ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд хамруулахыг хүслээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүргийнхээ талаар танилцуулав.

Сүхбаатар дүүрэг 20.8 мянган га газар нутагтай, 145 мянга гаруй хүн ам, 39 мянган өрх бүхий 20 хороотой нийслэлийн ууган дүүргийн нэг. Тус дүүрэг нь нийслэлд анх удаа хөдөлгөөнт оффис, хог хаягдлын ухаалаг систем нэвтрүүлсэн төдийгүй гэрэлтүүлэг, түүнийг дагалдсан камержуулалтаараа тэргүүлдэг.

Дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэр дахин төлөвлөлтөд хамаардаг. Дээрх хороодод өнөөдрийн байдлаар 7,817 өрхийн 30,476 иргэн амьдарч буй юм.

2030 он гэхэд энэ тоо 25.9 мянган өрхийн 91 мянга хүн болон өсөх судалгаа гарсныг дүүргийн Засаг дарга онцолж байв.

Түүнчлэн тус дүүргийн нутаг дахь 100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулах шаардлагатай байгаа аж. Ингэхдээ зөвхөн орон сууц барих бус, сургууль, цэцэрлэг барьж, нийгмийн дэд бүтцийг хамтад нь бий болгохыг хүслээ. Тус дүүргийн хувьд хамгийн тулгамдсан асуудал нь шар ус, борооны үер буудаг газруудад суурьшсан айл өрхүүд гэнэ.

Дүүргийн зүгээс зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүх шаардлага тавьдаг ч иргэд 11-25 жилийн турш суурьшсан, үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсан учир албадан нүүлгэхэд хүндрэл учирдаг.

Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны нутаг, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Сэлбэ голын ай сав дагуу газар эзэмшиж, ашиглаж,  өмчилсөн 847 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд үерийн далан сувгийг цогц байдлаар байгуулах, инженерийн шугам сүлжээ бий болгоход анхаарахыг мөн хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.161.71] 2021/8/31
Дахин төлөвлөх гэхээр нэг хашаанд шоргоолжны үүр шиг шавчихаад тэнгэрийн үнэ шаардаад суучихна Нүхэн жорлонтойгоо насан туршдаа сууж байг новшнууд
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.225] 2021/8/31
Хиймэл нууртай цэцэрлэгт хүрээлэн болгоо. Одооны айлуудыг хэсэгхэн газрыг орон сууцжуулж оруулаад тохижилтод зарцуулах хөрөнгөө босгоод л болно. Алхах амьсгалах газар үлдээ.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.66] 2021/8/31
100 ailiig shuud nuulge. iluu dutuu uur yu ch hereggui tend bga heden hujaa nariin amidral hend ch hamaagui. heden hujaad ajildag bolon turees tuldug mongolchuudiigee uur gazar shiljuuleh n zuv
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.107] 2021/8/31
100ailaa nuulgchiyo teghu unhr hetsuu gazar bas ene orond suutsnuudaa barihda huudhiin togloomiin talbai bish ymaa ghed zogsooltoi barichihlda teghu bur guimaar bnaa 😂
1 | 0 Хариулах
Зочин [59.153.85.112] 2021/8/31
Машин унахаа болиоч.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.81.189] 2021/8/31
Anhnaasaa uer usnii amand buusan ailuudiig yah gej gazriig ni umchilsun yum be. Hotoo jaahan tsuun hun amtai bolgomoor bna. Uls maani huuhdiin tsetserleg boloh ni uu da.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.144] 2021/8/30
Shal yambii gazar
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.156] 2021/8/30
100 ail gj tamtai gazar shuu
3 | 1 Хариулах
Зочин [150.129.142.51] 2021/8/30
uzere nemhee zag hashand ajildinma.tegel neeh boljiso yarial
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.36] 2021/8/31
Уран барилгаар
0 | 0 Хариулах
СБД-ийн 10р хорооны иргэн [193.34.232.23] 2021/8/30
Тус дүүргийн байрнууд одоогоос 5 жилийн өмнөөс л дахин төлөвлөлтөнд орчихсон байсан. Одоог хүртэл яг хэвээрээ. Энэ ажлыг эрчимжүүлж өгвөл маш сайн байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.11] 2021/8/30
дахин төлөвлөлт нэрийн дор газрын дээрэм луйвар л явдаг болсон. орон гэргүй болсон өмнөх хүмүүсийн асуудлаа эхлээд зөвөөр шийдчээд дараагийн луйварлуугаа орвол яадаг юм.
3 | 1 Хариулах