ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна

О.Дашням, Өдрийн сонин
2022 оны 1 сарын 12
Өдрийн сонин
Зураг зураг
Өдрийн сонин

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн доктор, профессор Ц.Цэвэгжав “Нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодисыг ялгаруулж агаар, орчин бохирдуулдаг” талаар онцолжээ.

Тодруулбал, дотоод шаталтын хөдөлгүүрээс утаа гарснаар азотын исэл, нүүрс хүчлийн хийг үүсгэдэг аж. Түлш агаар холилдож бүрэн шатсанаар нүүрс хүчлийн давхар ислийг үүсгэдэг юм байна. Энэ нь хүрээлэн буй орчинд хоргүй. Харин дутуу шаталтаас үүссэн хорт бодисууд нь хүн, байгаль орчинд маш хортой. Дутуу шаталтыг катализаторгүй автомашинууд бий болгож, 300 орчим төрлийн хорт бодис ялгаруулдаг юм байна. Хамгийн хор хөнөөлтэй нь нүүрс хүчлийн хий болон азотын исэл гэнэ.

Авто тээврийн үндэсний төвийн мэдээлж буйгаар нийслэлийн хэмжээнд 730 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 500 орчим мянга нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог аж. Эдгээрийн талаас илүү хувь нь Prius маркийн тээврийн хэрэгсэл байдаг.

Замын хөдөлгөөнд оролцож буй Prius маркийн тээврийн хэрэгслийн олонх нь үйлдвэрээс гарсан нүүрсэн яндангүйгээр Улаанбаатарын гудамжаар нүүрсхүчлийн хий болон азотын исэл ялгаруулаад явж байна.

Энэ асуудлын мөрөөр сурвалжиллаа.

Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна

Эхлээд тээврийн хэрэгслийн төвлөрсөн худалдааны цэг “Да хүрээ" захыг зорьсон юм. Хил хаалттай ч тус захад тээврийн хэрэгслүүдийг ярайтал эгнүүлээд тавьсан харагдана. Эдгээрийн олонх нь өнгө өнгийн Prius-үүд байх аж.

Тээврийн хэрэгслийн ченж залуугаас цөөн асуултад тодруулга авлаа.

- Энд худалдаалагдаж буй Prius маркийн тээврийн хэрэгслүүд катализатортой юу?

- Одоогоос тав зургаан жилийн өмнө тээврийн хэрэгслүүд үйлдвэрийн яндантайгаа орж ирдэг байсан юм. Одоо тэгэхээ больсон. Миний rap дээр хятад яндантайгаа л ирдэг.

- Үйлдвэрээсээ хятад яндантай гарч байна уу. Тээвэрлэх замд хэн нэгэн сольж байна уу. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

- Үйлдвэрээс бол катализатортой л гарч байгаа л даа. Бид эндээс захиалахдаа ч үйлдвэрийн яндантай нь л захиалдаг юм. Бидний гарт л хятад яндантай ирдэг. Тэр хол зам туулж ирсэн барааг буцаах арга байхгүй, тэр чигээр нь л худалдаалдаг.

- Гадуур нүүрсэн яндангийн эрэлт их байна уу. Энэ хавиар ч худалдаалдаг хүмүүс олон харагдлаа?

- Энэ хавиар авдаг, зардаг хүмүүс олон бий. Чамгүй үнэ ч хүрдэг. Сүүлийн үед бол ховордсон. Нүүрсэн яндантай машин ч цөөн болсон байх. Эрт онтой цөөхөн тээврийн хэрэгслүүдэд л байдаг. Тэр нь гол төлөв хөдөө орон нутагт байдаг гэх тайлбар хэлж байна.

“Да хүрээ’ захын орчимд нүүрсэн яндангийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Зөвхөн энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүс ч байдаг бололтой. Гол төлөв бусдын тээврийн хэрэгслээс тоногдсон, буруу гарын зүйлс энд ирдгийг ч машины ченжүүд онцолж байв. Нүүрсэн яндан авч дамладаг гэх ченжүүдтэй уулзахад тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Учир нь энэ төрлийн яндан худалдаалахыг хориглодог болжээ. Зарсан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг болж. Гэсэн ч ил далд хэлбэрээр энэ төрлийн бизнес оршсоор л байна. Бүр тодруулбал энэ төрлийн худалдаа цахим орчинд эрчээ авчээ. “Нүүрсэн яндан авна зарна, нүүрсэн яндан авч. шүүлтүүртэй яндан суулгаж өгч чекний гэрэл унтраана" гэсэн зар түгээмэл анзаарагдана. Иймэрхүү худалдааны зарын бүлгэмүүд ч хэдэн арваараа бий болж.

Энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүсийн хэлж байгаагаар бол нүүрсэн яндангийн ханш 800.000-2 .000.000 төгрөгийн хооронд байна. Он болон машины төрөл маркаасаа шалтгаалаад үнэ нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг аж. Хамгийн эрэлттэй нь сүүл оны Prius 20-ын яндан гэнэ. Зарим тохиолдолд гурван сая төгрөг ч хүрдэг аж.

Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэдийн байр суурийг сонслоо.

- Та энэ тээврийн хэрэгслийг унаад хэр удаж байна вэ. Таны гарт үйлдвэрийн яндантайгаа ирсэн үү?

- Шинэ машин буухад нь л аваад гурван жил болж байна. Хятад яндантай л миний гарт ирсэн. Шинэ машины үйлдвэрийн янданг хэн нь, хаана сольчихсон юм бүү мэд. Ийм яндан их амархан эдлэгддэг юм билээ. Машины явах ангид ч амархан гэмтэл үүснэ. Катализатор зарна гэх хүмүүс мэр сэр байдаг л юм билээ. Гэхдээ үнэ нь тэнгэрт хадчихсан. Шүүлтүүртэй хятад янданг нь сольж тавиад л явж байна.

- Та тээврийн хэрэгслээ оношилгоонд хэзээ оруулсан бэ. Энд хятад яндан шаардлага хангадаг юм уу?

- Ном журмынх нь дагуу ороод л явдаг. Ийм тийм яндантай гэсэн асуудал тавьж байгаагүй.

- Шүүлтүүртэй яндан дутуу шаталт явуулдаг, эрүүл мэнд байгаль орчинд хортой талаар та мэдэх үү?

- Ийм мэдээлэл сонсож л байсан. Өнөөдрийн нөхцөлд шүүлтүүртэй хятад яндан хэрэглэхээс өөр гарц гаргалгаа алга байна шүү дээ. Үйлдвэрийн янданг нь хэн хаана сугалаад авчихдаг юм. надад мэдэх юм үнэндээ алга. Тийм л их хортой юм бол төрийн зүгээс бодлогоор анхаарах асуудал шүү дээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношилгоо дээр энэ бүхнийг шалгаад хариуцлагатайгаар шаардлага тавих хэрэгтэй. Өнөөдөр бол тээврийн хэрэгслийн техникийн үзлэг хийхэд аюулгүй байдал, стандарт харахаас илүү мөнгө хураах л зорилготой болсон юм шиг. Өдөрт хэдэн удаагийн зам тээврийн осол гарч жолооч нар эд хөрөнгөөрөө хохирдог билээ. Хэдэн хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна. Нэг талдаа жолооч нарын ур чадвар, ухамсрын асуудал яригдах ч нөгөө талд техникийн аюулгүй байдал хөндөгдөнө. Энэ хятад яндан ч үүнд нөлөөлж л байгаа шүү дээ. Хол замд явахад хайлаад бараг боломжгүй юм билээ. Энэ бүхнийг жолооч нар тэр бур анзаардаггүй. Ойлголттой байх шаардлагатай юм билээ. Мөн он хуучин тээврийн хэрэгслийнхээ янданг зарчихсан жолооч нар ч олон байна. Тэд шүүлтүүртэй хятад яндангийн байгаль орчин, эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн талаар төдийлөн ойлголтгүй байдаг бололтой.

Бусад улс орнуудын тухайд энэ асуудалд ямар хяналт тавьдаг талаар автын инженер Ц.Амарсайханаас тодрууллаа. Түүний тухайд БНСУ-д авто техникийн чиглэлээр боловсрол дээшлүүлж ирээд хувийн засварын газар ажиллуулж байгаа юм.

- Нүүрсэн яндан буюу катализаторын үнэ өндөр байх юм. Зарим тохиолдолд гурван сая төгрөгөөр борлуулагдаж байна. энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу. яагаад ийм өндөр үнэтэй байна вэ?

- Катализатор өөрөө хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металлын бүтэцтэй. Энэ эд анги нь маш богино хугацаанд азотын ислийн долоон нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай байдаг юм. Өндөр үнэ хүрч байгаа шалтгаан нь энэ.

- Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн дийлэнхийг Prius маркийн тээврийн хэрэгсэл эзэлдэг. Гэсэн ч нүүрсэн яндантай тээврийн хэрэгсэл бараг алга. Олон улсад ямар байдаг юм бэ?

- Өндөр хөгжилтэй улс орнуудад тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт өндөр шалгуур тавьдаг. Тодруулбал Евро-2, Евро-3 гэсэн стандарт бий. Үүнийг мөрдөж ажилладаг. Засгийн газар нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа үйлдэл шүү дээ. Манайд бол үүнд огт ач холбогдол өгдөггүй. Шүүлтүүртэй хятад яндан тавьж хорт хий ялгаруулаад түгжрээд зогсож л байдаг. Хаа нэгтээ машиндаа угаартаж нас барсан тухай мэдээ дуулдаж л байдаг. Үүнд анхаарч, ач холбогдол өгөх цаг нь ирсэн.

- Ямар гарц гаргалгаа байна?

