ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүнсний бүтээгдэхүүн, нарийн ногооны үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бодитоор буурлаа"

Г.Номин, iKon.mn
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг тодорхой ажлуудыг хийсэн. Нөөцийн мах бүрдүүлэх зорилгоор 100 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлэх нөхцөл бүрдүүлээд байгаа. Арилжааны банкуудаас өгсөн мэдээллээр 81 тэрбум төгрөгийн зээл судлагдаад мах бэлтгэлийн ААН-үүдэд олгогдсон байна. Одоо судлагдаж байгаа 19 тэрбум төгрөгийн зээл ойрын хугацаанд шийдэгдэх байх. 

Одоогийн байдлаар ирэх оны нөөцөл 5.5 мянган тонн мах бэлтгэгдээд байгаа. Үүнээс гадна ХАА-г дэмжих санг корпорац болгож, зах зээлийн өрсөлдөөнт зарчмаар ирэх оны суурин газрын махны хэрэглээг тогтвортой байлгах зорилгоор мах бэлтгэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд ирэх долоо хоногийн хуралдаанаар ХАА-г дэмжих санг төрийн өмчит компани болгох шийдвэрийг гаргуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 

Энэ өвлийн идэштэй холбоотойгоор 31 мах борлуулах цэг байгуулахаар болсон. Эхний ээлжид долоон цэгийн байршлыг тогтоосон. Мөн 1,000 машины зогсоол, Төв цэнгэлдэх хүрээлэнд махны задгай худалдаа явуулахаар боллоо. Махыг аль болох орон нутгийн иргэдээс нийслэл рүү буюу дундын оролцоогүйгээр явуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний импортын тухайд 79 вагон цагаан будаа, 70 вагон элсэн чихрийн захиалгыг ЗТХЯ, ГХЯ-аар дамжуулан өгөөд байгаа. Одоогийн байдлаар 16 вагон гол нэрийн бараа бүтээгдэхүүн орж ирсэн. 37 вагон ачигдаж байна. Энэ сардаа багтаад 106 вагон бараа ачигдаж орж ирнэ. Хүнсний нарийн ногоо импортлох 60 вагон захиалснаас уржигдар долоо нь орж ирсэн. Зургаан вагонд ногоо ачигдаж байна. Цаашдаа бид гол нэрийн хүнс, нарийн ногоог төмөр замаар импортлох ажлаа тогтворжуулна. Хүнсний бүтээгдэхүүн, нарийн ногоо импортоор орж ирснээр үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бодитоор буурсан. 

Гашуунсухайт, Ханги боомт дээр мэргэжлийн хяналтын лабораторийг байгууллаа. ААН-үүд маань эдгээр боомтоор хүнс болон сав баглаа боодлоо оруулж ирэх боломжийг бүрдүүлсэн" гэдгийг хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.244.66] 2021/11/11
dandaa hudlaa hutsaad surchihsan shuudee naaduul chin yamar unetei baisniig ugaasaa medehgui medehiig ch husdeggui tiim bolohoor hunii amaar budaa idej baigaa teneg mal
0 | 0 Хариулах
тёмсний адал явдал [66.181.161.89] 2021/11/11
хэдэн жилийн өмнө хэдэн жил өмнө Монгол худалдагч Монгол төмөс Монгол ургац Монгол гудамж хэдэн КГ төмөс авсан тэр үед шинэ төмөс дүүрэн гахайлтай шинэ төмөс худалдагчийн гар хурдан хурдан хөдөлж нэг уутлуу хийгээд л байлаа нэг урд 3-6 ард талаас нь аваадл байлаа жинхэн мэргэжлийн савлагч байсан даг ГЭРТЭЭН ОЧООД ЯАСАН БАЙХАВ? "шалгаагүй" "80%" "хогийн сав"
0 | 1 Хариулах
Unen uu [202.9.47.42] 2021/11/11
Zarim humuus ard tumne covid haniad Tom uu 2 g yalgaj uguh geed Tumne bodson setgel gargaj uhantai uhamsartai n huuhed avrah em beldmel oruulj irehed anharlaa handyulj bhad ene hed narin nogoo gor boogostoi
2 | 0 Хариулах
Зочин [43.242.243.91] 2021/11/10
Үнэ буусан юм алгаа хөө
1 | 0 Хариулах
Зочин [192.82.72.224] 2021/11/10
sai humuuse partisani huuhed zaluusd uzlere dain hisne gelee.chi muu tuba hqraalchin amid uldeh uu chi tegj higed.medeh uu chi hu alaad zugtasan umhi zolbin yaltan.chi odoop artisani ur huuhdes oshoo abjigan yumuu.hedne uda auzlere neeh huni yum tuba nepal haraal unshala uu.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.72.224] 2021/11/10
nobshoo chi paritsani huuhed bolon ah uuges oshoon abalt geel tuba nomo heled baiabl niled laj orhino shdee muu nobshoo.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.72.224] 2021/11/10
huure chired uheere huure chirguled huure chired uheed dalad orord ogol doo.uhelde belded umhired uhed dlad orodohnee.uheed dald oror geed heled.3 emnelgin sehend ingeej hun emchildeg gel bod do.uslere changa yarigcahr zagnal.dormjolod zodohne eneg muu itgels etgel tahir dutuu teregntsere.
0 | 1 Хариулах
Төмөрөө [103.10.20.198] 2021/11/10
Хятад ногооны үнэ яах вэ. Тэрийг чинь иддэг хүмүүс нь мөнгөтэй ва.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.107] 2021/11/10
Дэлхийн үнэтэй хотуудын нэг Москвад л гэхэд 1 кило нарийн ногоо нь 1 ам.доллар хүрэхгүй байхад бид нар 5,10 ам.доллараар авч байх ч гэж… Мах нь хүртэл Оросоос үнэтэй.
4 | 0 Хариулах
Зочин [64.119.19.163] 2021/11/10
Хаана яг аль зах дэлгүүрт буучихав??? Жил болгон дундаж цалин тэд боллоо гээд л тэнгэрийн тоо тавьчихдаг шиг битгий дээгүүр нисээд амьдралгүй юм яриад бай!
5 | 0 Хариулах
Зочин [156.146.59.50] 2021/11/10
Ул Боовоо дуугай гудраад амьдар
1 | 0 Хариулах
irgen [124.158.69.174] 2021/11/10
hudlaa shaahaa l bolichih
1 | 0 Хариулах
Зочин [192.82.69.69] 2021/11/10
Хаана бодитоор буучихсан юм бэ худалч
2 | 0 Хариулах
Зочин [43.228.131.118] 2021/11/10
Бодитоор буурсан юм алга даа хө.
2 | 0 Хариулах