ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ төрөөс бүх талаар дэмжинэ

ikon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зохион байгуулагдаж буй Жижиг дунд үйлдвэр,үйлчилгээ эрхлэгчдийн форумын оролцогчдод илгээлт хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай уншиж сонордууллаа.



“Эрхэм зочид төлөөлөгчид, баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид ээ!

Улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүнд хэцүү цаг үед төр засгийнхаа бодлого шийдвэрийг дэмжиж, ачааны хүндийг үүрч ирсэн баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Өнөөдрийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум дэлхий дахинаа цар тахал үргэлжилсэн амаргүй цаг үед болж байна.

Энэхүү хүнд цаг үед бүхий л боломжоо дайчлан бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, түүн дотроо жижиг дунд үйлдвэрлэгчид Та бүхэнд Монголын нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс Төрийн тэргүүний хувьд талархал илэрхийлье.

“КОВИД-19” цар тахал дэлхий нийтэд тархсанаас хойш 2 жил орчим болж байна. Энэ аюулт цар тахал нь та бидэнд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах шаардлагыг тод санууллаа.

Цар тахлаас үүдэлтэйгээр манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний 9 сарын байдлаар 3.6 хувиар өсөж тодорхой сэргэлт үзүүллээ.

Эдийн засгийн энэхүү тодорхой сэргэлтэд баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид Та бүхний хүчин чармайлт багагүй нөлөө үзүүлснийг энд цохон тэмдэглэж байна.

Төр, засгийн зүгээс 2020 оны эхнээс эдийн засгийг дэмжихэд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөхөд тодорхой хувь нэмэр үзүүлсэн.

Тухайлбал, Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь манай улсын эдийн засгийн чадавхтай харьцуулсан байдлаараа дэлхийн зарим хөгжилтэй орнуудаас ч өндөр байгааг олон улсын байгууллагууд онцолж байна.

Зөвхөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд өнөөдрийг хүртэл 4 их наяд төгрөгөөр эдийн засгаа дэмжиж, 290 орчим мянган ажлын байрыг хадгалсан нь богино хугацааны чамлахааргүй үр дүн юм.

Гэхдээ эдийн засгийн сэргэлт нь эмзэг хэвээр байгааг бид анхаарах ёстой. Цаашид бид засаж залруулах, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэгчдээ дорвитой дэмжих бодит шаардлага байсаар байна.

Тухайлбал, иргэдийнхээ бодит орлогыг өсгөх, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, хил гаалийн хүндрэлийг яаралтай шийдвэрлэх, экспортыг сэргээх, хөгжлийн төслүүдээ эрчимжүүлэх, түүн дотроо жижиг дунд үйлдвэрлэгчдээ түлхүү хамруулах, дотоодын худалдан авалтыг хөхиүлэн дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн бизнесийн орчныг эрс сайжруулах, түүн дотроо тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах, цахим шилжилтэд онцгой анхаарах шаардлагатай.

Түүнчлэн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид рүү чиглэсэн санхүүгийн тогтолцоогоо эрс сайжруулж, хямд, хүртээмжтэй санхүүгийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцтэй байдлаар хөгжүүлэх асуудал чухал байна.

Баялаг бүтээгчид Та бүхэн төр, засгаас хэрэгжүүлж буй томоохон бодлогын шинэчлэлүүд, тухайлбал Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалт, Импортоос экспортод шилжих болон Цахим шилжилт зэрэг суурь зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

Түүнчлэн баялаг бүтээгчид Та бүхэн дунд хугацаанд ажлын байраа нэмэгдүүлэх, бүтээмжээ сайжруулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, гадаад, дотоод зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гадаад худалдааны болон эдийн засгийн бусад хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг идэвхтэй ашиглах, нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарахыг уриалж байна.

Өнгөрсөн 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт”-аар дээрх зарим асуудлуудыг тунгаан хэлэлцэж, санал, зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Их Хурал, Засгийн газарт чиглэл болгон хүргүүлсэн.

Өнөөдрийн энэ форумаас гарах санал, зөвлөмжийг Монголын төр онцгой анхаарч үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ гэдгийг Төрийн тэргүүний хувьд онцлон тэмдэглэж байна.

Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгаа эрчимжүүлэхэд хүн амаа бүрэн дархлаажуулж, төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал юм.

Хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон баялаг бүтээгч Та бүхний нөр их хүч хөдөлмөр, эх орноо гэсэн итгэл сэтгэл дээр улс орны маань ирээдүй, цаашдын хувь заяа, эдийн засгийн аюулгүй байдал оршин байгаа гэдгийг цохон тэмдэглэж байна.

Өнөөдрийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Мөнх хөх тэнгэр монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай” гэжээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
7
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zoshin [172.58.28.146] 2021/11/20
Hogiin tsereg
0 | 0 Хариулах
зочин [79.162.154.85] 2021/11/20
1 болохоор чөлөөт зах зээл бхгүй л гэхийн 1 болохоор зах зээлийг чинь дэмжнээ л гэхийн. энэ хүн юу ярьж бгаагаа ойлгодог юм болов уу
0 | 0 Хариулах
11 [202.1.241.24] 2021/11/20
Huukiin ug ch gangan ldaa.Uildel ni harin 3r angiin huuhdiin l uildel shdee
0 | 0 Хариулах
123 [202.1.241.24] 2021/11/20
Esgii taawchignaas arai uur zuiliig l demjeerei
1 | 0 Хариулах
иргэн [202.179.25.160] 2021/11/19
Дарга нараа толгойгоо ажиллуулаач биднийг ядуу байлгах нь та нарын хүслэн гэлтэй... Тайландийн ЖДҮ гээд TOYOTA -д хэрэглэдэг боолт гайк хийдэг юм бна лээ. алийн болгон эсгий углааш хийх вэ улс хөгжихгүй
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.9] 2021/11/19
Олон улсын стандартад нийцэх ганц үйлдвэр ч гэсэн барьж, ажилгүй иргэдээ ажилтай болгох талаар ярих цаг нь болсон баймаар юм. Яачихсан төр засаг гэж ийм байдаг юм бэ? Үнэхээр цухалдмаар, хэлэх үг ч олдохгүй байна
0 | 1 Хариулах
Шударга иргэн [103.11.195.34] 2021/11/19
УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ЗҮГЭЭР Л БЭЛЭГДЛИЙН ШИНЖТЭЙ МАНУУХАЙ ЮУГААРАА ДЭМЖИЖ ГИЙГҮҮЛЭХЭВДЭЭ. ДЭМЖИХ ХҮСЭЛ БАЙСАН Ч САЧИЙ НЬ ЭРХ МЭДЭЛ НЬ ХҮРЭХ БИШДЭЭ
0 | 1 Хариулах
уль псдаа минь [66.181.160.86] 2021/11/19
энэ муу лалрын тавиулууд одоо төрийн албыг дүүргэж харсан үзсэн болгон торгон хааж боож дарамталж дампууруулж байгаа биз. энэ хятадын тавиулын гайгаар монголын эдийн засаг хөмөрсөн тогоо шиг болчоод байна. энэ болоод энэний тавиулууд шоронд ч биш шороон дор байх ёстой
3 | 1 Хариулах
Зочин [202.9.47.23] 2021/11/19
иш чааваас дэлхийн жишигт нийцсэн юм үйлдвэрлэж чадахгүй юу ч хийж бүтээж чадахгүй харанхуй бүдүүлэг хувиа бодож довоо шарлуулсан бузарууд.
2 | 1 Хариулах
Zas [103.26.193.95] 2021/11/19
Esgii taavchik...
0 | 1 Хариулах
job [202.126.89.203] 2021/11/19
Машин хийлээ гэсэн хятадынх байсан хорт хавдрын эм хтйлээ гэсэн худлаа байсан ыас Гандаг хийдийн лам нар ковидын үрэл хийлээ гэсэн сүсэгтэн олны өгсөн гурилаар хиысэн үйрмэг байсан одоо дижитал боллоо гээд орилоод бн сампиндаа орох биз дан шоу!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.133] 2021/11/19