- Хятад шүүлтүүртэй яндан бэхэлсэн автомашин үйлдвэрээс гарна гэж байхгүй. Ийм хорт бодис ялгаруулдаг яндантай тээврийн хэрэгсэл экспортлох ёс зүйтэй орон ч гэж байхгүй. Манай ченж гэх нөхдүүд л гаднаас орж ирмэгц нь янданг нь сольдог. Хил гааль. хууль хяналтын байгууллага үүнд онцгой анхаарах шаардлагатай цаг үе ирсэн. Энд ч хятад шүүлтүүртэй тээврийн хэрэгслийг торгох зохицуулалттай болж яагаад болохгүй гэж. хүн ам төвлөрсөн газар бол энэ ноцтой асуудал шүү. эхний ээлжид тэр янданг сугалж гадагш нь гаргаж зараад байгаа ченж гэх нөхдүүдийг илрүүлж, зогсоох хэрэгтэй" гэв.

Түүний хэлж буйгаар бол хилээр орж ирсэн Prius маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг сугалж аваад хятад яндан суурилуулдаг ченж гэх бүлэглэл байдаг болж. Сугалсан яндангаа бөөгнүүлж байгаад буцаагаад урагш нь гаргачихдаг байна.

Энэ талаар гаалиас тодруулсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Үүнд ямар нэгэн хяналт байдаггүй бололтой.

Хар амиа бодсон хэдхэн нүүрсэн яндангийн хулгайч нарын эрх ашгийн ард нийслэлийн сая таван зуу гаруй иргэний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байна. Агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын утаа, үлдсэн 20 хувийг тээврийн хэрэгсэл болон үйлдвэрийн утаа эзэлдэг гэх судалгааг Байгаль орчны яамнаас гаргасан байна.

