Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарын халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотод болох байсан ч Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгт ороогүй тухай мэдээлсэн. Халз тулаанаас ДАШТ-д оролцох тамирчныг тодруулах байсан юм.
Ямар шалтгаанаар эрүүл мэндийн үзлэгт ороогүй болохоо Э.Цэндбаатар тайлбарлажээ.
Тэрбээр "Миний үндсэн жин 60 килограмм. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж, мөргөж гуйсан. Тийм ч учраас бэлтгэлээ сайн хийсэн. Жиндээ орсон, гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа" хэмээн фэйсбүүк хуудастаа тайлбар оруулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!