Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгтсайхан: Шаардлагагүй шинжилгээ хийлгэж байгаа учраас ХӨСҮТ-ийн гадна урт дараалал үүссээр байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад хийгдэж буй түргэвчилсэн болон баталгаажуулах шинжилгээний тоо буураагүйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ. 

Мөн тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт 51,000 хүнд PCR, 95,000 гаруй хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн. 

Орон нутаг болон нийслэлд PCR хийж байгаа лабораториуд бий. Тухайлбал, нэгдсэн эмнэлгүүд, дүүргүүдийн лаборатори, төрөлжсөн мэргэжлийн төвүүд дээр PCR хийж байгаа юм" гэлээ.

Түүнчлэн шинж тэмдэг илэрсэн иргэд болон сайн дураар шинжилгээ өгөх иргэд ХӨСҮТ-ийн гадна урт дараалал үүсгэсээр байгааг тэрбээр дурдаад "ХӨСҮТ-д шинжилгээ өгөх гэж буй иргэдээс асуумж авч, дүгнэлт хийсэн. Ингэхэд иргэдийн хэлдэг голлох гурван шалтгаан байна. 

  1. Байгууллага нь нэхсэн
  2. Ойрын хавьтал болсон
  3. Санаа нь зовоод гэж байгаа.

Бид ойрын хавьтал болсон хүмүүс болон баталгаажуулах зорилгоор PCR шинжилгээ хийх учиртай. Гэтэл шаардлагагүй шинжилгээ хийлгэж байгаа учраас ачаалал их хэвээр байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://fb.watch/8hkD2sN5Bc/