Үүнээс хүний эрүүл мэндэд хамгийн хортой нь тээврийн хэрэгслийн утаа гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байна. Нүүрсэн яндангийн хулгайч хэдхэн ченж нийслэлчүүдийн эрүүл мэндийг устгах нь. Тэдний хэдэн халтар төгрөг олох шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
95
Зураг
БУРУУ
18
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
92 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.242.243.97] 2022/2/16
Priusnii hoino yavaltgui aimar umhii unertdeg schuud ogino
0 | 0 Хариулах
Зочин [87.187.32.35] 2022/1/14
Za tiim baih aa. Zamyn hajuugaar alhahad 15 minutyn daraa tolgoi ergej, buuljis hurch eheldeg. Yaachihsan uhernuudeer duurchihsen uls ve. Zagas tolgoinoosoo otdog gedeg ug baidag. Deeree teneg malnuud gaarch baihad dooroo ch argagui biz ee.
0 | 0 Хариулах
[хориотой үг] Vher Mongolchuud [103.26.193.210] 2022/1/14
Mongol yls hylgai hvchin ynhandalt Lyivar gazar awsan Delhii deerh hamgiin bohir yls
0 | 0 Хариулах
Gansvh ganaa [66.181.161.15] 2022/1/13
Manaid orood irheer ni temtsvvlehgvi l bailda onshilgooni gazaruud odoo neg 10 20k abj ard tvmne horolhoo bolih heregtei sh de yndangvi mashin ybuulahgvi bol zamiin tvgjrel mun ih buurna ene uls heni tuluu ajilad bna diron nisgej shalgaj boloh bvh zviliig shalgaj baihar ter yndangvi mashiniig shalga
0 | 1 Хариулах
Хохирогч [192.82.77.150] 2022/1/13
22 да хүрээгээр дүүрэн яндангүй машинууд байдгын яндангүй машинуудыг нь япон солонгосоос ачхаас нь өмнө аваад тэнд нь зарчихдаг юм байналээ . Гаалиар дүүрэн яндангүй приүс 20 машинууд гаргаж ирээл нөгөө хятад яндан г хийчихдэгийн байналээ .
0 | 0 Хариулах
уншигч [59.153.114.40] 2022/1/13
үнэхээр тэнэг хүмүүс амьдардаг улс орон болж хувирчээ
0 | 0 Хариулах
тог [213.89.151.212] 2022/1/13
катализатор нь маш чухал эд анги бөгөөд машинаас гарах нийт хорьт бодисыг ~80 % буруулж koldioxid болон ус болгох үүрэгтэй. Европ-т катализатор үгүй машин жолоодох худалдан борлуулах хориотой.
4 | 0 Хариулах
Зочин [122.201.22.205] 2022/1/12
гаалийхан жирийн хүмүүсийн витамин энээ тэрээг бол хурааж устгана гэнэ өөрсдөө бол хууль бус өөрсдийгөө хохироосон яндангын наймаа харахгүй бна гнэ дэ арай л бна да
6 | 0 Хариулах
. Төр [202.9.40.36] 2022/1/12
Энэ одоо тэр худалдаж аваад байгаа хулгайчдын чихийг нь сайн мушгиж өгөөд л хятад руу гаргахыг нь л нам зогсооход л цэгцрэх асуудал шүү. Агаарын чанарыг бохирдуулж хүний амьдрах орчинд ноцтой хохирол учруулж буй ноцтой гэмт хэрэг.
6 | 0 Хариулах
Зочин [203.169.50.126] 2022/1/12
Яаралтай арга хэмжээ авах хэгтэй байна
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.93] 2022/1/12
Бид чинь ер нь комиссын машин унадаг юм. Юуны шүүлтүүр байхав дээ. Шүүлтүүр үнэтэй болохоор машин улсаас гарах болоход л авчихдаг юм. Солонгос энэ тал дээр төв аймгийн хасгаас илүү гарна уу гэхээс дутахгүй
1 | 7 Хариулах
Зочин [202.9.46.191] 2022/1/13
Гүү бхө
0 | 1 Хариулах
Цагдаа!!! [66.181.161.100] 2022/1/12
Цагдаа тагнуул нь ажилаа хийдэггүйээ.гаалиар гаргахгүй байхад болох юм бишүү.улаам цайм яндан авна гээд зар яваад байдаг,хулгайлж аваачаад өгчихдөг.цагдаа нь тоодоггүй.
7 | 0 Хариулах
Зочин [202.179.27.183] 2022/1/12
