Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунг хүн амын 17% буюу 542,480 иргэн хийлгээд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19-ийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг өнгөрсөн хоногт 9,357 иргэн хийлгэжээ.

Ингэснээр бүүстер тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 17 хувь буюу 542,480-д хүрлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунг 12-оос дээш насны 2,258,443 иргэн буюу хүн амын 69.4 хувь нь хийлгэжээ.

Харин хоёрдугаар тунд нийт 2,146,589 хүн буюу хүн амын 66 хувь нь хамрагдаад байна.

 

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа.

Засгийн газраас вакцины нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл "Шар" түвшинд шилжүүлэх талаар мэдэгдсэн. Энэ долоо хоногийн байдлаар зорилтот буюу 18-аас дээш насны иргэдийн 26 хувь нь хамрагдаад байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн.

Мөн тэрбээр "Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол буурч буй нь дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр дүн" хэмээн мэдэгдсэн юм.

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын явуулын 35, суурин 47, түр 24 цэг 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Тухайн цэгүүдийн мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.