ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд нэр бүхий нэрэмжит гудамж нэгээр нэмэгдэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
ХЗДХЯ

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хурлын 98 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос урагш Жаргалантын ам руу эргэх авто замын уулзвар хүртэлх 3,341м гудамжийг “Архивчдын гудамж” гэж нэршүүлэхээр шийдвэрлэсний дагуу Архивын ерөнхий газрын хамт олны нэрэмжит гудамж бий болжээ.

 
 

Архивын ерөнхий газар нь Монголын ард түмний ой санамж, үндэстэн оршин тогтнох дархлаа болсон түүх, соёл, нийгэм, эдийн засгийн бүхий л төрлийн түүхэн баримт, дурсгал, эх сурвалжуудыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөн уламжлуулах чиг үүрэгтэй төрийн захиргааны ууган байгууллагуудын нэг юм.

Өдгөө 94 дэх жилтэйгээ золгон үйл ажиллагаагаа явуулж буй тус байгууллагын хамт олны зүгээс Монгол Улсын архивын салбарын түүхэн уламжлалыг хадгалах, архивын салбарын албан хаагчдын гавьяаг алдаршуулах, архивын байгууллагын байршлыг олон нийтэд таниулах зорилгоор “Архивчдын гудамж”-тай болох хүсэлтээ салбарын сайдад тавьсныг дэмжиж, холбогдох байгууллагад уламжлан ийнхүү шийдвэрлүүлсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАХА
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.81.17] 2021/8/26
Emch, bagsh nariin gudamj baidag biluu?
0 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2021/8/25
Naad zam ene ter chin odoo orchin uyed zohitsoj baina uu? Hen archivchdiin gumdajruu yavii gej yarah bol.
0 | 0 Хариулах
Вау [124.158.70.56] 2021/8/25
Монголын архичдын төв гудам нээлтээ хийлээ. Өвгөнт-2 мэндэллээ!
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.221] 2021/8/25
Архивын гудамж л гээч дээ, архивчдын гэхээр нэг л хачин...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.30] 2021/8/25
Архи-вчдын гудамжинд тавтай морилно уу.
1 | 0 Хариулах
Вау [124.158.70.56] 2021/8/25
Үхлийн архивчдын гудамэ мэндэллээ
1 | 1 Хариулах
иргэн [103.26.194.232] 2021/8/25
солиорох гэж.явж явж архивчид гэж нэрлээд байхдаа яахав дээ.өчнөөн олон үнэ цэнийг бий болгодог ажил мэргэжил нэр суут хүмүүс байхад зүгээр нэг суудлын бөглөөс нэр өгч байх
4 | 2 Хариулах
tom bulchintai zaluu. [192.82.67.87] 2021/8/25
arhichidiin gudamjaa?
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.4] 2021/8/25
Tegj l unshlaashd
0 | 0 Хариулах