Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Цаашид ор нэмж дэлгэе гээд ажиллах хүний нөөц байхгүй. Өвчтөнүүдээ биеийн байдлаар эрэмбэлж эмнэлэгт хэвтүүлнэ"

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УОК-оос мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлэгт халдвартэй иргэдийн хүнд, хөнгөнөөр эрэмбэлж авч байгаа талаар мэдээлсэн юм.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбар хүнд байна. Ачаалал таазандаа тулсан. Улсын хэмжээнд нийт орны тоо 27,083, үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын эмчилгээ нийлээд. Харин өнөөдөр 21,700 ороо КОВИД-ын тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж байна.

  • Орон нутгийн хэмжээнд үндсэн тусламж үйлчилгээний 46%-ийг
  • Улаанбаатарт 50.3%-ийг коронавирусийн халдварын тусламж үйлчилгээнд зориулж байна.

Үүнээс цааш ор нэмж дэлгэх боломжгүй. 

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн 76% нь зөвхөн КОВИД-ын тусламж үзүүлж байна. Цаашид тусгаарлах байр, ор дэлгэж болох ч ажиллах хүний нөөц хомсдолтой байна. ЭМ-ийн салбар дээд хэмжээндээ ажиллаж байна. 

Тиймээс иргэд дэглэмээ барьж, халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. 

Манай улс ор дэлгэж байгаа бусад улстай харьцуулахад өндөр байгаа. 

Нийт хүн амын 65.4%-ийг вакцинжуулсан. Нас баралт 0.4% байна. Цаашид иргэдийн хамтын ажиллагааны хүчээр халдварыг хумих боломжтой. 

Цаашид бид халдвар авсан иргэдээ биеийн байдлаар нь эрмбэлэн ангилалтыг нарийн зохион байгуулах тушаал гарсан. Өчигдөр л гэхэд нэн хүнд 200 хүн эмнэлэгт хэвтэж чадахгүй байсныг эмнэлгүүд рүү татаж авсан. Энэ мэтээр эрмбэлэлтийг хийж, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж авах хүмүүсээ татаж ажиллана. Үүнд

  • Жирэмсэн  
  • Хүүхэд
  • Архаг суурь өвчтэй 
  • 60-аас дээш насны иргэдээ эмнэлэгт авна" гэлээ.