
Миний таньдаг айлын 3 охин Англид амьдардаг. Аль эрт англичуудтай суугаад явсан. Монголдоо ажил хийж, татвар, НД төлж үзээгүй. 3-уулаа английн иргэн болсон. Бүгд 2-3 хүүхэдтэй. Тэд бүх хүүхдээ арын хаалгаар монгол гэрчилгээ авсан. Өөрснөө ч давхар монгол үнэмлэхээ сунгаад явдаг. Аль эртнээс улсаас өгч байсан Хүний хөгжлийн мөнгө, одоогийн хүүхдийн 100, өмнөх 20, ковидын хөл хорио гэж өгсөн 300,000, Эрдэнэс 5 толгойн хувьцааны мөнгө бүгдийг нь аваад, маш олон сая төгрөг дансанд нь цуглана. Зарим хүүхдүүд нь монголд ч ирж үзээгүй. Арай муухай. Ийм гадаад иргэд монгол улсын жаахан төсвөөс жилд хичнээн саяар нь идэж байгаа бол? Монголд хэдэн жилд ганц ирээд хэд хоног шоудаад буцна. Ядуу улсаа мөлжсөн өөдгүй хүн муутай авгай нар ичээсэй. Яаггад Английн иргэн болсон авга нарыг иргэншлээс хасдаггүй,ядуу хүүхдийн мөнгөнөөс өгөөд байнаа. Энэ маш их мөнгөний асуудал. Хичнээн ийм хүн бгаа бол? Ийм юмаа цэгцэлж, ядарсан хөгшчүүдийн тэтгэврийг нэмээсэй. Тэр 3 хүүхний нийт 6 хүүхэд бн
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.111] 2022/1/17
Ингэж яриад өнгөрөөхгүй, үүний дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Сэтгүүлчид ч гэсэн хөөцалдөж нэрсийг ил болгох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
hen [66.181.168.8] 2022/1/17
ТЭР ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОСОН, ЗӨВШӨӨРӨЛ ГАРГУУЛЖ АВСАН, ДЭЭР НЬ ЮМ БАРЬСАН ГЭЭД БҮХ ЖАГСААЛТЫГ НЬ ГАРГАЖ, ӨӨРИЙНХ НЬ НЭР ДЭЭР БАЙВАЛ ХУРААЖ АВАХ, БАЙШИН БАРЬСАН БОЛ НУРААХ, БУСДАД ЗАРСАН БОЛ МӨНГИЙГ НЬ ГАРГУУЛЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ, ЖАГСААЛТАНД ГАРСАН БҮХ ХҮНИЙГ ОДОО БАЙГАА ТӨРИЙН АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ, ДАХИЖ ХЭЗЭЭ Ч ТОМИЛОХГҮЙ, ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙХ САНАЛТАЙ БАЙНА
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.111] 2022/1/17
Бүгд авилга.
0 | 0 Хариулах
mgl [202.21.124.133] 2022/1/17
Tiimee, 1990 onoos hoish tur zasaggui yum shig yavlaa. Hurelsuh garch irj baij yum zuv tal ruu yavj ehellee. Gehdee l neleed heden jil heregtei baih.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2022/1/17
Бидэнд 76 Б. Энхбаяр шиг гишүүн хэрэгтэй байна. Төр зарим үед төмөр нүүрээ харуулах хэрэгтэй ялангуяа газрын наймаанд.
10 | 0 Хариулах
Газрын наймаачид [192.82.84.254] 2022/1/17
МАН, АН ын тухайн үеийн хотын дарга нар газрын наймаагаар хагартлаа баяжсан. ХУУЛИЙНХАН мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч таг дуугүй.
3 | 0 Хариулах
Зочин [54.36.117.28] 2022/1/17
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗАРТ 9ҮЕ ДОТОР НЬ БҮРТГЭЖ БОЛОХГҮЙ ПРОГРАМЧЛАЛ ХИЙГЭЭД ЦУС ОЙРТОЛТЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ ЖЭНКО АТИГАР ХАР МАНГАС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СДАК ГАРЖ ИРЭЭД ДАХИАД ТӨМӨР ЗАМ МЭТИЙН УЛСЫН ХӨГЖИЛИЙГ 100 ЖИЛЭЭР ГАЦААНАА!!!!в
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.10] 2022/1/17
Жэнко байгаль дэлхийгээ хамнаалсан юм шүү. Дээрх оркууд хэдэн төгрөг халамжаар хүртээд өөр шигээ оркуудыг үржүүлээд, ямөий япон төмрийн сэг авч унах, нийтийн орон сууц нэртэй фэрмд амьдрах мөрөөдөл нь биелэнгүйд боож үхэх гээд бгаам шд дээ. Дэлхийн хэмжээнд сэтгэдэг хүнтэй оркууд яаж зэрэгцэхэв дээ, хөөрхий зайлуул чааваас. Ккк
0 | 1 Хариулах
Зочин [107.115.243.37] 2022/1/17
Ард иргэдийнхээ орлогыг хааж ядууруулсан нь тэгээд хайр юм уу….женог гэр бүлээр нь үр удмаар нь буудаж алсан ч багадана
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.114] 2022/1/17
хулгайчуудыг барьж бүгдийг шоронд хий тэгээд хөрөнгийг хураа,
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.38] 2022/1/17
Орос 3-р сургуулийн газрыг хүүхдийн эрх ашгийн төлөө төр төмөр нүүрээ харуулж буцааж аваач ээ. Зарсан захирлыг нь шоронд хий.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.39] 2022/1/17
ШАЛГАД ДАРГА НАРИН ХУРУНГИГ ХУРАГАД ХОРИ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.86] 2022/1/17
За яахвээ 30 жилийн дараа хөгжнө гэсэн. Сүүлийн хэдэн жил яг хөгжлийхөө гараан дээр хөдлөх гээд зогсоод л байгаа. Эхлээд юу ч гэсэн дарга нар 300, 670 авч унаадхаг. Тэгээд гараан дээрээсээ хөдлөх юм шиг байна лээ.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.186.198] 2022/1/17
Орон сууц болгож зарсан гэж өөрснөө л аваад жирийн иргэдээ дэмждэггүй амьдрал харанхуй хэцүү байна даа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.45] 2022/1/17
Нямбаатар сонгины дарга хийж бхдаа дүүргийн эрүүл мэндийн төвийн газраас шууж орон сууц барисан нэг жишээ
8 | 0 Хариулах