УРД ХЯТДАД АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ БОЛООД УТААТАЙ МАШИНУУД ОНОШИЛГООНД БҮДЭРЧ ЭХЭЛСЭН. ИНГЭЭД САЙН ЧАНАРЫН НҮҮРСЭН ЯНДАГЫН ЭРЭЛТ ЭРС ИХСЭЖ ҮНЭ НЬ ТЭНГЭРТ ХАДСАН ГЭСЭН. МАНАЙ ПРИУС ЯНДАН БОЛОН БУСАД ЯНДАН УРАГШ ХИЛ ГАРАХ ШАЛТГААН НЬ ЕРДӨӨ Л ЭНЭ. ДОТРОО ЦАГААН АЛТ ПАЛЛАДИЙ ГЭХ МЭТ ҮНЭТ МЕТАЛИУДТАЙ ТЭД НАР НЬ ДУТУУ ШАТСАН УТААГ ИСЭЛДҮҮЛЭ ЗАМААР УРВАЛД ОРУУЛЖ ХОРТ УТААГ СААРМАГЖУУЛДАГ. ПРИУС МАШИН ХААЗЛАХ ҮЕД ЦАХИЛГААН МОТОР НЬ ХАМЖДАГ ТУЛ БЕНЗИН БАГА ЗАРЦУУЛДАГ МӨН СУЛ ӨНХРӨЛТ ТҮГЖРЭЛД ЗОГСОХ ИХЭНХИ ҮЕД УНТАРДАГ ОНЦЛОГООСОО БОЛООД НҮҮРСН ЯНДАНГЫН ЭЛЭГДЭЛ БОХИРДОЛ ЭРС БАГА БАЙДАГ НЬ ЯНДАН НЬ ҮНЭ ХҮРЭХ ШАЛТГААН БОЛЖ БАЙГАА. МАНАЙХАН ПРИУС ГЭЭД ХУУЧИН ГЭЭД АД ҮЗЭЭД БАЙДАГ Ч ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ОРИГ ЯНДАН НЬ БАЙГАА Л БОЛ УТАА ЯЛГАРУУЛАЛТ ЭРС БАГАТАЙ ХИЧНЭЭН ХУУЧИН Ч ОНОШИЛГООНД ТЭНЦЭХ ЧАДВАРТАЙ БАЙДАГ ГЭСЭН ҮГ. ПРИУС МАШ ОНЦЛОГ ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЭЭСЭЭ ШИНЭЭР БОЛ ИЖИЛ АНГИЛАЛДАА ҮНЭТЭЙ ГАРДАГ НИЙЛҮҮЛЭГДДЭГ.
8 | 1 Хариулах
Зочин [202.179.26.75] 2022/1/12
буцаагаад урагшаа гаргадагийг нь мэддэг л бол хилээр гаргадагийг нь л болиулчихаач.., шийдэхэд амархан л асуудал байх юм.., авдаг улсуудтай нь хариуцлага тооцчихооч
12 | 0 Хариулах
taivan [222.148.203.50] 2022/1/12
nuursen yndangaas mongon us gargaj avdag gej sonsoj bsan tegeed alt olbroldog humuust unetei zardag gej unen hudliig ni medhgui ymda
4 | 1 Хариулах
Зочин [203.91.115.53] 2022/1/12
Хил гаалийнхан холбоотой биз. Эд нар л гаргаж бга.өөр хэн гаргах юм бэ
8 | 1 Хариулах
Zochin [66.181.184.220] 2022/1/12
Buzar chenj svljeeg olj togtoogood shuud Nam buud. Barivchlah yawtsad esergvitssen geel boloo.
5 | 0 Хариулах
зззз [150.129.142.28] 2022/1/12
Нүүрсэн яндан хил дээр тайлж авдаг бүлэглэлийг илрүүлэх хэрэгтэй. Тэгээд хатуу ял өгөх ёстой.Тагнуул энэ тэр байхгүй болсон уу? Татан буулгаад хаясан гэл үү?
7 | 0 Хариулах
Зочин [64.119.18.220] 2022/1/12
Чанга дуу гаргадаг яндантай машинууд үнэхээр хэцүү байдаг шүү.
6 | 1 Хариулах
Зочин [192.82.73.20] 2022/1/12
Нүүрсэн янданг хилээр гаргахыг хоригловол энэ асуудал шийдэгдэнэ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.92] 2022/1/12
НҮҮРСЭН ЯНДАНГИЙН ХУЛГАЙЧ НАРТ ЭКОЛОГИЙН ТОРГУУЛЬ ДАВХАР ТАВЬ.
8 | 0 Хариулах
Зочин [103.26.195.238] 2022/1/12
Хөдөлгөөнд оролцохын нь хориглосон нь дээрдээ ? Зун өвөл муу шүү дээ ? Бүтэхгүй муу болгоныг хииж байдаг ямар балай новш нар вэ ? Гаалиар гаргахыг нь хоригло
8 | 0 Хариулах
Зочин [202.21.110.99] 2022/1/12
ЗГ, хотын удирдлагууд урагшгүй байдлаа наах scapegoat гаргаж байгаа ухаантай юм болов уу.
1 | 5 Хариулах
Зочин [66.181.191.98] 2022/1/12
Үнэн л юм бичсэн байна.
3 | 0 Хариулах
Хg [202.9.40.16] 2022/1/12
сенсаац л биз.орчин үеийн машин юу гэж тийм хор гаргах юм.би сонсоогүйл юм бна.
1 | 6 Хариулах
Зочин [66.181.191.98] 2022/1/12
Яндангаа зарсан орк л биз чи
13 | 0 Хариулах
Зочин [103.26.193.103] 2022/1/12
Оношлогоонд яндангийн утаа шалгадаг шүү дээ. Хэвийн болоол тэнцүүлж байгаа
1 | 8 Хариулах
б [59.153.115.247] 2022/1/12
хуцаваа тийм бол монголд явах төмөрийн сэгнүүдийн тал нь алга болно
5 | 0 Хариулах
Зочин [59.153.87.129] 2022/1/12
Хүүе ээ тэр бузар ченж нарыг олоод алаад өгөөч ээ!
9 | 0 Хариулах
Зочин [192.82.67.157] 2022/1/12
Zavaan har amia hoihoologch nariig n nasaar n horih heregtei.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.41.11] 2022/1/12
Нүүрсэн яндангүй машиныг оруулж ирэхгүй байх хэрэгтэй. Зохих эд ангигүй машиныг хилээр оруулж байна гэдэг чинь өөрөө хууль бус үйлдэл. Хил, гаалийнхан өөрсдөө асуудалтай гарууд юм байна даа.
13 | 0 Хариулах
Зочин [66.181.191.98] 2022/1/12
Ороод ирэнгүүт нь гялс сольж байгаашд ченжүүд нь
10 | 0 Хариулах
Зочин [54.36.117.73] 2022/1/12
ГААЛЬ ХИЛИЙН ЦЭРЭГ ХУЛГАЙЧ НАР ТҮНШЛЭЛ ХИЙЖ БАЙГААД ХИЙСЭН ГЭЖ ХАРАГДАЖ БН
6 | 1 Хариулах
Зочин [59.153.115.110] 2022/1/12
