Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Халдварын тохиолдол буурч буй нь дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр дүн

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар, коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулав.

2021 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны хооронд 5,744 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1,271 тохиолдлоор буурсан байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр дүн гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.

Коронавирусийн эсрэг нэмэлт тунгийн дархлаажуулалт улсын хэмжээнд үргэлжилж буй. Нийт хүн амын 16 хувь, зорилтот бүлгийн иргэдийн 25 хувь нь дархлаа сэргээх тунд хамрагджээ. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байгаа юм байна.

Мөн Архангай, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ВИДЕО: (Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав)

https://www.facebook.com/iKonNews/videos/619490919368095