Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144,992 нүхэн жорлон байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Шинжлэх Ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээр гүйцэтгүүлсэн судалгааны хүрээнд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144,992 нүхэн жорлон тоологджээ.

Уг судалгааны ажлаар нүхэн жорлонг анх удаа тоолж, тооллогыг орчин үеийн судалгааны арга зүй, сансрын өндөр нарийвчлалтай зураг ашиглан нийслэл хотын хөрсний бүтэц онцлогт тулгуурлан нүхэн жорлонгоос үүдэх бохирдлыг дөрвөн түвшинд бүсчлэн гаргажээ. Ингэснээр нүхэн жорлонгоос үүдэх бохирдлыг бууруулах бодлого боловсруулах, нүхэн жорлонг шинэчлэх ажлыг оновчтой хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм байна.

Гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллого, мэдээллийн сан үүсгэх судалгааны ажлын тайланг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлж ирэх долоо хоногт болох нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахаар болжээ.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй Сүхбаатар тохижилт ХХК, Цэцэрлэгжилт ХХК-уудын "Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн хаалт хийхэд бэлтгэсэн талбайд зүлэг тарьж, ногоон байгууламж хийж арчлах ажил"-ын барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх асуудлын тухай хэлэлцсэн байна.