nuursen yandangaa hulgaid aldaad dahiad awch chadahgui l bnaarai l tengert hadsan unetei amandaa orson unee duraaraa helj bna daa gart tatsan gaitai yumnuud ni hulgai hiij tsaash ni zaraad nogooduul ni butsaad bid nart unetei zaraad arai nish yumaa estoi hogiin niigem yumaa mongo l olj baival busad ni tui ch hamaa alga bolchihson hogiin nowshnuud uiliin uree daraa ni l idleh bh daa olon hunii haraal idej baigaa hulgaichuud
3 | 0 Хариулах
Зочин [64.119.27.167] 2022/1/12
Шуналдаа идэгдсэн ченж нэртэй хэдэн хувалзнууд ээж аавыгаа ч зараад идэж чадах улс! Бүгдийг нь эгнүүлж байгаад гарын сарвууг нь тас цавчих хэрэгтэй! Новшнуудаас болж олон хүн уушгины эмгэгтэй болж олон үрс нялхас эдгэшгүй өвчтэй болж байна
5 | 0 Хариулах
Зочин [192.82.73.160] 2022/1/12
Нүүрсэн янданг хилээр гаргахгүй болвол тэгээд л асуудал шийдэгдэх болно маш амархан
5 | 0 Хариулах
Зочин [202.21.127.170] 2022/1/12
Хяналт шалгалт, хил гаалийнхан, авто тээврийнхэн юу хийж байна аа ?
5 | 0 Хариулах
Зочин [59.153.115.178] 2022/1/12
Одоо ингээд ярьж байхаар бушуухан шийдээд өгөөсэй сэтгэл байвал асуудал амархан
2 | 0 Хариулах
Зочин [122.201.26.242] 2022/1/12
Энэ улсад эзэн байна уу
2 | 0 Хариулах
Зочин [107.115.243.7] 2022/1/12
Чи өөрөө эзэн нь биш юм уу?
2 | 0 Хариулах
Зочин [202.21.109.34] 2022/1/12
T1 ymuu ene hun uuriinhuu ajliig hiigeed yvna, hariutssan turiin alban haagchiig ni ajlaa hiihgui ezengui met bna gej helj bna.
1 | 1 Хариулах
Зочин [107.115.243.7] 2022/1/13
Тийм бол асуултаа арай өөрөөр тавь…ухаан нь…энэ улсад эрхэлсэн ажилдаа эзэн болдог хүн байна уу …гэдэг ч юм уу…
0 | 0 Хариулах
yondoo [202.131.241.210] 2022/1/12
шийдэхэд их л хялбар асуудал юм даа. цагдаа нтр ч дээ юу ч хийдэг юм
2 | 0 Хариулах
Эхний 2 иөр уншаад л [66.181.187.182] 2022/1/12
Эхнмй 2 мөр уншаад л худал. Хятадууд тэгээд задлаад янданг нь аваад явуулаад л
1 | 1 Хариулах
Зочин [192.82.90.88] 2022/1/12
Машины янданд байдаг л байх , гэхдээ гол нь айлуудын галлагаанаас шүү дээ.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.180.121] 2022/1/12
Гааль дээр үзээд оруулахгүй гэвэл болох биш үү, гаалийн дараа сольж байгаа бол тэр машиныг хотоор явуулахгүй гэрчилгээ өгөхгүй, гэрчилгээ өгөхдөө шалгаад л болоо биш үү
5 | 0 Хариулах
Бөт [137.186.180.148] 2022/1/12
Гаалийнхан өөрсдөө холбоотой л байна даа.. Монгол дууссан юм байноо
4 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2022/1/12
Энийг хэн ч тоохгүй, мэдэхгүй олон жил болж байна, уг нь бол хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал байгаа юм, хорт утаатай машин явдаг хотын иргэд уушигны хорт хавдараар өвчилж эхлэх нь ойлгомжтой.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.26] 2022/1/12
Тэгээд бөглөрсөн яндантай машины янданг яах вэ цөмлөөд хог дээр хая чихдэг байсан авдаг байсан юм уу төмрийн хогонд зөндөө хил давсан байхдаа хайран юм зарсан бол
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.116] 2022/1/12
Авто тээврийн оношлогоогоор тэнцүүлэхгүй байхад л асуудал шийдэгдэн ш дэ
3 | 0 Хариулах
Зочин [92.223.86.27] 2022/1/12
НААД ПРҮҮСНИЙГ ЧИНЬ ОРУУЛЖ ИРСЭН УЛС ӨӨРСДӨӨ ЗАРААД ЯВЖ БАЙГАА. ЮУ ГЭЖ ЯПОНООС ХЯТАД ЯНДАНТАЙ ОРЖ ИРЭХ ВЭ ДЭЭ. ОДОО ҮЗЛЭГЭЭР ХЯТАД ЯНДАНТАЙ МАШИНУУДЫГ БИТГИЙ ТЭНЦҮҮЛ.
12 | 0 Хариулах
Ар [202.126.90.160] 2022/1/12
Нүүрсээр ажилладаг машин юм уу, утаа ихсэхлээр өөр юм яриад эхлэх юм. Яг утаа ихсэхээр ярьдаг нь ч юу билээ.
1 | 2 Хариулах
Зочин [180.149.93.98] 2022/1/12
ХИЛЭЭР ОРЖ ИРЭХЭД НЬ, ДА ХҮРЭЭ ДЭЭР ЗАРАХЫГ НЬ ХОРИГОЛОХОД Л ЭНЭ АСУУДАЛ ДОРОО ШИЙДЭГДЭНЭ. ЯНДАНГИЙН ХУЛГАЙЧ БАЙХГҮЙ БОЛНО. МУУХАЙ ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ АРД ТҮМЭН ЮМ АА БИД
