Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Роснефть" болон "Эрчис ойл" хамтарсан компани байгуулж, шинэ нисэх буудалд шатахуун нийлүүлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ОХУ-ын "Роснефть" компани Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудалд онгоцны түлш нийлүүлэх оператор компани болж бүртгүүлэхээр ажиллаж байгаа тухайг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэлдээ дурдагдсан юм.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараас тодрууллаа. Тэрбээр "ОХУ-ын "Роснефть" компани болон Монголын төрийн өмчит "Эрчис ойл" компанитай хамтарсан оператор компани байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр улсын төрийн өмчит компаниуд хамтарсан компани байгуулж, операторын үүргийг гүйцэтгэх буюу цэнэглэх боломж бүрдэнэ. Ингэснээр манай нефтийн салбарт шинэ хуудас нээж байгаа" гэв.