Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер дагагчид нь тэрбумтанд Теслагийн хувьцааныхаа 10 хувиа зарахыг зөвлөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед АНУ-ын Ардчилсан Намын хууль тогтоогчид тэрбумтнуудаас татвар авах санаа гаргах болсон.

Үүнтэй холбоотойгоор Теслагийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск өнгөрсөн Бямба гарагт твиттер хуудсандаа нэгэн санал асуулгыг нээжээ.

Тэрбээр өөрийн эзэмшдэг Теслагийн хувьцааны 10 хувийг ($21 тэрбум) зарах нь зөв үү? гэж твиттер дагагчдаасаа асуусан байна. Хөрөнгийн хэмжээ нь өсөж байгаа ч татвар төлдөггүй гэсэн шүүмжлэл яригдах болсноос ийм санал асуулга зохион байгуулж байгаагаа тэр тайлбарлажээ.

Маск бас санал асуулгын дүнг дагахаа амласан байна. Өнөөдрийн байдлаар түүний санал асуулгад 3.5 сая гаруй хүн оролцсоноос 58 хувь нь хувьцаагаа зарахыг дэмжжээ.

Хэрвээ Маск санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрч, Тесла дахь эзэмшлийнхээ 10 хувийг зарвал асар их хэмжээний татвар төлөх юм.

Харин хувьцаагаа зараагүй тохиолдолд хөрөнгө нь яаж ч өсөж байсан татвар төлдөггүй. Ардчилсан Намын саналд хувьцаагаа зараагүй байсан ч хөрөнгийн өсөлтөөс нь татвар авах асуудлыг хөндөж байгаа.

Илон Маск компаниасаа ямар ч цалин авдаггүй тул татвар бараг төлдөггүйгээ Бямба гарагт тайлбарлаж байв. Тиймээс тэр татвар төлдөггүй хэмээх хэл амнаас салахын тулд хувьцааны 10 хувиа зарах санаа гаргасан юм.

Илон Маск бизнесийн үр дүнгээс хамаарч Теслагийн хувьцааг хямдралтай үнээр худалдаж авах эрх (stock option) эдэлдэг нь түүний гол шагнал урамшуулал болдог. Одоогоор тэр ирэх оны наймдугаар сараас өмнө Теслагийн 22.86 сая хувьцааг нэг бүрийг нь $6.24-өөр худалдаж авах эрхтэй байгаа. Баасан гарагийн арилжааны ханшаар бол Теслагийн нэгж хувьцаа $1,222 орчим үнэтэй байна. Өөрөөр хэлбэл Маск зах зээлийн бодит үнийн өчүүхэн хэсгээр шагналын хувьцаагаа авах эрхтэй юм.

 

Эх сурвалж: BBC