10 | 0 Хариулах
Зочин [202.9.46.251] 2022/1/12
Manai mongolchuud muu muuhai bolgoniig l olj setgej hiij bdag hunii orchlongiin adag shaar shavhruunuud baih yumdaa. Yu ch gehevdee heleh ch ug oldohgui yum.
0 | 0 Хариулах
Болд [202.21.96.212] 2022/1/12
Хил гаалиар хүртэл японд нь авцан нүүрсэн яндангүй машин орж ирж байгаа.Эдгээр машинуудыг гаалиар оруулах болон зархыг хориглох хэрэгтэй байна. Тэгээд худалдан авч байгаа болон борлуулж байгаа газруудад хяналт тавьж хулгайн сэдэлтэй бол зохих журмын дагуу шүүхээр шийдмээр байна.
7 | 0 Хариулах
Зочин [103.212.119.151] 2022/1/12
Оншилгоонд ороход нь яндангийн шалгаад явуулах эс явуулахыг шиидчих амар арга
8 | 0 Хариулах
Zochin [66.181.161.116] 2022/1/12
Ийм чухал сэдвийг анзаарч мэдээ болгон нийтэлж байгаад баярлаж байна, үр дүн гартал нь үргэлжлүүлээд сайн яваарай баярлалаа
17 | 0 Хариулах
Зочин [192.82.68.4] 2022/1/12
Энэ чинь ардчилал Хүний эрх, чөлөөт эдийн засгаар оролдвол дэмий шүү гээд байгаа биз дэ
1 | 4 Хариулах
Зочин [202.9.46.38] 2022/1/12
Тэгээд л мэдрэлтээд ороод ирдгийм шүү тэнэг гичиинүүд
2 | 0 Хариулах
Ларарууд [202.126.90.89] 2022/1/12
Монгол улсын иргэдийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэдэг зүйл ангиар шоронд хатаа
5 | 0 Хариулах
Иргэн [202.179.25.14] 2022/1/12
Хилээр гаргахыг хориглож өндөр торгууль тавиад, орж ирсэн машиныг гааль дээр шалгаж оруулаад тэмдэглэдэг, худалдаж авч буй нь шалгадаг болчихооч дээ. Ченжүүдэд дарлуулсан манайх шиг ийм улс хаана байнаа? Хөдөлмөр хийхгүй, дамлан зарагч, мөнгө харвал юу ч хийхээс буцахгүй эргүү оркууд их байнадаа.
10 | 0 Хариулах
Зочин [139.5.219.65] 2022/1/12
Принс яахав алдлаа алдлаа гэхэд ихэнх нь нүүрсэн яндантайгаа явж бнаа. Бусад машинуудыг яах уу? Ядаж бхд УБ явган зам бхгүй, автозамын хажуугаар алдахаас өөр замгүй. Химийн эрүүл мэнд!
2 | 3 Хариулах
hh [203.23.49.153] 2022/1/12
butehguee neeree heleh ch vg alga
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.107] 2022/1/12
Tagnuul, mergejliin hyanalt ni irgediin eruul mended onts ach holbogdol ugch ajilmaar bn shuu. Zaaval hevlel medeelleer jiriin humuustei zeregtsej medeellee avch ajildgaa bolimoor bn
2 | 0 Хариулах
иргэн [202.21.96.212] 2022/1/12
[хориотой үг] нар сүртэй ажил хийж харагдах дуртай ПОП улс төрчид, Поп ерөнхий сайд нар энэ ажлыг хийчихвэл БРАВО попролтонд чинь тархиа дуртай угаалгая
0 | 1 Хариулах
Зочин [180.149.93.98] 2022/1/12
амар, амар. Нэг нь нэгийгээ хайр найргүй шулж, мөлжиж амь зогоодог ийм үндэстэн байгаа ч яах юм бил ээ.
0 | 0 Хариулах
ах [66.181.161.47] 2022/1/12
ийм л болждээ.жинхэнэ монгол хүн ч байхгүй болж.мөхөлрүүгээ мөн ч хурдан явж байна даа.удахгүй..
4 | 2 Хариулах
Зочин [192.82.69.173] 2022/1/12
Нийгэм үнэхээр харанхуй бүдүүлгээр дүүрчээ. Эрүүл мэндийн боловсрол бол тэг түвшинд харин корона гараад жаахан л сайжрах аядсан байх. Тэрнээс өөрсдийгөө болон үр хүүхдүүдээ хордуулаад байгааг мэдэхгүй мунхагууд мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөд ч бэлэн яана даа яана.
0 | 0 Хариулах
kk [202.21.108.137] 2022/1/12
hoorhii hort utaa chin 1metrees doosh togtdog shuu. Tiim bolhoor huuhdee ali boloh orgoj yavuul zgr shuu.Yandaa heden huuhduud ni hordood duuslaaa. Heden jiliin daraa baahan hort havdartai huuhduud l bolhondee
3 | 1 Хариулах
Зочин [202.21.108.20] 2022/1/12
ЗГ аас яагаад энэ нүүрсэн яндангын ченжүүдийг хорьдоггүй нь гайхалтай, ченжүүдийн ард ЗГ ийн нэг гишүүн л байгаад байна даа.
3 | 1 Хариулах
Зочин [103.87.255.34] 2022/1/12