Энийг би дэмжинэ. Гэхдээ Хүүкээ. Наад яриад байгаа юмаа хэрэгжүүлэлдээ. Ер нь ЖДҮ яаж хөгждөг юм бээ? Яаж гэвэл том мега төслүүдийн худалдан авалтад ижил тэнцүү эрхтэйгээр оролцож байж хөгждөг юм. Одоо энэ Оюу толгойн асуудал шийдэгдэх тийшээ хандаж байгаа үед ЖДҮ-гээ дэмжүүлэх дүрэм журам худалдан авалтын бодлогыг Эрдэнэс Монголоороо дамжуулаад Туркойз хиллд шахалт үзүүлэх байдлаар өөрчилж шийдүүлмээр байна. Бүгд Оюу толгойн вебсайтруу ороод үзвэл бичил ЖДҮ худалдан авалтад тендерт оролцох ямарч эрхгүй, ямарч боломжгүй, ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх ямарч боломжгүй байгааг олж харж болно. Ийм байж МУ-ын эдийн засгийг дэмждэг нтр гэж шаахаа болимоор байна Оюу толгойн новшнууд. Дандаа улстөрчид ба гадаад захирлуудынх нь хамаарал бүхий томоохон аж ахуйн нэгжүүд нийт ханган нийлүүлэлтийн 90% хийж байгаа нөхцөлд ямар юмных нь ЖДҮ хөгжүүлэх вэ? Зээл олгоод авсан зээлээрээ хийсэн бүтээгдэхүүнийг нь авах зах зээл байхгүй нөхцөлд бичил ЖДҮ яаж хөгжихийн бээ [хориотой үг]. Энэ мэтийг бодолцоё
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.157] 2021/11/19
shaaj bgaam
1 | 1 Хариулах
Зочин [202.55.183.106] 2021/11/19
Эхлээд төр болон төрийн өмчит байгууллагуудыг бараа бүтээгдэхүүнээ импортоор авахыг хориглооч. Ядахнаа зам дээр тавиад байгаа сараалж төмрүүдийг дотоодын үйлдвэрүүдээр хийлгээчээ төмрийн үйлдвэрээ дэмжээчээ. Дандаа хужаагаас юмнуудаа зөөгөөд байхий ТӨР засаг. Бодитоор худалдан авалт хийж дэмжээч, худлаа попороод яг бодитоор дэмжиж байгаа юм байхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.83] 2021/11/19
Эсгий урлалаас хэтрэхгүй юм даа яана даа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.94] 2021/11/19
Дандаа л дэмжсээр ирсэн биз дээ. Үр дүн нь тэгээд ийм л байна даа.
0 | 0 Хариулах
зочин [59.153.115.185] 2021/11/19
Жижиг дунд гэчихээд тэрбумаар орлого олдог хүмүүст үйлчилдэг. Өрхийг,хувь хүнийг тоодоггүй. Тэд ихийг нь бүтээдэг.
0 | 0 Хариулах
үйлдвэрлэгч [66.181.161.76] 2021/11/19
Яг яаж дэмжих юм бэ? Бүх талаар гэхээр л худлаа. Жишээ нь: Нарийн ногоо тариаланчдад жилийн 3% зээлийг төхөөрөмж авах, хүлэмж барих, үр авах, халаалттай болгох зэрэгт өгч гарсан бүтээгдхүүнийг нь төрийн хамааралтай жишээ нь цэрэг армид, яам тамгын газрын гуанзууд, төрийн өмчит компаниуд байнга худалдаж авч байх, монголд үйлдвэрлэдэггүй импорт орлосон бүтээгдхүүн байвал мөн адил төрийн байгууллагууд шууд худалдан авадг болох, экспортод бүтээгдхүүн гаргах үйлдвэрт хүүгүй зээл өгөх гээд дэмждэг бол, гэхдээ энэ нь шилэн, ямар захиаралтай компани ямар зориулалтаар аваад байгааг нь ил тод бичдэг, ард бид бүтээгдхүүн нь үнэхээр гарч байна уу гэдэгт хяналт тавьдаг ийм баймаар байна, түүнээс биш БҮХ ТАЛААР ЭНЭ ТЭР ГЭВЭЛ ШАЛ ХУДЛАА.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.237] 2021/11/19
Худлаа шаагаад л явж байна уу, зугтсан дэслэгч?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.23] 2021/11/19
айн?
1 | 0 Хариулах