Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинтэй уулзлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

-  Сэтгүүлч Б.Бадамгарав Москва хотоос мэдээлж байна -

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр яг одоо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж байна. Уулзалт Улаанбаатарын цагаар 21:00 цаг орчимд өндөрлөх бөгөөд үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл хийнэ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэж буй энэ хүнд хэцүү цаг үед манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн түүхэн арга хэмжээний хүрээнд харилцан айлчлалыг зохион байгуулж буй Ерөнхийлөгч танд талархал илэрхийлье.

Манай хоёр орны хооронд олон жил яригдсан аж ахуйн шинжтэй асуудлууд шийдэгдсэн гэж хэлж болно. Хоёр орны харилцааг улам хөгжүүлэх, шинэ шатанд гаргах цаг үе ирж байна. Европ, Азийг холбосон өргөн уудам нутагт манай Монгол Улс оршдог. Би Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа "Транзит Монгол" болох зорилт дэвшүүлсэн" хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр "Хийн хоолойн төсөл амжилттай үргэлжилж байгаад баяртай байна. Би 2019 онд Ерөнхий сайд байхдаа тантай уулзаж, ярилцахдаа энэ асуудлыг шийдвэрлэсэн нь одоо амжилттай үргэлжилж байна. Мөн эрчим хүчний коридорыг бий болгох шаардлагатай байна” гэсэн юм.

Ерөнхийлөгч нарын уулзалт ганцаарчилсан хэлбэрээр үргэлжлэв.

Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт 2021.12.16
Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт 2021.12.16
Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт 2021.12.16