Өнөө маргаашдаа олох хэдэн зоосны нүхээр хорвоог харсан муу ллруудад төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Бусдын амь нас, эрүүл мэндийг зарж олсон хэдэн халтар цаас нь үр удамд чинь үйлийн үр болон очнодоо
3 | 0 Хариулах
Зочин [66.181.183.237] 2022/1/12
Хилээр гаргахыг нь хориглосон хууль журам хурдан гаргаад сэлбэгийн захууд дээр зарж байвал өндөр торгууль тавих хэрэгтэй.
19 | 0 Хариулах
Зочин [59.153.86.67] 2022/1/12
Tgeed aldaanuud ni yaj olj awahiin hahah
0 | 0 Хариулах
Зочин [103.87.255.34] 2022/1/12
Зохицуулалт нь тийм ч хэцүү санагдахгүй л байна. Манай дээдсүүдэд ард бидний эрүүл мэнд, амь нас олох ёстой хэдээс нь илүү биш болохоор л одоо хүртэл тоохгүй яваад байгаа
4 | 0 Хариулах
ж [202.55.188.102] 2022/1/12
утаатайгаа тэмцээчээ
1 | 1 Хариулах
Molor-Erdene Philosophy [66.181.176.96] 2022/1/12
alban yosnii tom dealer kompani hudaldan borluulah erhtei bolmoor baigaa yum hen durtai n mashin zuudugiig odoo bolih tsag n bolson
4 | 1 Хариулах
Зочин [139.5.218.252] 2022/1/12
Hileer hujaa yandantai mashin oruulj irehgui geed shiidver gargaad, mon change-uud hujaa yandantai mashin zarah gevel shiljuulehgui l baival boloo um bishuu?
6 | 0 Хариулах
Зочин [103.87.255.34] 2022/1/12
Зохицуулалт нь тийм ч хэцүү санагдахгйү л байна. Манай дээдсүүдэд ард бидний эрүүл мэнд, амь нас олох ёстой хэдээс нь илүү байхгүй болохоор л одоо хүртэл тоохгүй яваад байгаа
0 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2022/1/12
Катализаторыг хилээр чөлөөтэй гаргадаг болоод л Монголд катализатортой машин байхгүй болж байна. Хэн ч тоодоггүй юм билээ.
5 | 0 Хариулах
Зочин [192.82.66.139] 2022/1/12
Энд үндэс угсаа нэг их хамаагүй .. Хялбар аргаар амь зуух гэсэн ядруу арчаагүй бодлого л бололтой. Даруй зогсоож болох байх лдаа
14 | 1 Хариулах
Зочин [202.126.90.76] 2022/1/12
Хамгийн их хамаатай.Халхууд нь зөв байвал дагаад багууд нь зөв явна шдээ ацаааааа
3 | 6 Хариулах
Зочин [103.87.255.34] 2022/1/12
Зохицуулалт нь тийм ч хэцүү санагдахгйү л байна. Манай дээдсүүдэд ард бидний эрүүл мэнд, амь нас олох ёстой хэдээс нь илүү байхгүй болохоор л одоо хүртэл тоохгүй яваад байгаа
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.76] 2022/1/12
Халханцарууд нэг нэгнээ алж дууслаа яаана даа
6 | 5 Хариулах
halh [202.21.115.82] 2022/1/12
chi muu hujaa bandi gshsh hahaha
2 | 0 Хариулах
Халуун Монгол [66.181.169.162] 2022/1/12
муу дөрвөд нохой
0 | 2 Хариулах
159 [66.181.169.162] 2022/1/12
монгол хүнийг хордуулах гэсэн хятадуудын явуулга гэсэн!
3 | 10 Хариулах
Зочин [202.126.90.76] 2022/1/12
Хаха.Хужаа нарт зарахд байгаа халханцаруудаа яаах уу
7 | 4 Хариулах
Зочин [192.82.66.139] 2022/1/12
Суурь судалгааг яаралтай хийж гарцыг даруй ол ! Prius 30 ямар бол ?
8 | 0 Хариулах
irgen [202.126.88.66] 2022/1/12
iim l ard tumen shudee.
7 | 2 Хариулах
Зочин [66.181.160.41] 2022/1/12
хэсэг бүлэг хүмүүс гэж үү? ард түмэн бол биш шүү. Үнэнч шударгаар ажиллаж амьдарч байгаа зөндөө хүн байна.
7 | 0 Хариулах
Зочин [103.212.119.175] 2023/1/19
Энэ урагшаа гаргадаг нөхдүүдийг болиулах хэрэгтэй нүүрсэн яндангийн хулгай их болсон байнлэ би гэхэд алдаад 3 хонож бна цагдаад мэдэгдээд камер шүүсэн энэ нөгөө хулгайч бна хүний машиний номер тавичаад ингээд яваад бгам дугаарын бол тогтоосоэн гэчхээд таг нэг шөнө л гэхэд манай энэ хавиаас 3 яндан хулгайлсан байга юм гурваас дөрвүүлээ нэг машинтай бүлэг маркийн хүмүүс энэ хулгайчдийг уг нь юм хөгжицөн одоо үед дор нь л баричмаар санагдах юм эсвэл цагдаа нартай холбоо сүлбээтэй хүмүүсч юм шиг л санагдах юмда
0 | 0 Хариулах